| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2025/00259/И |
| Дугаар | 157/ШШ2025/00243 |
| Огноо | 2025-08-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 157/ШШ2025/00243
2025 08 05 157/ШШ2025/00243
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хаймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би,
Нэхэмжлэгч: У хот, Х дүүрэг, 15 дугаар хороо, С гудамж 31/1 Эн Эм тауэр 20 дугаар давхар, С ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хаймгийн Б сум, 2 дугаар баг 43 дугаар байрны 50 тоотод оршин суух, Б-ы Ч-д холбогдох
“341,250 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Б.Чл нь “Стор пэй” аппликейшнээр дамжуулан дараах худалдан авалтыг хийсэн. 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 650,000 төгрөгийн 814133 дугаартай худалдан авалтыг MK INDAK)-с хийж, хийсэн. Нийт төлсөн төлбөр 422,500 төгрөг байна.Төлөх эцсийн хугацаа 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр байсан боловч гэрээний үүргээ зөрчиж, худалдан авалтын төлбөрөө эргэн төлөөгүй байна.
М.Ч-аас “С” аппликейшнээр дамжуулан хийсэн 341,250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Хариуцагч Б.Чл нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С ББСБ ХХК нь хариуцагч Б.Ч-д холбогдуулан “зээлийн гэрээний үүрэгт 341,250 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Чл нь нэхэмжлэлийн шаардлага болох 341,250 төгрөгийг төлж барагдуулсан болох нь түүний шүүхэд ирүүлсэн төлбөрийн баримт, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заажээ.
Хариуцагч Б.Чл нь нэхэмжлэлийн шаардлага болох 341,250 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгч С ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,888 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байх тул хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж, хариуцагч Б.Члаас улсын тэмдэгтийн хураамжид 5,444 төгрөгийг, Төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 5,444 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч С ББСБ ХХК-нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Ч-д холбогдох 341,250 (гурван зуун дөчин нэгэн мянга хоёр зуун тавь) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10.888 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Б.Члаас улсын тэмдэгтийн хураамжид 5,444 төгрөгийг, Төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамжид 5,444 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С ББСБ ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