Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 157/ШШ2025/00245

 

        2025         08         07                                         157/ШШ2025/00245

  

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хаймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: Хаймаг, Б сум, 2 дугаар баг, х банкХХК-ийн Б тооцооны төвийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хаймгийн Б сум, 3 дугаар баг Х 11-1102  тоотод оршин суух, Б овогт Ц-н Х-д холбогдох

“зээлийн гэрээний үүрэгт 13,305,624 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг  2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 8 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

                                                                                            

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч х банкХХК-ийн Б тооцооны төвийн захирал Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ц.Х-с зээлийн гэрээний  дагуу үндсэн зээл 12,821,600 төгрөг, зээлийн хүү 480,810 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,214 төгрөг, нийт 13,305,624 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Ц.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие Хас банкнаас нэхэмжилсэн 13,305,624 төгрөгийг хуучин графикийн дагуу сар сардаа төлж барагдуулна. Төлөхөд маргах зүйл байхгүй.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч х банкХХК нь хариуцагч Ц.Х-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,305,624 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.

Хариуцагч Ц.Х нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...13,305,624 төгрөгийг хуучин графикийн дагуу сар сардаа төлж барагдуулна. Төлөхөд маргах зүйл байхгүй.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд хариуцагч Ц.Хийн нэхэмжлэлийн шаардлага болох 13,305,624 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч х банкХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 224,478 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 224,478 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Ц.Х-с улсын тэмдэгтийн хураамжид 112,239 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 112,239 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч х банкХХК-нд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч х банкХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Х-д холбогдох 13,305,624 (арван гурван сая гурван зуун таван мянга зургаан зуун хорин дөрөв) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч х банкХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 224,478 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Ц.Х-с улсын тэмдэгтийн хураамжид 112,239 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 112,239 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч х банкХХК-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Ц.Х нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

     ШҮҮГЧ                         Б.БОЛОР-ЭРДЭНЭ