| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2025/00248/И |
| Дугаар | 157/ШШ2025/00247 |
| Огноо | 2025-08-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 157/ШШ2025/00247
2025 08 07 157/ШШ2025/00247
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Х аймгийнД сумын 3 дугаар багт оршин суух, Б овогт С-н Ц-н“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ, хүсэлт гаргагч С.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие С.Ц 1987-1989 онуудад аав С, ээж Бийн хамт нэгдэл нийгэмд мал маллаж туслах малчин байсан. 1989 оны 10 сарын 15-нд цэрэгт татагдаж явсан. 1989 оноос өмнөх хүн амын улсын хэмжээний тооллого явагдаагүй учраас Х аймаг болон үндэсний төв архиваас лавлагаа гарахгүй тул аав ээжтэйгээ 1987-1989 он хүртэл мал маллаж хамт амьдарч байсан талаар тогтоож өгнө үү. Мөн 2025 оны 08 сард малчнаар тэтгэвэр тогтоолгох гэж байгаа юм.” гэжээ.
2.Хүсэлт гаргагч С.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 1986 онд 8 дугаар ангиа төгсөөд аав С, ээж Б нарын хамт нэгдлийн 3 дугаар бригадад мал маллаж, аав ээжийн туслах малчнаар ажиллаж байсан. Энэ жил 55 нас хүрээд малчнаар тэтгэвэрт гарах гэтэл 20 жил хүрэхгүй байгаа юм. Би 1985, 1986 онд сурагч байсан. Тиймээс 1988 оноос эхлэн 1989 оны 10 дугаар сард цэргийн албанд татагдах хүртэл мал маллаж байснаа тогтоолгох хүсэлтэй байна. 1989 онд ажлаас чөлөөлөгдсөн тушаал байгаа юм.
Мөн 1989 оны 10 дугаар сарын 15-нд цэрэгт явж Зүүнбаянгийн 131 дүгээр цэргийн ангийн мал аж ахуй дээр мал маллаж байгаад 2 жилийн хугацаагаа дуусгаад 1991 оны 10 дугаар сард халагдаж байсан. Гэтэл тухайн үед “Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонд цэргүүдийг тоглуулахаар 1989 оны 9 дүгээр сард халж байсан. Зүүн аймгуудын цэргүүд кинонд тоглохгүй тул халагдалгүй үлдэж байсан. Гэтэл миний тушаал кинонд тоглосон цэргүүдтэй адил 9 дүгээр сард гэж гарсан байна. Тиймээс тухайн үед цэргийн алба хааж байсан Жагдагийн мэдүүлэг, надад 1991 оны 10 дугаар сард цэргийн албанаас халагдахад олгосон баярын бичиг зэргийг үндэслэн хугацаат цэргийн албаа бүрэн 2 жилээр хаасныг тогтоож шийдвэрлэж өгнө үү...” гэв.
3.Хүсэлт гаргагчаас:
-Бовогт С-н Ц-ниргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 3 дугаар тал/
-Х аймгийнД сумынД-О нэгдлийн даргын 1987 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 99 дугаартай “Малчдын ээлжийн амралтын мөнгөн нөхөн олговор олгох тухай” тушаал, хавсралт /хх-ийн 4-5 дугаар тал/,
-Х аймгийнД сумынД-О нэгдлийн даргын 1988 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 17 дугаартай “Шагнах тухай” тушаал /хх-ийн 6-7 дугаар тал/,
-Х аймгийнД сумынД-О нэгдлийн намын үүр, нэгдлийн зөвлөлийн 1984 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр олгосон “Аваргын диплом” /хх-ийн 8 дугаар тал/,
-Улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт /хх-ийн 9 дүгээр хуудас/
-Х аймгийн Нийгмийн даатгалын газрын зөвлөмжийн хуудас,
-Х аймгийнД сумынД-О нэгдлийн даргын 1989 оны 78 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал,
-Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 08/1846 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа”,
-МАЦ-ын 131 дүгээр ангиас 1991 оны 10 дугаар сард С.Цд олгосон “Баярын бичиг”
-С.Ц-н“Төрсний бүртгэлийн лавлагаа” зэрэг нотлох баримтуудыг хүсэлтэд хавсарган ирүүлсэн байна.
Шүүхээс: Хүсэлтийн дагуу С.Ц, Д.Н, Ц.Ж нараас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл авагдсан байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
2. Хүсэлт гаргагч Бовогт С-н Цогт-Эрдэнэ нь 1987-1989 онд Х аймгийнД сумынД-О нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэх үндэслэлээр “Ажиллаж байсан байдлыг тогтоолгох”-оор шүүхэд хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор тус шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
3.Тэрээр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Х аймгийнД сумынД-О” нэгдэлд 1988-1989 оны 10 дугаар сар хүртэл малчнаар ажилласан болон 1991 оны 10 дугаар сарын 15-нд цэргийн албанаас халагдсан болохыг тус тус тогтоож өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч С.Ц нь шүүхэд нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх эрхтэй.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар:
4.1. С.Ц нь 1986 онд илгээлтээр гарч 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр буюу хугацаат цэргийн албанд татагдах хүртлээ аав С, ээж Бийн хамт нэгдэлд мал маллаж туслах малчин, малчнаар ажиллаж байсан,
4.2. Тэрээр 1988 онд 18 нас хүрсэн гэх,
4.3. 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 131 дүгээр ангид алба хааж 1991 оны 10 дугаар сард халагдсан гэх үйл баримтууд тогтоогдож байна.
5.Хүсэлт гаргагч С.Ц нь 1988 оноос эхлэн Х аймгийнД сумын “Д-О” нэгдэлд мал маллаж амьдарч байгаад 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр цэргийн албанд татагдаж байжээ.
