| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2024/01251/И |
| Дугаар | 320/шш2025/00853 |
| Огноо | 2025-07-28 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 320/шш2025/00853
| 2025 оны 07 сарын 28 өдөр | Дугаар 320/ШШ2025/00853 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 155/2024/01251/И
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б.Д, М.Г нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 20**оны 5 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Г.Н, 20*** оны 6 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Г.Н нарыг эх Б.Д-гийн, 20*** оны 7 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Г.Т-г эцэг М.Г-ийн асрамжид тус тус үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 20**оны 6 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Г.Н-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутгийн амьжиргааны баталгаажих түвшний 50 хувиар, 2011 оны 5 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Г.Н, 20** оны 6 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Г.Н нарыг 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тэтгэлэг авагч хүүхдийн оршин сууж буй газрын амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр тус бүр эцэг М.Г ээс тэтгэлэг гаргуулж, сар тутам тэжээн тэтгүүлж, хариуцагч М.Г нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2, 126.2.1-д зааснаар 1,500,000 төгрөгийн үнэ бүхий 1 толгой азарга, 250,000 төгрөгийн үнэ бүхий 1 толгой унага, 500,000 төгрөгийн үнэ бүхий 1 толгой даага, нэг бүр нь 1,500,000 төгрөгийн үнэ бүхий 5 толгой 7,500,000 төгрөгийн үнэ бүхий соёолон эр адуу, нэг бүр нь 1,500,000 төгрөгийн үнэ бүхий 2 толгой 3,000,000 төгрөгийн үнэ бүхий соёолон эм адуу, 1,200,000 төгрөгийн үнэ бүхий 1 толгой бух, нэг бүрийн 250,000 төгрөгийн үнэ бүхий 12 толгой 3,000,000 төгрөгийн тугал, нэг бүрийн 600,000 төгрөгийн үнэ бүхий 10 толгой 6,000,000 төгрөгийн бяруу, нэг бүрийн 900,000 төгрөгийн үнэ бүхий 5 толгой 4,500,000 төгрөгийн шүдлэн үхэр, нэг бүрийн 1,500,000 төгрөгийн үнэ бүхий 20 толгой 30,000,000 төгрөгийн хязаалан үхэр, 170,000 төгрөгийн үнэ бүхий 1 толгой хуц, нэг бүрийн 40,000 төгрөгийн 10 толгой 400,000 төгрөгийн хурга, нэг бүрийн 140,000 төгрөгийн үнэ бүхий 10 толгой 1,400,000 төгрөгийн төлгө, нэг бүрийн 150,000 төгрөгийн үнэ бүхий 19 толгой 2,800,000 төгрөгийн шүдлэн хонь, 150,000 төгрөгийн үнэ бүхий 1 толгой ухна, нэг бүрийн 40,000 төгрөгийн 10 толгой 400,000 төгрөгийн ишиг, нэг бүрийн 80,000 төгрөгийн үнэ бүхий 12 толгой 960,000 төгрөгийн борлон, нэг бүрийн 130,000 төгрөгийн үнэ бүхий 20 толгой 2,600,000 төгрөгийн шүдлэн ямаа, 1,000,000 төгрөгийн үнэ бүхий 4*** ХӨ* улсын дугаартай поробокс маркийн тээврийн хэрэгсэл, 700,000 төгрөгийн үнэ бүхий Мустанг-200 маркийн мотоцикл, 1,500,000 төгрөгийн үнэ бүхий цөцгий холигч машин, 150,000 төгрөгийн үнэ бүхий сансрын антен, 200,000 төгрөгийн үнэ бүхий самсунг маркийн 24 инчийн өнгөт зурагт, 500,000 төгрөгийн үнэ бүхий нарны толь, нийт 70,430,000 төгрөгийн үнэ бүхий хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс Б.Д, Г.Н, Г.Н нарт ногдох хэсэг 42,258,000 төгрөгийг хариуцагч М.Г ээс гаргуулж, нэхэмжлэгч Б.Д-д олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Г ээс 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Д-д олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.3, 26.6-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхдээ тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдгийг, эцэг, эх нь хүүхдээ эрүүл зөв өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хангах, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хүлээхийг, эцэг, эх нь хүүхдээ эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулахгүй, хүүхэдтэй хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглодог болохыг, хүүхдийн эрх, ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эх хэн нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхийг саад учруулахыг хориглодог болохыг тус тус мэдэгдсүгэй.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Адилмаад даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА