Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 676

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюумаа би, нэхэмжлэгч Х.Б*******, П.О*******, П.Г*******, Х.Э******* нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох “... Иргэн Ш.С*******гийн 13 давхар барилгын зураг төсөл, 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 392 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 427/2015 дугаартай барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д*******а нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Нэхэмжлэгч иргэн Х.Б*******, П.Г*******, П.О*******, Х.Э******* нар нь “О*******” ХХК-ийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Зүүн 4 замын уулзвар “Х*******” зочид буудлын өмнө барьж буй үйлчилгээтэй оффисын барилга нь Монгол улсад мөрдөж буй БНбД-01-10-ын 1.6-г зөрчсөнөөс үүссэн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулж гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгч нар нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66, 69 дүгээр зүйлд заасан үр дагаврыг ойлгож буй болно” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Б*******, П.Г*******, П.О*******, Х.Э******* нар нь Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан гаргасан “...Иргэн Ш.С*******гийн 13 давхар барилгын зураг төсөл, 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 392 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 427/2015 дугаартай барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээс татгалзаж байгааг өөрсдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д*******аар дамжуулан шүүхэд бичгээр гарган ирүүлжээ. 

Нэхэмжлэгч Х.Б*******гөөс Н.Д*******ад олгосон 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн, П.Г*******, П.О*******, Х.Э******* нараас Н.Д*******ад олгосон 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “Шүүхэд төлөөлөх итгэмжлэл”-д нэхэмжлэгчийн хуульд заасан бүхий л эрх, үүргийг эдлэхээр заасан байх тул түүнийг төлөөлж нэхэмжлэлээс татгалзах эрхийг олгосон гэж үзэн, хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ. 

Нэхэмжлэгч Х.Б*******, П.О*******, П.Г*******, Х.Э******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д*******ын “Нэхэмжлэлээс татгалзах тухай” хүсэлт нь  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “... нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй”, 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй”, 66.2-т “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасан шаардлагыг хангасан байх тул  нэхэмжлэгч Х.Б*******, П.О*******, П.Г*******, Х.Э******* нарын нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, түүний нэхэмжлэлтэй, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д*******ад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т “нэхэмжлэлээсээ татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах”, 66 дугаар зүйлийн   66.1-т “...шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй” талаар тайлбарласан бөгөөд тэрээр нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтээ дэмжсэн болно. 

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар  зүйлийн 66.1, 66.2-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Х.Б*******, П.О*******, П.Г*******, Х.Э******* нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох “...Иргэн Ш.С*******гийн 13 давхар барилгын зураг төсөл, 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 392 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 427/2015 дугаартай барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Х.Б*******, П.О*******, П.Г*******, Х.Э******* нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ                         Д.ОЮУМАА