| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00264/И |
| Дугаар | 304/ШШ2025/00318 |
| Огноо | 2025-06-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 304/ШШ2025/00318
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Б*** аймаг, Х******* сум, Х******* т*******, ** дүгээр баг ** дугаар байр ** тоотод оршин суух ******* овогт Ц*******ын Б******* /иргэний бүртгэлийн дугаар:*******/-ийн хүсэлттэй
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Ц.Б*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Ц.Б******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
-Би Х*******ын мод бэлтгэлтийн ангид 1982 оны 3 дугаар сараас ойчин, тогоочоор ажилласан. 1983 оны зүсмэлийн цехэд ажилд орсон. 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдөр цэргийн албанд татагдаад 1987 онд татагдаж ирээд. Тэтгэвэрт орох гэж шүүхэд хандсан. Миний хөдөлмөрийн дэвтэрт эцгийн нэрийг зөрүүтэй, мөн холбогдох тушаалуудын овог нэр зөрүүтэй, зарим тушаалууд ээжийн нэрээр овоглон бичигдсэн байна. 1983 оноос 1994 он хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгоно. Өмнө ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргаж байгаагүй. Манай аавыг н.Ц*******, ээжийг А.Соёлхүү гэдэг. 17 настайгаас эхэлж ажилласан. Ээж дагуулж явж байгаад ээжээрээ овоглосон. Эхээс 7-уулаа гэв.
2.Хүсэлт гаргагчаас:
-Ц.Б*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа,
-Ц.Б*******ийн төрсний бүртгэлийн лавлагаа,
-Ц.Б*******ийн төрсний гэрчилгээний хуулбар,
-Цын Б******* нэрээр 1991 оны 10 сарын 15-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтэр-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хувь,
-2025 оны 02 дугаар сарын 18 өдрийн 08/850 дугаартай Батлан хамгаалах төв архивын Хугацаат цэргийн алба хаасан Архивын лавлагаа,
- Ой модны аж үйлдвэрийн яамны харъяа Эрдэнэт дэх Х*******ын мод бэлтгэлийн Аж ахуйн даргын 1982 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Ажилд томилох, шилжүүлэн томилох тухай 220 тоот тушаал,
-Ой модны аж үйлдвэрийн яамны харъяа Эрдэнэт дэх Х*******ын мод бэлтгэлийн Аж ахуйн даргын 1983 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Ажилд томилох тухай 159 тоот тушаал,
- Ой модны аж үйлдвэрийн яамны харъяа Эрдэнэт дэх Х*******ын мод бэлтгэлийн аж ахуйн даргын 1984 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 223 тоот тушаал,
- Ой модны аж үйлдвэрийн яамны харъяа Эрдэнэт дэх Х*******ын мод бэлтгэлийн аж ахуйн даргын 1987 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай 356 тоот тушаал,
- Хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Х*******ын мод бэлтгэлийн аж ахуйн даргын 1988 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Ялгах зүсмэлийн цехийн ажиллагсдын ажил мэргэжил албан тушаал батлах тухай 367 тоот тушаал, тушаалын хавсралт,
- Хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Х*******ын мод бэлтгэлийн аж ахуйн даргын 1989 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Ээлжийн амралт олгох тухай 6/325 тоот тушаал, тушаалын хавсралт,
- Хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Х*******ын мод бэлтгэлийн аж ахуйн даргын 1990 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Хөдөлмөрийн сахилга бат зөрчигчид арга хэмжээ авах тухай А/71 тоот тушаал, тушаалын хавсралт,
-Үйлдвэр худалдааны Ой мод бэлтгэлийн харъяа Х*******ын мод бэлтгэлийн аж ахуйн даргын 1991 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Орон тоо батлах тухай б/05 тоот тушаал, тушаалын хавсралт,
-Х*******ын ой модны үйлдвэр даргын 1992 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/48 тоот тушаал,
