| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/0476/э |
| Дугаар | 0589 |
| Огноо | 2018-04-30 |
| Зүйл хэсэг | 27.11.1., |
| Улсын яллагч | С.Оюунжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 0589
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир, улсын яллагч С.Оюунжаргал, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ганбат, Л.Б, Б.Б, шүүгдэгч А.Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Х овогт А Х холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1803000010113 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х овогт А Х, 19 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Завхан аймгийн Шилүүстэй суманд төрсөн, настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, группэд байдаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн дугаар хороо дүгээр хэсэг тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 212 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2002 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 368 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 25 хоногийн хугацаагаар хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж байсан, РД:
Холбогдсон хэргийн талаар:
А.Х нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны орой 18.40 минутын орчимд Баянзүрх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастайн 4 дүгээр гудамжны замд хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлж гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно” а/-д согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчиж 1.81 хувийн согтолттой үедээ Ньюндэй соната-2 маркийн 16-34 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 2.3-д заасан “ Жолооч дор дор дурдсан үүрэг хүлээнэ, а/-д хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замдп явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем…ажиллахгүй болсон,…харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон,…бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, мөн дүрмийн 9.2-д заасан “ Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыйг зөрчсөний улмаас явган зорчигч Д.И мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал,ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийг
Мөн дээрх автотээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугатаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Шүүгдэгч А.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн гэв.
Шүүгдэгч А.Х мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 8-ний өдөр 12.00 цагийн орчимд би гэрээсээ ганцаараа гарч өөрийн эзэмшлийн мөнгөлөг өнгийн Соната-2 маркийн 16-34 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодон гэрийнхээ хажууханд байдаг Улиастайн шинэ эцсийн автобусны буудал дээр зогсож автобуснаас буусан хүмүүсийг хүний 500 төгрөгөөр авч халтуур хийгээд явж байгаад 15.00 цагийн орчимд зүс таних 87 дугаар сургуульд ажилладаг хүнтэй таарсан. Тэр хүн нилээн халамцуу байсан. Би уг хүнээс 5000 төгрөгөөр зэс аяга худалдаж авсан. Тэгтэл нөгөө хүн дэлгүүр орий гэхээр нь дэлгүүрийн гадаа очиж зогссон. Уг залуу намайг ороод архи аваад ир гэхээр нь би үгүй чи өөрөө ор гэсэн чинь би халамцуу байна гэсэн. Тэгээд надад 8000 төгрөг өгөхөөр нь би дэлгүүрт ороод 0.75 граммын нэг шил архи аваад найзындаа очоод 3-уулаа болоод уух гэтэл гэрт хэрэггүй гэсэн. Тэгэхээр нь машиндаа уусан. 18.00 цаг өнгөрч байхад гэртээ харих гээд гэр хорооллын шороон замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаагаа чиглэлтэй яваад нэг дэлгүүрийн хажууд очоод зогссон. Дэлгүүрт би ганцаараа орсон. Машин дотор нөгөө хоёр үлдсэн. Дэлгүүрээс би тамхи, 0.2 граммтай архи аваад гэрийнхээ гадаа ирсэн. Нөгөө хоёр машинаас буугаад явсан. Би гэртээ ганцаараа орсон. Гэртээ ороод нөгөө архиа уугаад зурагт үзээд сууж байтал манай эхнэр ажлаасаа орж ирээд чи хүний хөл дайрсан байна гэнээ гэсэн. Тэгээд л би хүн дайрсан талаар мэдсэн. Би эхнэрийнхээ хамт нөгөө газарт нь иртэл нэг эмэгтэй хүн газарт өвдөглөөд сууж байсан. Би хүн мөргөснөө мэдээгүй. Цагдаа нар намайг архи уусан эсэхийг шалгахад нэг бүхэлтэй гарсан. Эмчилгээний зардалд 1.5 сая төгрөг төлсөн гэжээ. /хх-ийн 88/
