Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 157/ШШ2025/00237

 

2025          08           05                                        157/ШШ2025/00237

  

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: У хот, Х дүүрэг, 1..  хороо, С оргил, М гудамж 31/1 Эн Э 20 дугаар давхар,  С ББСБХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Б сум, 3 дугаар баг Б Д4-4 тоотод оршин суух, Б овогт М-н Х-дхолбогдох

“985,313 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг  2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...М.Х нь С аппликейшнээр дамжуулан дараах худалдан авалтыг хийсэн. 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 875,000  төгрөгийн 327388 дугаартай худалдан авалтыг (Гэгээн хүүхдийн их дэдгүүр)-с хийж, төлбөрөө 4 хувааж, 15 хоногийн зайтайгаар 45   хоногийн хугацаанд төлөхөөр, эхний төлөлт 218,750 төгрөгийг төлсөн. Төлөх эцсийн хугацаа 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байсан боловч гэрээний үүргээ зөрчиж, худалдан авалтын төлбөрөө эргэн төлөөгүй байна.

М.Хгаас С аппликейшнээр дамжуулан хийсэн 985,313 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч М.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “С           ББСБ-ын нэхэмжилж байгаа 985,313 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2 хувааж төлөхөд татгалзах зүйлгүй.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С ББСБ ХХК нь хариуцагч М.Х-дхолбогдуулан 985,313 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.

Хариуцагч М.Х нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...985,313 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2 хувааж төлөхөд татгалзах зүйлгүй.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд хариуцагч М.Хгийн нэхэмжлэлийн шаардлага болох 985,313 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч С ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,198 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 28,198 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч М.Хгаас улсын тэмдэгтийн хураамжид 14,099 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 14,099 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч С ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.Х-дхолбогдох 985,313 (есөн зуун наян таван мянга гурван зуун арван гурав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,198 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч М.Хгаас улсын тэмдэгтийн хураамжид 14,099 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 14,099 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч С ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч М.Х нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

     ШҮҮГЧ                         Б.БОЛОР-ЭРДЭНЭ