-Х******* компанийн ерөнхий захирлын 1992 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Орон тоо батлах тухай 0/5 тоот тушаал, тушаалын хавсралт,
-Х*******ын компанийн ерөнхий захирлын 1993 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай 01/212 тоот тушаал,
-Төрөл садангийн лавлагаа-нууд зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
3.Хүсэлт гаргагч Ц.Б*******ийн хүсэлтээр Б.П*******, Д.Э******* нараас асууж авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн №01/142 дугаартай албан тоотоор ирүүлсэн Ц.Б*******ийн 1993 оны 07 дугаар сараас 2000 онд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх лавлагаа, хавсарган ирүүлсэн баримтууд,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Ц.Б*******ийн Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Эрдэнэт дэх Х*******ын мод бэлтгэлийн аж ахуйд 1982 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэл, 1987 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус тус ойчин, татагч, тогооч, өнхрүүлэгч, рамчнаар, Х******* ой модны үйлдвэрт болон Х******* компанид 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нэгдүгээр цехийн рамчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Хүсэлт гаргагч Ц.Б******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Эрдэнэт дэх Х*******ын мод бэлтгэлийн аж ахуйд 1982 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэл, 1987 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус тус ойчин, татагч, тогооч, өнхрүүлэгч, рамчнаар, Х******* ой модны үйлдвэрт буюу Х******* компанид 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нэгдүгээр цехийн рамчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ба хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:
- Цын Б******* нэрээр 1991 оны 10 сарын 15-ны өдөр олгосон Ажлын тухай мэдээ хэсэгт: Х*******ын мод бэлтгэлийн аж ахуйн даргын 1982 оны 03 сарын 15-ны өдрийн 98 тоот тушаалаар Мод бэлтгэлийн 4 дүгээр бригадад ойчноор томилон ажиллуулав, Х*******ын мод бэлтгэлийн аж ахуйн даргын 1983 оны 05 сарын 25-ны өдрийн 173 тоот тушаалаар Ялгалт зүсмэлийн цехэд хүсэлтийн дагуу түлш татагчаар шилжүүлэн ажиллуулав, Х*******ын мод бэлтгэлийн аж ахуйн даргын 1984 оны 06 сарын 28-ны өдрийн 210 тоот тушаалаар Ардын цэргийн албанд тэнцсэн учир үүрэгт ажлаас нь чөлөөлж цэргийн хэлтсийн мэдэлд шилжүүлэв, Х*******ын мод бэлтгэлийн аж ахуйн даргын 1987 оны 07 сарын 30-ны өдрийн 356 тоот тушаалаар Цэргийн албанаас халагдаж ирснийг ялгалт зүсмэлийн цехэд өнхрүүлэгчээр томилон ажиллуулав, Х*******ын мод бэлтгэлийн аж ахуйн даргын 1991 оны 07 сарын 22-ны өдрийн 05 тоот тушаалаар Удирдлага зохион байгуулалтад өөрчлөлт орсонтой уялдаж өнхрүүлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлж ялгалт зүсмэлийн цехэд рамчинаар шилжүүлэн ажиллуулав, Х*******ын мод бэлтгэлийн аж ахуйн даргын 1992 оны 04 сарын 06-ны өдрийн 48 тоот тушаалаар БНМАУ-ын Аж ахуйн нэгжийн хуулийн дагуу Хувьцаат Компани болон зохион байгуулагдсан тул үүрэгт ажлаас нь чөлөөлөв, Х******* Компанийн ерөнхий захирлын 1992 оны 04 сарын 11-ний 05 тоот тушаалаар Компанийн зохион байгуулалтаар ялгалт зүсмэлийн 1 дүгээр цехийн рамчнаар томилон ажлуулав, Х******* Компанийн ерөнхий захирлын 1993 оны 07 сарын 15-ны 12 тоот тушаалаар Захиргааны шийдвэрээр рамчны үүрэгт ажлаас нь чөлөөлөв. гэсэн агуулга бүхий бичилттэй Хөдөлмөрийн дэвтэр-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хувь,