Хохирогч Д.И мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 8-ний орой 19.00 цагийн орчимд би гэрээсээ ганцаараа гарч эмийн сан орж шүдний эм худалдаж авах зорилгоор гудамжны ертөнцийн зүгээр баруун талаа бариад хойноосоо урагшаагаа чиглэлтэй алхаж явтал араас хар саарал өнгийн Хьюндай Соната-2 маркийн 16-34 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь мөргөж унагаачихаад хойноосоо урагшаагаа чиглэлтэй зогсолгүй яваад өгсөн. Би босож чадахгүй шороон дээр хэвтэж байтал нэг эгч ирээд 102-т дуудлага өгсөн. Удалгүй алаг машинтай цагдаа ирсэн. Тэр 103-д дуудлага өгсөн байх тэгээд түргэний машин ирсэн. Удалгүй нөгөө хэлгүй дүлий хөгжлийн бэрхшээлтэй жолооч эхнэр ах нартайгаа ирсэн. Тэд нар намайг гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн. Эмнэлэгт очоод би хөлөө гипсдүүлсэн гэжээ. /хх-н 33-38/
Хохирогч Д.И эмчилгээний зардлын талаарх баримтууд / хх-н 39-45/
Гэрч Ж.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Х хамаатан садан юм. Х даруу, хүний үгэнд оромтгой. Х 2 нас хүртлээ хэлтэй байсан гэсэн тэгээд ханиад хүрээд тэр нь хүндэрч үүнээсээ болоод хэлгүй, дүлий болсон юм гэнэлээ. Одоо эхнэр 3 хүүхдийн хамт Улиастайд амьдардаг юм. Нэг удаа хорих ял авч байсан юм. Гэхдээ ямар зүйл ангиар авч байсныг нь би мэдэхгүй. Хааяа нэг архи уудаг юм гэжээ. / хх-н 46/
А Х дохионы хэлний түвшинг тодорхойлолх шинжилгээ:
1. шинжилгээг хийхдээ байцаан шийтгэх үйл ажиллагаанд оролцохтой нь холбоотой, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, бусадтай харилцах чадвар, орон зай, цаг хугацаа, үйл явдлын дэс дараалал, үйлийн эзний холбоо харилцааг илэрхийлэх чадварыг тодорхойлох асуулгын болон ярилцлагын аргуудыг ашиглав.
Хувийн мэдээлэл:
А.Х нь 1979 оны 4 дүгээр сарын 23-нд Завхан аймгийн нэгэн суманд /сумыхаа нэрийг мэдэхгүй. Ш үсгээр эхэлсэн сум байдаг гэсэн/ төрсөн. дүгээр тусгай сургуульд хэдэн онд орсоноо санахгүй байгаа ч 0-1 дүгээр ангид суралцаж байгаад хөдөө мал маллах шаардлагатай тул сургуулиасаа гарсан. Тэрээр хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан сонсголгүй иргэн.
Бичгийн хэлний чадвар:
А.Х нь 0-1 дүгээр ангид 2 жил суралцаад 1 дүгээр ангиас сургуулиас гарсан учир боловсролгүй, Уншиж бичих ямар ч чадваргүй. Бичгээр харилцах, уншиж мэдүүлэг өгөх боломжгүй.
Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчийн үйлчилгээ авах эсэх:
А.Х нь дохионы хэл сайн мэдэхгүй, дохионы хэлээр харилцах чадваргүй дунд зэрэг байна. Монгол өөрийгөө илэрхийлэх, ойлгоход хүндрэлтэй. Харин ахуйн дохио зангаа хэрэглэн, сайн тайлбарлан дохиж үзүүлбэл бага зэрэг ойлголцох боломжтой. Цаг хугацаа, учир шалтгаан, үйл явдлын дэс дарааллыг шууд дохионы хэлээр илэрхийлэх чадваргүй ч сайн тайлбарлаж өгвөл ойлгох боломтжой. Энэхүү шалтгааны улмаас тэрээр сонсголтой дохионы хэлний хэлмэрчийн дохиог шууд бүрэн ойлгож, утгыг нь ялгаж хариулах боломж тааруухан. Иймээс сонсголгүй дохионы хэлний орчуулагч, сонсголтой дохионы хэлний хэлмэрчийн баг ажиллах шаардлагатай байна. Энэ хэлмэрч, орчуулагчдын багаар дамжуулан мэдүүлэг өгөх боломжтой гэжээ. / хх-н 49-54/
томилох мөрдөгчийн тогтоол / хх-н 55, 58/
Гэрч Н.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2002 онд Х танилцаж, 2003 онд гэр бүл болж нэг гэрт орсон. Уг нь бид хоёр 4 хүүхэдтэй байсан боловч 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр том хүү Х.Ө усанд алдсан юм. Одоо бид хоёр 3 хүүхдийн хамт амьдарч байгаа. Манай нөхөр сургуульд сурч байгаагүй. Төлөв даруухан, цочимог ууртай. Бид хоёр гэрлэлтийн баталгаатай. Манай нөхөр төрөлхийн хэлгүй дүлий хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаа юм. Хааяа л архи уудаг юм гэжээ. / хх-н 57-
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хэмжилт хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-н 10-15/
Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-н 17-21/
Шинжилгээ хийлгэх шинжээч томилох мөрдөгчийн тогтоол /хх-н 60/
Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 575 тоот акт /хх-н 61/Дүгнэлт:
1.Д.И зүүн хөлийн шаант ясны далд хугарал, тархины доргилт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэргийн гэмтэл болно.
