| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чирчинийн Одсүрэн |
| Хэргийн индекс | 123/2025/0121/З |
| Дугаар | 123/ШШ2025/0112 |
| Огноо | 2025-12-12 |
| Маргааны төрөл | Бусад, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 123/ШШ2025/0112
2025 12 12 123/ШШ2025/0112
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
*** аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн би, *** аймгийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Х.О-ээс тус аймгийн *** сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Р-д холбогдуулан гаргасан “...улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №0613859 дугаартай шийтгэлийн хуудаст нэмэлт, өөрчлөлт оруулах” тухай дүгнэлтийг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
*** аймгийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Х.О шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “...*** аймгийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Х.О би, тус аймгийн *** сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Р нь "зөвшөөрөлгүй хайрга ачсан" гэх бүртгэлийн 25/30-02-42 дугаартай зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг шалгаж, холбогдогч П.М-д Зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 150 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан 0613859 дугаартай шийтгэлийн хуудсыг шалгалтын хүрээнд хянав Эрх бүхий албан тушаалтан Ш.Р нь *** аймгийн *** сумын Буянт 3 дугаар багийн нутаг "Замын толгой" гэх газраас П.М нь зөвшөөрөлгүйгээр 83-93 ТӨН улсын дугаартай тээврийн хэрэгслээр элс ачиж зөөвөрлөсөн гэх үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, материалд цугларсан хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, холбогдогчийн зөрчлөө хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар П.М нь “тусгай зөвшөөрөлгүйгээр түгээмэл тархацтай ашигт малтмал ачиж зөөвөрлөсөн” болох нь тогтоогдсон байна. Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.12 дугаар зүйлийн 1.Тусгай зөвшөөрөлгүй хүн, хуулийн этгээд 1.1.түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийсэн, 1.2.түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон, эсхүл борлуулсан, 1.3.ашигт малтмалын орд ашигласан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д "түгээмэл тархацтай ашигт малтмал" гэж зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, дайрганы зориулалттай барилгын чулууны хуримтлалыг”, 4.1.2-т "түгээмэл тархацтай ашигт малтмал хайх" гэж түгээмэл тархацтай ашигт малтмалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг” 4.1.3. "түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах" гэж түгээмэл тархацтай ашигт малтмалын орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу газрын гадаргуу, хэвлийгээс ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагаа, 4.1.4. "түгээмэл тархацтай ашигт малтмалын орд” гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд бүрэлдэн тогтож чанар, нөөц нь тодорхойлогдсон, үйлдвэрийн аргаар олборлоход эдийн засгийн хувьд ашигтай эрдсийн хуримтлалыг” ойлгохоор тус тус тодорхойлсон. Иймд холбогдогч П.М үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар сарын 1 дэх хэсгийн 1.3-т заасан зөрчлийн шинжтэй байх тул эрх бүхий албан тушаалтны 7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Газрын хэвлийг дур мэдэн ашигласан” гэх зөрчлөөр шийтгэл оногдуулсан шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, 72 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус удирдлага болгон эрх бүхий албан тушаалтан Ш.Р-ын 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 0613859 дугаартай шийтгэлийн хуудаст дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулах үндэслэл байна. Үүнд: Шийтгэлийн хуудасны “Олсон” хэсэгт “...зөвшөөрөлгүйгээр түгээмэл тархацтай ашиг малтмалын орд ашигласан...” гэж нэмэх, “...иймд холбогдогч П.М-ны үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 1-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул..." гэснийг, “...иймд холбогдогч П.М-ны үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1.3-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул...” гэж, "Шийдвэрлэх” хэсгийн 1 дэх заалтад “...Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлд заасны дагуу 200 нэгжээр торгох шийтгэл оногдуулсугай...” гэж нэмэх, 2 дахь заалтад "150,000 төгрөгийг" гэснийг “200,000 төгрөгийг" гэх нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулахаар болгон прокурорын дүгнэлт бичив...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
*** аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.Оээс 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “*** аймгийн *** сумын Байгаль орчны улсын байцаагч Ш.Р-ын 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 0613859 дугаар шийтгэлийн хуудасны “Олсон” хэсэгт “...зөвшөөрөлгүйгээр түгээмэл тархацтай ашиг малтмалын орд ашигласан...” гэж нэмэх, “...иймд холбогдогч П.М-ны үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 1-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул..." гэснийг, “...иймд холбогдогч П.М-ны үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1.3-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул...” гэж, "Шийдвэрлэх” хэсгийн 1 дэх заалтад “...Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлд заасны дагуу 200 нэгжээр торгох шийтгэл оногдуулсугай...” гэж нэмэх, 2 дахь заалтад "150,000 төгрөгийг" гэснийг “200,000 төгрөгийг" гэж нэмэлт өөрчлөлт оруулах тухай 174 дугаар дүгнэлтийг тус шүүхэд ирүүлсэн.
Хариуцагч *** аймгийн *** сумын Байгаль орчны улсын байцаагч Ш.Р нь *** аймгийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Х.Оийн 2025 оны 12 дүгээр сарын 08-ны өдрийн 174 дугаар дүгнэлтэд зааснаар шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн.
Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах эрхтэй” гэж, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж, 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.” гэж заасны дагуу хариуцагч *** аймгийн *** сумын Байгаль орчны улсын байцаагч Ш.Рын 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 0613859 дугаар шийтгэлийн хуудасны “Олсон” хэсэгт “...зөвшөөрөлгүйгээр түгээмэл тархацтай ашиг малтмалын орд ашигласан...” гэж нэмэх, “...иймд холбогдогч П.М-ны үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 1-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул..." гэснийг, “...иймд холбогдогч П.М-ны үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1.3-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул...” гэж, "Шийдвэрлэх” хэсгийн 1 дэх заалтад “...Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлд заасны дагуу 200 нэгжээр торгох шийтгэл оногдуулсугай...” гэж нэмэх, 2 дахь заалтад "150,000 төгрөгийг" гэснийг “200,000 төгрөгийг" гэж тус тус өөрчлөлт оруулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхэд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. Шүүхээс хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрсөнтэй холбоотойгоор хэргийн оролцогчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс гарах үр дагаврыг танилцуулж, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, уг асуудлаар дахин гомдол гаргах эрхгүй талаар тайлбарласныг хэргийн оролцогчид хүлээн зөвшөөрсөн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан *** аймгийн Прокурорын газрын Зөрчлтийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Х.Оээс 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 174 дугаартай “*** аймгийн *** сумын Байгаль орчны улсын байцаагч Ш.Р-ын 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 0613859 дугаар шийтгэлийн хуудасны “Олсон” хэсэгт “...зөвшөөрөлгүйгээр түгээмэл тархацтай ашиг малтмалын орд ашигласан...” гэж нэмэх, “...иймд холбогдогч П.М-ны үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 1-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул..." гэснийг, “...иймд холбогдогч П.М-ны үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1.3-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул...” гэж, "Шийдвэрлэх” хэсгийн 1 дэх заалтад “...Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлд заасны дагуу 200 нэгжээр торгох шийтгэл оногдуулсугай...” гэж нэмэх, 2 дахь заалтад "150,000 төгрөгийг" гэснийг “200,000 төгрөгийг" гэж тус тус өөрчлөлт оруулах” тухай дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, *** аймгийн Прокурорын газрын Зөрчлтийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Х.О-ийн дүгнэлттэй *** аймгийн *** сумын Байгаль орчны улсын байцаагч Ш.Р-д холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасны дагуу *** аймгийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч уг шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН