Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 157/ШШ2025/00240

 

2025         08         05                                         157/ШШ2025/00240

  

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Х аймгийн Бсум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, Е  гудамж,Х банкХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Бсум, 1 дүгээр баг 00дугаар байрны 32 тоотод оршин суух, М-ын Х-дхолбогдох

“зээлийн гэрээний үүрэгт 5,413,450.23 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг  2025 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х банкХК-ийн тусгай активын газрын захирал Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М.Х-аас зээлийн гэрээний  дагуу үндсэн зээл 4,899,611.52 төгрөг, зээлийн хүү 501,350.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,488.26 төгрөг, нийт 5,413,450.23 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч М.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Хасбанкнаас 5,413,450.23 төгрөг нэхэмжилсэн төлж барагдуулна. Ямар нэгэн маргах асуудал байхгүй.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х банкХК нь хариуцагч М.Х-дхолбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,413,450.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.

Хариуцагч М.Х нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...Х-с 5,413,450.23 төгрөг нэхэмжилсэн төлж барагдуулна. Ямар нэгэн маргах асуудал байхгүй.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд хариуцагч М.Хгийн нэхэмжлэлийн шаардлага болох 5,413,450.23 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Х банкХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101,565 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 101,565 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч М.Х-аас улсын тэмдэгтийн хураамжид 50,782.5 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 50,782.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х банкХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х банкХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.Х-дхолбогдох 5,413,450.23 (таван сая дөрвөн зуун арван гурван мянга дөрвөн зуун тавин төгрөг хорин гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101,565 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч М.Х-аас улсын тэмдэгтийн хураамжид 50,782.5 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 50,782.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х банкХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч М.Х нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

  ШҮҮГЧ                            Б.БОЛОР-ЭРДЭНЭ