3.Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна гэжээ. /хх-ийн 61/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 62, 83-84/
Шинжилгээ хийлгэх шинжээч томилох мөрдөгчийн тогтоол /хх-н 67/
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ,Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт:
1.Уг тээврийн хэрэгсэлийг тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -0.1 мм буюу тэнхлэг тохиргоо хэвийн, урд хоёр болон баруун гар талын хойд дугуйн тоормосны хүчний хэмжээ, зүүн гар талын холын гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангаж байна. Харин зүүн гар талын хойд дугуйн тоормос, зогсоолын тоормос стандартын шаардлага хангахгүй тоормосны стенд дээр зогсоогүй байна. Мөн автомашины баруун гар талын холын гэрлийн чийдэн асахгүй, их гэрэл хол ойр дээрээ шилждэггүй, урд буфер нилэнхүйдээ халцарч зурагдсан баруун гар талын доод хэсэгтээ хагарч санжсан, баруун гар талын дохио болон их гэрлийн сэнж нь хугарч хөдөлгөөн орсон, баруун гар талын урд хаалганы шил буухгүй, баруун гар талын хойд хаалга зурагдсан сэвтэй, баруун гар талын хойд крылоны будаг нь халцарсан, зүүн гар талын их гэрлийн сэнж нь хугарч хөдөлгөөн орсон, зүүн гар талын ухрах арааны гэрлийн чийдэн асахгүй, зүүн гар талын хойд хаалганы шил буухгүй, хойд буфер зүүн гар талдаа хагарсан баруун гар талын доод хэсгээрээ хагарч санжсан сэвтэй, хойд талын спойлр будаг халцарсан, хойд хоёр хаалганы дотор талын бариул хугарсан, яндан цоорсон, иж бүрдэл /эмийн сан, гал унтраагуур гэх мэт/ байхгүй зэрэг эвдрэл гэмтлүүд нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.
2.Автомашины зүүн гар талын хойд дугуйн тоормос, зогсоолын тоормос нь стандартын шаардлага хангахгүй, тоормосны стенд дээр зогсоогүй байна. Мөн автомашины баруун гар талын холын гэрлийн чийдэн асахгүй, их гэрэл хол ойр дээрээ шилждэггүй, урд буфер нилэнхүйдээ халцарч зурагдсан баруун гар талын доод хэсэгтээ хагарч санжсан, баруун гар талын дохио болон их гэрлийн сэнж нь хугарч хөдөлгөөн орсон, баруун гар талын урд хаалганы шил буухгүй, баруун гар талын хойд хаалга зурагдсан сэвтэй, баруун гар талын хойд крылоны будаг нь халцарсан, зүүн гар талын их гэрлийн сэнж нь хугарч хөдөлгөөн орсон, зүүн гар талын ухрах арааны гэрлийн чийдэн асахгүй, зүүн гар талын хойд хаалганы шил буухгүй, хойд буфер зүүн гар талдаа хагарсан баруун гар талын доод хэсгээрээ хагарч санжсан сэвтэй, хойд талын спойлер будаг халцарсан, хойд хоёр хаалганы дотор талын бариул хугарсан, яндан цоорсон, иж бүрдэл /эмийн сан, гал унтраагуур гэх мэт/ байхгүй зэрэг эвдрэл гэмтлүүд нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.
3.Зүүн гар талын хойд тоормос стандартын шаардлага хангахгүй, тоормосны стенд дээр зогсоогүй нь тоормосны зам уртсах байдлаар осолд нөлөөлөх боловч тухайн зам тээврийн ослын үед замын нөхцөл байдал ямар байсныг бид мэдэхгүй учир хэрхэн яаж нөлөөлсөнийг тогтоох боломжгүй. Баруун гар талын гэрлийн чийдэн хол дээрээ асахгүй байгаа нь тухайн жолооч замын хөдөлгөөнд оролцож байгаа үед үзэгдэх орчинг хязгаарлах байдлаар нөлөөлөх боломжтой. Зогсоолын тоормос барихгүй байгаа нь автомашиныг зогсож байгаа байранд хөдөлгөөнгүй барьж байх үүрэгтэй тул уг осолд нөлөөлөөгүй байж болно. Автомашины ерөнхий байдлын эвдрэл, гэмтлүүд осолд нөлөөлөхгүй. Дээрх эвдрэл гэмтлүүд нь хуучин ослоос өмнө ашиглалтын үед үүссэн байх боломжтой.
4.Тоормосны шингэн дамжуулагатай байна. Автомашины зүүн гар талын хойд дугуйн тоормос зогсоогүй, зүүн гар талын зогсоолын тоормос зогсоогүй нь стандартын шаардлага хангахгүй байна.
