Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 157/ШШ2025/00242

 

            2025         08          05                                        157/ШШ2025/00242

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Х аймгийн Бсум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, 8 дугаар хороо, С, С 8 давхар тоот Т ББСБХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийнДсум, 4 дүгээр баг, Му Ц 6-1 тоотод оршин суух,Г-н Э-д холбогдох

“765,886.79 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг  2025 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад                            

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т ББСБХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Г.Э-аас 2015545 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 522,000 төгрөг, үндсэн хүү 220,355.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,531.28 төгрөг, шимтгэл 1000 төгрөг, нийт 765,886.79 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тшүүхэд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч Г.Э нь 2025 оны 7 дугаар сарын            29-ний өдөр холбогдож нэхэмжлэлийн шаардлага 765,887 төгрөгийг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т ББСБХХК нь хариуцагч Г.Э-д холбогдуулан “зээлийн гэрээний үүрэгт 765,886.79 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох 765,886.79 төгрөгийг төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэмүүжингийн тайлбараар нотлогдож байна.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заажээ.

Хариуцагч Г.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох 765,886.79 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд  харшлаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч Т ББСБХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,931 төгрөгийг  төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байх тул хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж, хариуцагч Г.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид 11,465.5 төгрөгийг, Төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 11,465.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т ББСБХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т ББСБХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Э-д  холбогдох 765,886.79 /долоон зуун жаран таван мянга найман зуун наян зургаан төгрөг далан есөн/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,931 төгрөгийг  төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Г.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид 11,465.5 төгрөгийг, Төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамжид 11,465.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т ББСБХХК-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                        Б.БОЛОР-ЭРДЭНЭ