| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2025/00268/И |
| Дугаар | 157/ШШ2025/00255 |
| Огноо | 2025-08-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 157/ШШ2025/00255
2025 08 11 157/ШШ2025/00255
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Х аймгийнБ сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би,
Нэхэмжлэгч: У хот, Сдүүрэг, 1 дүгээр хороо, Элчингийн гудамж E оффис 7 давхар, Т ББСБХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х аймгийнБ сум, 3 дугаар баг Б Г 18-1810 тоотод оршин суух, Б овогт С Б-д холбогдох
“1,438,913 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т ББСБХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “С.Б-с зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 600,000 төгрөг, зээлийн хүү 605,880 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 233,033 төгрөг, нийт 1,438,913 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч С.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие нэхэмжилсэн 1,438,913 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн төлж барагдуулна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т ББСБХХК нь хариуцагч С.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,438,913 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.
Хариуцагч С.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “....нэхэмжилсэн 1,438,913 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн төлж барагдуулна.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.
Иймд хариуцагч С.Бийн нэхэмжлэлийн шаардлага болох 1,438,913 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Т ББСБХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,973 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 37,973 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч С.Б-с улсын тэмдэгтийн хураамжид 18,986.5 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 18,986.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т ББСБХХК-нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т ББСБХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Б-д холбогдох 1,438,913 (нэг сая дөрвөн зуун гучин найман мянга есөн зуун арван гурав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т ББСБХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,973 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч С.Б-с улсын тэмдэгтийн хураамжид 18,986.5 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 18,986.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т ББСБХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч С.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