- Батлан хамгаалах төв архивын 2025 оны 02 дугаар сарын 18 өдрийн 08/850 дугаар Ц*******ын Б******* БХЯ-ны сайдын 1984.06.05-ны өдрийн н/216 дугаар тушаалаар Эрдэнэт хотоос 1984.06.20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 152 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1987 оны 06 сарын 15-ны өдрийн н/234 дүгээр тушаалаар 1987 оны 06 сарын 22-ны өдөр 554333 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэсэн Хугацаат цэргийн ангид алба хаасан Архивын лавлагаа,
-Ой модны аж үйлдвэрийн яамны харъяа Эрдэнэт дэх Х*******ын мод бэлтгэлийн Аж ахуйн даргын 1982 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Ажилд томилох, шилжүүлэн томилох тухай 220 тоот тушаал /Тушаалд: ...2....Сольхүү овогтой Б*******ийг мод бэлтгэлд тогоочоор тус тус шилжүүлэн томилж ажиллуулсугай/ гэсэн,
-Ой модны аж үйлдвэрийн яамны харъяа Эрдэнэт дэх Х*******ын мод бэлтгэлийн Аж ахуйн даргын 1983 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Ажилд томилох тухай 159 тоот тушаал /Тушаалд: ...2.Хүсэлтийн дагуу Сольхүү овогтой Б*******ийг 5 дугаар сарын 3-наас зүсмэлийн цехэд гуалин өнхрүүлэгчээр, .../ гэсэн,
-Ой модны аж үйлдвэрийн яамны харъяа Эрдэнэт дэх Х*******ын мод бэлтгэлийн аж ахуйн даргын 1984 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 223 тоот тушаал /Тушаалд: Нэг.Ардын цэргийн албанд тэнцсэн Зүсмэл-ялгалтын цехийн банк гаргагч Сольхүү овогтой Б*******, ... нарыг ардын цэргийн албанд тэнцсэн учир 6 дугаар сарын 26-наас үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй./ гэсэн,
-Ой модны аж үйлдвэрийн яамны харъяа Эрдэнэт дэх Х*******ын мод бэлтгэлийн аж ахуйн даргын 1987 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай 356 тоот тушаал /Тушаалд: ...Ц овогтой Б*******ийг 7 дугаар сарын 16-наас өнхрүүлэгчээр, .../ гэсэн,
-Хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Х*******ын мод бэлтгэлийн аж ахуйн даргын 1988 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Ялгах зүсмэлийн цехийн ажиллагсдын ажил мэргэжил албан тушаал батлах тухай 367 тоот тушаал /Тушаалд: Нэг.Ялгах зүсмэлийн цехийн ажиллагдсадын ажил, мэргэжил, албан тушаалыг хавсралтад зааснаар батласугай. Хавсралтын Ялгалт зүсмэлийн нэгдсэн бригад III нэрсийн жагсаалтын 19-т: Туслах ажилчин-Ц.Б*******/ гэсэн,
-Хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Х*******ын мод бэлтгэлийн аж ахуйн даргын 1989 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Ээлжийн амралт олгох тухай 6/325 тоот тушаал /Тушаалд: Нэг.1989 оны 12 сарын 01-нээс амрах хүмүүсийг хавсралтад зааснаар баталсугай. Хавсралт нэрсийн жагсаалт 12-т: Ц******* Б*******-түлш гаргагч өнхрүүлэгч, бүгд амрах хоног-26/ гэсэн,
-Хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Х*******ын мод бэлтгэлийн аж ахуйн даргын 1990 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Хөдөлмөрийн сахилга бат зөрчигчдөд арга хэмжээ авах тухай А/71 тоот тушаал /Тушаалын хавсралт нэрсийн жагсаалтын 6-д: Ц.Б*******-4 цаг/ гэсэн,
-Үйлдвэр худалдааны Ой мод бэлтгэлийн харъяа Х*******ын мод бэлтгэлийн аж ахуйн даргын 1991 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Орон тоо батлах тухай 05 тоот тушаал /тушаалын хавсралт нэрсийн жагсаалтын 11-т: Ц.Б*******-рамчин/ гэсэн,
-Х*******ын ой модны үйлдвэр даргын 1992 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/48 тоот тушаал /Тушаалд: БНМАУ-ын Аж ахуйн нэгжийн хуулийн дагуу хувьцаат компани болон зохион байгуулагдсан тул Х*******ын ой модны үйлдвэрийн ажилтнуудыг 4 дүгээр сарын 01-нээс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлсүгэй./ гэсэн,
