Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 157/ШШ2025/00241

 

        2025         08          05                                        157/ШШ2025/00241

  

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: У хот, Сдүүрэг, 8 дугаар хороо, С “С” 8 давхарТ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Б сум, 4 дүгээр баг У 13-8 тоотод оршин суух, Б овогт Ц-н Х-тт холбогдох

“1,607,443 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад   

ТОДОРХОЙЛОХ нь:

НэхэмжлэгчТ ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ц.Х-таас ЗГ2025011449548 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 1,398,000 төгрөг, үндсэн хүү 206,597,59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,845.41 төгрөг, нийт 1,607,443 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Ц.Х-т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Токи ББСБ     ХХК-иас нэхэмжилсэн мөнгөн дүн 1,607,443 төгрөгийг 2025 оны 9 сарын 10 гэхэд төлж дуусгана.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

НэхэмжлэгчТ ББСБ ХХК нь хариуцагч Ц.Х-тт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,607,443 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.

Хариуцагч Ц.Х-т нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...1,607,443 төгрөгийг 2025 оны 9 сарын 10 гэхэд төлж дуусгана.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд хариуцагч Ц.Х-тын нэхэмжлэлийн шаардлага болох 1,607,443 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

НэхэмжлэгчТ ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40,669 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 40,669 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Ц.Х-таас улсын тэмдэгтийн хураамжид 20,334.5 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 20,334.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчТ ББСБ ХХК-нд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчТ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Х-тт холбогдох 1,607,443 (нэг сая зургаан зуун долоон мянга дөрвөн зуун дөчин гурав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчТ ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40,669 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Ц.Х-таас улсын тэмдэгтийн хураамжид 20,334.5 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 20,334.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчТ ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч              Ц.Х-т нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

     ШҮҮГЧ                         Б.БОЛОР-ЭРДЭНЭ