Түүний ажилласан байдал нь гэрч Д.Н, С.Ц нарын мэдүүлэг, хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, Х аймгийнД сумынД-О нэгдлийн даргын 1989 оны 78 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Тодруулбал: Гэрч Д.Нын “...С.Ц нь Х аймгийнД сумын 8 жилийн сургуульд сурч байгаад 1986 онд илгээлтээр гарч аав, ээжийнхээ гар дээр очиж мал малласан, 1989 оны 10 сард цэрэгт явсан, аавыг нь Аюурын С, ээжийг нь Жамцын Б гэдэг байсан. Би сайн танина, би очиж аав, ээжид нь тусалдаг байсан...гэх мэдүүлэг
-гэрч С.Цийн “...С.Ц нь Х аймгийнД сумынД-О нэгдлийн 3 дугаар бригадад 1986-1989 он хүртэл мал малласан, цэрэгт явж ирээд үргэлжлүүлээд малаа малласан, тухайн үед 16 настай байхдаа мал дээр гарвал туслах малчин гэж явж байгаад 18 настай болохоор бүтэн цалин авдаг байсан...” гэх мэдүүлэг хэрэгт авагдсан байна.
Мөн Х аймгийнД сумын “Д-О” нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 78 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Ардын цэрэгт татагдсан залуучуудыг 1989 оны 10 дугаар сарын 18-наас тус тусын үүрэгт ажлаас нь чөлөөлж байжээ.
6.Хүсэлт гаргагч С.Ц нь БХЯ-ны сайдын 1989 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн н/347 дугаар тушаалаар Х аймгаас 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 131 (126) дүгээр ангид алба хааж, Батлан хамгаалахын сайдын 1991 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 369 дүгээр тушаалаар 1991 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 692512 дугаарын цэргийн батлахтай халагдсан лавлагаа хэрэгт авагджээ.
7.Тэрээр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа “...халагдсан тушаалд андуурал гарсан байх гэж бодож байгаа. Би Даймгийн Зсумын Ардын армийн 131 дүгээр ангид цэргийн алба хаахдаа мал аж ахуй дээр байсан бөгөөд албаа 2 жил бүтэн хааж, 1991 оны 10 дугаар сард “Баярын бичиг”, 100 төгрөгөөр шагнуулан халагдаж, Дорноговиос шууданд суугаад харьж байсан. 1991 оны 9 дүгээр сард “Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонд тоглох цэргүүд халагдаж байсан юм...” гэж тайлбарлав.
Дээрх нөхцөл байдлын талаар гэрч Ц.Ж мэдүүлэхдээ “...С.Ц Д аймгийн З сумын Ардын армийн 131 дүгээр ангид 1989 ны 10 сард цэргийн албанд татагдаад 1991 оны 10 сард халагдаж байсан. Манай дээд оны цэрэг байгаа юм. Би 1990 оны 10 дугаар сард цэргийн албанд татагдаж Дорноговь аймгийн Зүүнбаян сумын Ардын армийн 132 дугаар ангид алба хааж байгаад 1992 онд цэргийн албанаас халагдаж байсан. Тэр үед “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны зураг авалт болж цэргийн албан хаагчдаас зүүн 4 аймгийн цэргүүд үлдээд бусад цэргүүд нь киноны зураг авалтад явж байсан. Би цэргийн алба хаагаад байж байсан тул сайн мэднэ. Мөн 131, 132 дугаар ангиуд ойролцоо, холбоотой байсан тул мэдээд байгаа юм. Киноны зураг авалтад яваагүй улсууд нь намар 10 сард халагдсан. С.Ц хал цэрэг болсоны дараа мал дээр очсон. Ер нь мал дээр байсан цэргүүд намрын сэрүүн нилээн орсоны дараа буюу 1991 оны 10 дугаар сард халагдсан. ...Киноны зураг авалтад явсан цэргүүдтэй нийтэд нь халагдах тушаал гаргасан байж магадгүй...” гэв.
Мөн хэрэгт авагдсан “Баярын бичиг”-т Б/ч С.Цд “Анги салбарын өмнөх зорилтыг шийдвэрлэхэд удаа дараа идэвхи зүтгэлтэй оролцсон учир баярын бичиг үнэ бүхий зүйлээр шагнав. МАЦ-ийн 131 дүгээр ангийн захирагч Дэд хурандаа н.Чулуундорж, Улс төрийн орлогч Хошууч н.Ганболд 1991.10 Зүүнбаян” гэжээ.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болохоор, гэрчээр шүүхэд дуудагдсан этгээд үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй, худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Гэрч Д.Н, С.Ц, Ц.Ж нарт шүүхээс эрх үүрэг тайлбарлан өгч, худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг танилцуулан баримтад гарын үсэг зуруулан мэдүүлэг авсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлэн шийдвэрийн үндэслэл болгосныг дурдах нь зүйтэй.
9.Иймд хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудад үндэслэн хүсэлт гаргагч Бовогт С-н Ц-г 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Х аймгийнД сумын “Д-О” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг, 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Дорноговь аймгийн Зүүнбаян сумын Ардын армийн 131 дүгээр ангид алба хааж, 1991 оны 10 дугаар сарын 15-нд хугацаа дуусч халагдсан болохыг тус тус тогтоож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бовогт С-н Ц-г 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Х аймгийнД сумын “Д-О” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг, 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Дорноговь аймгийн Зүүнбаян сумын Ардын армийн 131 дүгээр ангид алба хааж, 1991 оны 10 дугаар сарын 15-нд хугацаа дуусч халагдсан болохыг тус тус тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар хүсэлт гаргагч С.Цэс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