-Х******* компанийн ерөнхий захирлын 1992 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Орон тоо батлах тухай 1/5 тоот тушаал, /Тушаалд: 1.Тус ой модны үйлдвэр гь БНМАУ-ын Аж ахуйн нэгжийн хуулийн дагуу хувьчлагдсан учир хувьцаат компанийн орон тоог хавсралтанд заасгаар баталсугай. Хавсралтын Ялгалт зүсмэлийн I үйлдвэрийн нэрсийн жагсаалтын 35-д: Ц овогтой Б******* Рамчин/ гэсэн,
-Х******* компанийн ерөнхий захирлын 1992 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай 1/212 тоот тушаал, /Тушаалд:Ажлын хариуцлага алдаж удаа дараа ерөнхий захирлын тушаалаар арга хэмжээ авахуулсан туслах рамчин Цын Б*******ийг 7 сарын 15-наас өөрийн хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй./ гэсэн,
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн №01/142 дугаартай албан тоотоор ирүүлсэн Ц.Б*******ийн 1993 оны 07 дугаар сараас 2000 онд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх лавлагаа, хавсарган ирүүлсэн баримтууд,
-Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ... ******* овогт Ц*******ын Б******* нь Боржигон овогт Ц*******ын Эрдэнэчимэгийн ах гэсэн №1990, ... ******* овогт Ц*******ын Б******* нь ******* овогт Ц*******ын Сайханжаргалын ах гэсэн №1989, ... ******* овогт Ц*******ын Б******* нь ******* овогт Ц*******ын Энхтуяагийн дүү гэсэн №1991, ... ******* овогт Ц*******ын Б******* нь ******* овогт Ц*******ын Тосондалайн ах гэсэн №1994, ... ******* овогт Ц*******ын Б******* нь ******* овогт Ц*******ын Цэрэнноровын ах гэсэн №1992, ... ******* овогт Ц*******ын Б******* нь ******* овогт Ц*******ын Жаргалын ах гэсэн №1993 дугаартай Төрөл садангийн лавлагаа-нууд зэрэг баримтууд,
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:
Гэрч Б.П*******гийн: Би 1978 оноос 1997 оны хооронд тасралтгүй Эрдэнэт хотын Х******* хорооны мод бэлтгэлийн аж ахуйд тракторчноор ажилласан. 1997 оноос Эрдэнэт хотын Х******* хорооны Хараацай цэцэрлэгт жижүүрээр ажилд орсон. Ц.Б******* нь Эрдэнэт хотын Х******* хорооны мод бэлтгэлийн аж ахуйн хээрийн мод бэлтгэлийн бригадад 1982 онд ажилд ороод ойчин, тогоочийн туслах зэрэг ажлуудыг хийдэг байсан. 1983 онд Эрдэнэт хотын Х******* хорооны мод бэлтгэлийн аж ахуйн төвийн бригад руу шилжиж ажилласан. Үүнээс хойшхи ажиллаж байсан байдлынх нь талаар сайн мэдэхгүй гэх,
Гэрч Д.Э*******ын: Би 1983 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2000 оныг дуустал тасралтгүй Эрдэнэт хотын Х******* хорооны мод бэлтгэлийн аж ахуйд банз гаргагч, рамчин, бригадын дарга зэрэг ажлуудыг хийдэг байсан. Ц.Б******* нь 1983 онд намайг Эрдэнэт хотын Х******* хорооны мод бэлтгэлийн аж ахуйд ажилд ороод удаагүй байхад гуалин ялгагчаар ялгалтын цехэд ажилд орж байсан. 2001 онд би ажлаасаа гарч Х******* т*******ы Засаг даргын тамгын газарт ажилд орох үед Ц.Б******* нь Эрдэнэт хотын Х******* хорооны мод бэлтгэлийн аж ахуйд ажилласан хэвээр байсан гэх мэдүүлгүүд, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг болно.
3.Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
4.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт Ц*******ийн Б*******ийн Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Эрдэнэт дэх Х*******ын мод бэлтгэлийн аж ахуйд 1982 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэл, 1987 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус тус ойчин, татагч, тогооч, өнхрүүлэгч, рамчнаар, Х******* ой модны үйлдвэрт болон Х******* компанид 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нэгдүгээр цехийн рамчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА