| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00395/И |
| Дугаар | 304/ШШ2025/00319 |
| Огноо | 2025-06-05 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 304/ШШ2025/00319
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Х***-У** дүүрэг, ** дугаар хороо Н******* **** тоотод байрлах С******* И** Л******* ХХК /Хувийн хэргийн дугаар:*******, РД: *******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хотын Н******* дүүргийн *** дүгээр хороо ** ** ** дугаар гудамж ** тоотод оршин суух Я******* овогт Т*******ы Д******* /ИБД:/-т холбогдох
Хариуцагч: Улаанбаатар хотын Н******* дүүргийн ** дүгээр хороо **** ** дугаар гудамж ** тоотод оршин суух У овогт Лгийн Г /ИБД:7/-т холбогдох
Үндсэн зээл 2,448,844.74 төгрөг, хүү нийт 3,979,245.60 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С******* Л******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С******* Л******* ХХК нь 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр №06 тоот л*******ийн гэрээгээр хариуцагч Л.Г хамтран хариуцагч Т.Д******* нарт 4,199,000 төгрөгийг сарын 3.5% хүүтэйгээр 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай байгууллагаас олгосон зээлээр С******* Л******* ХХК-иас Iphone 14 рго 128GВ загварын гар утас худалдан авсан бөгөөд л*******ийн гэрээгээр олгох мөнгөн дүнг С******* Л******* ХХК-ийн Хаан банкин дахь 5111552597 тоот дансаар гэрээний 2.6-т заасны дагуу харилцан тохиролцож шилжүүлсэн болно. Зээлдэгч нь л*******ийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч хоёр удаа төлөлт төлсөн ба үүнээс хойш огт төлөлт хийгээгүй болно. Ингээд 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар зээлдэгч Л.Г, Т.Д******* нар нь үндсэн зээл 2,448,844.74 төгрөг, хүү 1,362,511.01 төгрөг, алданги 160,389.85 төгрөг, нотариатын зардал 7,500 төгрөг нийт 3,979,245.60 төгрөг, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтиин хураамжинд төлсөн 78,618 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Д*******, Л.Г нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: хариуцагч Л.Г болон Т.Д******* бид С******* Л******* ХХК-иас нэхэмжилсэн нэхэмжлэлын шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хярбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С******* Л******* ХХК нь хариуцагч Т.Д*******, Л.Г нарт холбогдуулан нийт 3,979,245.60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Д*******, Л.Г нар нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад үндсэн зээл үндсэн зээл 2,448,844.74 төгрөг, хүү 1,362,511.01 төгрөг, алданги 160,389.85 төгрөг, нотариатын зардал 7,500 төгрөг нийт 3,979,245.60 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.
Хариуцагч Т.Д*******, Л.Г нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагч нарын зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,618 төгрөгөөс 39,309 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Т.Д*******, Л.Г нараас 39,309 төгрөгийг, улсын орлогоос 39,309 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С******* Л******* ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч С******* Л******* ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 1,000,000 төгрөг, хүү 717,012 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 135,211 төгрөг, нийт 1,852,223 /нэг сая найман зуун тавин хоёр мянга хоёр зуун хорин гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.Д*******, Л.Г нар хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,618 төгрөгөөс 39,309 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Д*******, Л.Г нараас 39,309 төгрөгийг, улсын орлогоос 39,309 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С******* Л******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Т.Д*******, Л.Г нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА