Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 157/ШШ2025/00238

 

        2025         08         05                                         157/ШШ2025/00238

  

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: Х аймаг, Б сум, 2 дугаар баг, Х банкХХК-ийн Б тооцооны төвийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Б сум, 4 дүгээр баг Ж503 тоотод оршин суух, Б овогт Б О, Бовогт Э-н М нарт холбогдох

“зээлийн гэрээний үүрэгт 6,740,169.23 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг  2025 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х банкХХК-ийн Б тооцооны төвийн захирал Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.О, Э.М нараас зээлийн гэрээний  дагуу үндсэн зээл 5,011,652.1 төгрөг, зээлийн хүү 1,495,980.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 232,536.80 төгрөг, нийт 6,740,169.23 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Б.О 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Б.Май хамт байсан нь үнэн. Одоо би мэдэхгүй, 2 жил болж байна. Би төлөх нь үнэн. 6 сарын дотор төлнө.” гэв.

 

Нэхэмжлэгч Х банкХХК-ийн Б тооцооны төвийн захирал Б.Ц шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Б.Оын өгсөн хариу тайлбарын дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч Э.Мыг хариуцагчаар оруулахаас татгалзаж байна. Иймд Б.Оыг хариуцагчаар оролцуулан шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Б.О 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Мөнгөнбаяр ямар ч хамаагүй. Б.О миний бие өөрөө төлж дуусгана, би өөрөө дангаараа төлж дуусгавар болгоно. Мөн 6 сарын дотор  төлж дуусгана.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х банкХХК-ийн Б тооцооны төв нь хариуцагч Б.О, Э.М нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,740,169.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.

Хариуцагч Б.О нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...Б.Май хамт байсан нь үнэн. Би төлөх нь үнэн. 6 сарын дотор төлнө.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасныг нэхэмжлэгч байгуулагын захирал Б.Цогтбилгүүн хүлээн зөвшөөрч “Б.Оын өгсөн хариу тайлбарын дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч Э.Мыг хариуцагчаар оруулахаас татгалзаж байна. Иймд Б.Оыг хариуцагчаар оролцуулан шийдвэрлэж өгнө үү.” гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. 

Зохигчийн шүүхэд гаргасан тайлбарууд нь  бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд хариуцагч Б.Оын нэхэмжлэлийн шаардлага болох 6,740,169.23 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Х банкХХК-ийн Б тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 122,793 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 61,396.5 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Б.Оаас улсын тэмдэгтийн хураамжид 61,396.5 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 61,396.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х банкХХК-ийн Б тооцооны төвд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х банкХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.От холбогдох 6,740,169.23 (зургаан сая долоон зуун дөчин мянга нэг зуун жаран есөн төгрөг хорин гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х банкХХК-ийн Б тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 122,793 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Б.Оаас улсын тэмдэгтийн хураамжид 61,396.5 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 61,396.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х банкХХК-ийн Б тооцооны төвд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.О нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

  ШҮҮГЧ                            Б.БОЛОР-ЭРДЭНЭ