Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 157/ШШ2025/00253

 

        2025         08          11                                        157/ШШ2025/00253

  

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: Х аймгийн Б сумын 2 дугаар баг 45 дугаар байрны 06 тоотод оршин суух,  Зээрднүүд овогт Р О-ннэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Б сум, 1 дүгээр баг 40 дүгээр байрны 09 тоотод оршин суух, О М-т холбогдох

“10,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг  2025 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч , 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “О.М нь 2025 оны 4 сарын 17-нд хувийн хэрэгцээнд зориулж 35,000,000 төгрөг аваад 25,000,000 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр төлсөн. Одоо О.Мээс 10,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болно. Иймд О.Мээс 10,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч О.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие Р.О-н10,000,000 төгрөгийг эргүүлэн төлөхөд татгалзах зүйлгүй. Төлөлтөө хоорондоо ярилцаж тодорхой хугацаанд барагдуулах болно. Ажилд ормогцоо цалин дээрээс төлнө гэж тохиролцсон болно.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.О нь хариуцагч О.М-т холбогдуулан 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.

Хариуцагч О.М нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...10,000,000 төгрөгийг эргүүлэн төлөхөд татгалзах зүйлгүй. Төлөлтөө хоорондоо ярилцаж тодорхой хугацаанд барагдуулах болно...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд хариуцагч О.Мийн нэхэмжлэлийн шаардлага болох 10,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Р.О-нулсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 174,950 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч О.Мээс улсын тэмдэгтийн хураамжид 87,475 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 87,475 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Р.Од олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р.О-ннэхэмжлэлтэй хариуцагч О.М-т холбогдох 10,000,000 (арван сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р.О-нулсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч О.Мээс улсын тэмдэгтийн хураамжид 87,475 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 87,475 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Р.Од олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч              О.М нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

     ШҮҮГЧ                         Б.БОЛОР-ЭРДЭНЭ