Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 157/ШШ2025/00239

 

2025         08          05                                        157/ШШ2025/00239

  

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, 8 дугаар хороо, Сын талбай-02, “Ср” 8 давхарТ ББСБХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Б сум, 3 дугаар баг Бумбат 1-1а тоотод оршин суух, Сын Б холбогдох

“2,484,365.94 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг  2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад   

                      

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НэхэмжлэгчТ ББСБХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “С.Б-аас ЗГ2024042416685 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 2,132,531.61 төгрөг, үндсэн хүү 343,612.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,221.94 төгрөг, нийт 2,484,365.94 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч С.Б шүүхэд гаргасан тайлбартаа: “ТББСБ-аас 2,484,365.94 төгрөг нэхэмжилжээ. Үүнээс би 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 1,261,506 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл мөнгийг ойрын хугацаанд төлнө.” гэв.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Хариуцагч С.Бнь 2025 оны 07 дугаар сарын 23-нд 1,261,506 төгрөгийн төлөлт хийсэн тул нэхэмжилсэн нийт үнийн дүнгээс төлөлт хийсэн дүн хасагдаж үлдэгдэл төлбөр болох 1,222,859.94 төгрөгийг төлнө гэсэн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

НэхэмжлэгчТ ББСБХХК нь хариуцагч С.Б холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,484,365.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.

Хариуцагч С.Бнь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 1,261,506 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл мөнгийг ойрын хугацаанд төлнө.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь  бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд хариуцагч С.Б-н нэхэмжлэлийн шаардлага болох 2,484,365.94 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигчийн шүүхэд гаргасан тайлбарыг үндэслэн хариуцагч С.Бнь нэхэмжилсэн 2,484,365.94 төгрөгнөөс 1,261,506 төгрөгийг 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдөр буюу шүүхэд нэхэмжлэл ирсэнээс хойш төлсөн болохыг дурдах нь зүйтэй. 

 

НэхэмжлэгчТ ББСБХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54,700 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 54,700 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч С.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 27,350 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 27,350 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчТ ББСБХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчТ ББСБХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Б холбогдох 2,484,365.94 (хоёр сая дөрвөн зуун наян дөрвөн мянга гурван зуун жаран таван төгрөг, ерэн дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хариуцагч С.Бнь нэхэмжлэлийн шаардлага 2,484,365.94 төгрөгөөс 1,261,506 (нэг сая хоёр зуун жаран нэгэн мянга таван зуун зургаан) төгрөгийг  төлсөн болохыг дурдсугай.

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчТ ББСБХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54,700 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч С.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 37,350 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 37,350 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчТ ББСБХХК-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч              С.Бнь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

     ШҮҮГЧ                         Б.БОЛОР-ЭРДЭНЭ