5.Тоормозны систем шингэн дамжуулгатай үед автомашин тоормос гишгэхэд зам дээр мөр үүснэ.
6.Тухайн тээврийн хэрэгсэлийн спидометр хэвийн ажиллаж байсан. Хэрэв спидометр ажиллахгүй тохиолдолд хөдөлгөөнд оролцох үед тээврийн хэрэгсэлийн аюулгүй байдлыг хангаж тохиромжтой хурдыг сонгон явах боломжгүй болно гэжээ. / хх-н 68-82/, хяналтын хуудас/ хх-н 106-107/
А.Х хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах мөрдөгчийн тогтоол /хх-н 85/
А.Х эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-н 1-4/ яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 86-88/
А.Х иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 127/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 90/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 26 /, хувийн байдлын талаарх баримтууд /хх-н 92-94/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-н 96-97/ зэрэг болно.
А.Х нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны орой 18.40 минутын орчимд Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастайн 4 дүгээр гудамжны замд хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлж гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно” а/-д согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчиж 1.81 хувийн согтолттой үедээ Хюндэй соната-2 маркийн 16-34 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 2.3-д заасан “ Жолооч дор дор дурдсан үүрэг хүлээнэ, а/-д хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замдп явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем…ажиллахгүй болсон,…харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон,…бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, мөн дүрмийн 9.2-д заасан “ Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыйг зөрчсөний улмаас явган зорчигч Д.И мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал,ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийг,
Мөн дээрх автотээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугатаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд :
Д.И зүүн хөлийн шаант ясны далд хугарал, тархины доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэргийн гэмтэл болно.
Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна гэсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 575 тоот актын дүгнэлт /хх-н 61/
Хохирогч Д.И мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … ертөнцийн зүгээр баруун талаа бариад хойноосоо урагшаагаа чиглэлтэй алхаж явтал араас хар саарал өнгийн Хьюндай Соната-2 маркийн 16-34 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь мөргөж унагаачихаад хойноосоо урагшаагаа чиглэлтэй зогсолгүй яваад өгсөн. Би босож чадахгүй шороон дээр хэвтэж байтал нэг эгч ирээд 102-т дуудлага өгсөн. Удалгүй нөгөө хэлгүй дүлий хөгжлийн бэрхшээлтэй жолооч эхнэр ах нартайгаа ирсэн. Тэд нар намайг гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн. Эмнэлэгт очоод би хөлөө гипсдүүлсэн гэсэн мэдүүлэг /хх-н 33-38/
Шүүгдэгч А.Х мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн …. 18.00 цаг өнгөрч байхад гэртээ харих гээд гэр хорооллын шороон замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаагаа чиглэлтэй яваад нэг дэлгүүрийн хажууд очоод зогссон. Дэлгүүрт би ганцаараа орсон. Машин дотор нөгөө хоёр үлдсэн. Дэлгүүрээс би тамхи, 0.2 граммтай архи аваад гэрийнхээ гадаа ирсэн. Нөгөө хоёр машинаас буугаад явсан. Би гэртээ ганцаараа орсон. Гэртээ ороод нөгөө архиа уугаад зурагт үзээд сууж байтал манай эхнэр ажлаасаа орж ирээд чи хүний хөл дайрсан байна гэнээ гэсэн. Тэгээд л би хүн дайрсан талаар мэдсэн. Би эхнэрийнхээ хамт нөгөө газарт нь иртэл нэг эмэгтэй хүн газарт өвдөглөөд сууж байсан. Би хүн мөргөснөө мэдээгүй. Цагдаа нар намайг архи уусан эсэхийг шалгахад нэг бүхэлтэй гарсан. Эмчилгээний зардалд 1.5 сая төгрөг төлсөн гэсэн мэдүүлэг /хх-ийн 88/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.
А.Х нь бүрэн биш тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож явах үедээ гудамжинд явж байсан явган зорчигч Д.И мөргөчихөөд зогсолгүйгээр явсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. А.Х үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байна.
Иймд А.Х автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлж гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн, автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугатаах гэм буруутай болохыг тус тус тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
А.Х нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Хохирогч Д.И эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг төлсөн ба хохирогч цаашид нэмж нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Х овогт А Х автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлж гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн, автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугатаах гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1- д зааснаар А.Х тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 6 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар А.Х 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар А.Х оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Х оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. А.Х нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Х хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж эдлүүлсүгэй.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, А.Х нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8. А.Х 890074 дугаартай В,С ангилалын жолоочийн үнэмлэхийг НШШГАлбанд хүргүүлж, А.Х эзэмшилийн Хьюндэй Соната-2 маркийн 1 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 01362156 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрт нь буцаан олгосугай.
9.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж А.Х авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН