Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 157/ШШ2025/00246

 

 

          2025        08          07                                       157/ШШ2025/00246

 

  

      Зохигч талуудын эвлэрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хаймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: Хаймгийн Б сумын 2 дугаар баг 00 дүгээр байрны 53 тоотод оршин суух,  Г овогт Б-н А нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хаймгийн Б сум, 3 дугаар баг Нарлаг 1-109 тоотод оршин суух, Б овогт Н Д-д холбогдох

“1,110,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг  2025 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие         Б суманд эрүүл зөв хооллолтын клуб ажилуулж байсан. Тухайн үед Доржханд нь клубд явж байхдаа 1,110,000 төгрөгийн үнийн дүнтэй бүтээгдэхүүн авсан. Одоог хүртэл мөнгөө өгөөгүй тул гаргуулж өгнө үү.” гэжээ.

               

Хариуцагч Н.Дшүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Б.Ад 2025 оны 08 дугаар сарын 10-ны дотор 900,000 төгрөг төлж барагдуулна” гэв.

 

Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б.А миний бие нь иргэн Д-с1,110,000 төгрөг нэхэмжилснээс харилцан тохиролцоод 900,000 төгрөг авахаар тохиролцов. Зөвшөөрсөн: Б.А.” гэв.

 

        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Н.Д-д холбогдуулан “1,110,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тусгайлсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч буюу нэхэмжлэгч Б.А, хариуцагч Н.Днар нь эвлэрч 900,000 төгрөгт харилцан тохиролцож эвлэрсэн болох нь тэдгээрийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт “Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож, шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно.”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй.

Хариуцагч Н.Днь нэхэмжлэлийн шаардлагын тодорхой хэсэг буюу 900,000 төгрөгийг 2025 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөх, нэхэмжлэгч нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд нэхэмжлэгч Б.А, хариуцагч Н.Днарын эвлэрсэн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.А улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31,190 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, 900,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 26,150 төгрөгний тавин хувь 13,075 төгрөгийг хариуцагч Н.Доржхандаас, 13,075 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч Б.Ад олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.А нэхэмжлэлтэй хариуцагч Н.Д-д холбогдох “1,110,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт зохигч талууд 900,000 /есөн зуун мянга/ төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.А  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31,190 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, 900,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 26,150 төгрөгний тавин хувь 13,075 төгрөгийг хариуцагч Н.Доржхандаас, 13,075 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Ад  олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Н.Днь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

     ШҮҮГЧ                          Б.БОЛОР-ЭРДЭНЭ