Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 157/ШШ2025/00252

 

2025         08          11                                        157/ШШ2025/00252

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хаймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Х дүүрэг, 15 дугаар хороо, С, М гудамж 31/1 “Э  20 дугаар давхар, С ББСБХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хаймгийн Б сум, 4 дүгээр баг, У 15-6 тоотод оршин суух, Б овогт Э-ын Ш-д холбогдох

“1,105,149 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг  2025 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад                                                        

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Э.Ш нь Стор пэй аппликейшнээр дамжуулан дараах худалдан авалтыг хийсэн. 11/25/2022-ны өдөр 639,900  төгрөгийн 349756 дугаартай худалдан авалтыг (Bluemon Converse мерчантын Maxmall )-с хийж, төлбөрөө 4 хувааж, 15 хоногийн зайтайгаар 45   хоногийн хугацаанд төлөхөөр, эхний төлөлт 159,975 төгрөгийг төлсөн. Төлөх эцсийн хугацаа 1/9/2023-ны өдөр байсан боловч гэрээний үүргээ зөрчиж, худалдан авалтын төлбөрөө эргэн төлөөгүй байна.

-11/25/2022 оны өдөр 342,000 төгрөгийн 349892 дугаартай худалдан авалтыг (Shoe Galleiy мерчантын Shoe Gallery Максмолл Салбар)-с хийж, төлбөрөө  4 хувааж, 15 хоногийн зайтайгаар 45 хоногийн хугацаанд төлөхөөр, эхний төлөлт 85,500   төгрөгийг төлсөн. Төлөх эцсийн хугацаа   1/9/2023-ны өдөр байсан боловч гэрээний үүргээ зөрчиж, худалдан авалтын төлбөрөө эргэн төлөөгүй байна.

Э.Шээс Стор пэй аппликейшнээр дамжуулан хийсэн 349756    болон 349892 тоот худалдан авалтын төлбөрт 1,105,149 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тшүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Хариуцагч Э.Ш нь нэхэмжлэлийн шаардлага 1,105,150 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С ББСБ ХХК нь хариуцагч Э.Ш-д холбогдуулан “зээлийн гэрээний үүрэгт 1,105,149 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Ш нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,105,149 төгрөгийг төлж барагдуулсан болох нь түүний шүүхэд ирүүлсэн төлбөрийн баримт, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр нотлогдож байна.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заажээ.

Хариуцагч Э.Ш нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,105,149 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд  харшлаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч С ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31,074 төгрөгийг  төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байх тул хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж, хариуцагч Э.Шээс улсын тэмдэгтийн хураамжид 15,537 төгрөгийг, Төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 15,537 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч С ББСБ ХХК-нд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Ш-д  холбогдох 1,105,149 (нэг сая нэг зуун таван мянга нэг зуун дөчин ес) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31,074 төгрөгийг  төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Э.Шээс улсын тэмдэгтийн хураамжид 15,537 төгрөгийг, Төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамжид 15,537 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С ББСБ ХХК-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                        Б.БОЛОР-ЭРДЭНЭ