Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 157/ШШ2025/00250

 

        2025         08          08                                        157/ШШ2025/00250

  

 

 

      Зохигч талуудын эвлэрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 Хаймгийн Бум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: Хаймгийн Бум 3 дугаар баг, Н5-503 тоотод оршин суух, Б овогт Д Э-ннэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хаймгийн Б сум, 4 дүгээр багт оршин суух Х овогт У-н Э-д холбогдох

“10 бяруу гаргуулах” тухай нэхэмжлэлийг  2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Эшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2022 оны 02 дугаар сарын 16-нд Б суманд амьдардаг У.Э гэдэг хүнээс бяруу худалдан авахаар болж 3,500,000 төгрөгийг /5939030250/ данс руу хуваан шилжүүлсэн. Нэг бярууны үнийг 350,000 төгрөгөөр,  хавар 10 бяруугаа авахаар тохиролцсон боловч одоог хүртэл өгөөгүй явсаар байна. Иймд У.Эоос 10 бярууг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч У.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие Д.Э-савсан 3,500,000 төгрөгний 3,150,000 төгрөгийг 8, 9, 10 сард хуваан төлж, үлдсэн 350,000 төгрөгийг идэшний бяруугаар тооцож 11 сард өгөх хүсэлтэй байна. гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ганчимэг шүүхэд гаргасан тайлбартаа” “...3,150,000 төгрөгийг 8, 9, 10 саруудад хуваан авахаар тохиролцсон. Үлдсэн 1 бярууг нь 11сард өгөхөөр болж тохиролцлоо.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Энь хариуцагч У.Э-д холбогдуулан 10 бяруу гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч буюу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г, хариуцагч У.Э нар нь эвлэрч, 3,150,000 төгрөгийг 8, 9, 10 сард хуваан төлөх, 11 сард идэшний бяруу өгч, авах талаар харилцан тохиролцож эвлэрсэн болох нь тэдгээрийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт “Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож, шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно.”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нэхэмжлэгч нь хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй.

Хариуцагч У.Э нь нэхэмжлэлийн шаардлагын тодорхой хэсэг буюу 3,150,000 төгрөгийг 2025 оны 8, 9, 10 дугаар сард хуваан төлөх, 11 сард идэшний бяруу өгөхийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г, хариуцагч У.Э нарын эвлэрсэн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Д.Э-нулсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамж 70,950 төгрөгний тавин хувь 35,475 төгрөгийг хариуцагч У.Эоос, 35,475 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч Д.Энхбатад олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Э-ннэхэмжлэлтэй хариуцагч У.Э-д холбогдох “10 бяруу гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт зохигч талууд 3,150,000 (гурван сая нэг зуун тавин мянга )төгрөгийг 8, 9, 10 сард төлөх, 11 сард идэшний нэг бяруу өгөх, авах талаар харилцан тохиролцсон тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Э-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, улсын тэмдэгтийн хураамж 70,950 төгрөгний тавин хувь 35,475 төгрөгийг хариуцагч У.Эоос, 35,475 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Энхбатад  олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч У.Э нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ                        Б.БОЛОР-ЭРДЭНЭ