| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2018/0130/э |
| Дугаар | 2018/ШЦТ/139 |
| Огноо | 2018-05-10 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 2018/ШЦТ/139
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******
Улсын яллагч *******
Шүүгдэгч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******, Орлойн ******* овогт ******* нарт холбогдох 1721000930149 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг .......... тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт *******.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 2, охины хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг .......... тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Орлойн ******* овогт *******
Шүүгдэгч ******* овогт *******, Орлойн ******* овогт ******* нар нь согтуугаар бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 21 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ялалтын гудамжинд хохирогч -ыг зодож, баруун нүдний дээд зовхины цус хуралт, баруун нүдний салстын доорх цус хуралт, хамрын таславчийн муруйлт, хамрын зүүн хянга ясны цөмөрсөн хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ахын хашаанд *******, бид нар архи ууж байх явцад ******* нар хоорондоо муудалцаад байсан. Тэгэхээр нь *******-ийн хамт ахынхаас гараад гэртээ орчихоод гарч явахад ард явж байснаа намайг түлхээд унагаахад нь ******* түүнийг цохисон. Түүнийг миний дээгүүр даваад унахаар нь бид хоёр өшиглөсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 07 дугаар сарын 19-ний орой ахынд архи ууж байхад нэг найзын хамт гаднаас орж ирсэн. Би -ыг миний утсыг авсан гэснээс болж бид хоёр маргалдсан. Тэндээс гарч яваад эргэж -тай таараад *******-ыг цохихоор нь би араас нь цохисон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокуророос санал болгож байгаа 450.000 төгрөгөөр торгох ялыг зөвшөөрч байна...” гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Шүр зах дээр очиж найз Баярцэнгэл, Хадбаатар нартай уулзаад ын гэрт очиж нэг литрийн “Түмний хишиг” гэх архийг ууж байхад 19 цагийн орчимд *******, гэх хоёр залуу ирээд бид нартай хамт архи ууж байгаад гэх залуу миний хөл рүү өшиглөөд “Бацаан минь чи миний утсыг авсан уу” гэхээр нь би г цааш нь түлхээд холдуулсан. Тэгээд үлдсэн архинаас уугаад би нилээн согтоод бид нар ахын гэрээс гараад явж байхад миний араас цохихоор нь би газарт унахад , ******* хоёр тал талаас өшиглөн цохиж ах салгаж байхад танихгүй эрэгтэй, эмэгтэй хоёр явж байгаад “цагдаа дуудлаа шүү” гэж хэлэхэд тэр хоёр хойшоо чигтээ зугатаасан. Миний толгой маш их өвдөж байна. ... надад энэ хэрэгтэй холбоотой гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй ...” гэжээ. /хх-ийн 35-36, 77 тал/
Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ Тухайн өдөр би өөрийн гэр болох Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 17-8 тоотод унтаж байгаад орой 17 цагийн орчимд , Баярцэнгэл, Хадбаатар гурав литрийн “Түмний хишиг” гэх нэртэй архи авч ирээд бид нар хуваагаад ууж байтал *******, хоёр ирээд хамт уугаад сууж байхад Хадбаатар, Баярцэнгэл хоёр явлаа гээд явсны дараа удалгүй *******, , гурав хоорондоо маргалдаж байгаад зууралдаад байхаар нь би салгасан. *******, хоёр гэр рүүгээ явсны дараа би -ыг гэр рүү нь хүргэж өгөх гээд гэрээс гараад Ялалтын 14 дүгээр эгнээнд явж байхад *******, хоёр араас ирээд ******* нь -ыг цээж толгой хэсэг рүү нь өшиглөөд байхаар нь би “боль” гээд салгах гэсэн боловч тэр хоёрыг дийлэхгүй байсан. Тэнд явж байсан эрэгтэй, эмэгтэй хоёр “цагдаа дуудлаа” гэж хэлэхэд *******, хоёр зугтаачихсан...” гэжээ. /хх-ийн 39 тал/
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 05 тоот актын дүгнэлтэд
1. -ыг биед баруун нүдний дээд зовхины цус хуралт, баруун нүдний салстын доорх цус хуралт, хамрын таславчийн муруйлт /зүүн тийш/, хамрын зүүн хянга ясны цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтлүүдийн баруун нүдний дээд зовхины цус хуралт, баруун нүдний салстын доорх цус хуралт нь дангаараа, баруун нүдний дээд зовхины цус хуралт, хамрын таславчийн муруйлт /зүүн тийш/, хамрын зүүн хянга ясны цөмөрсөн хугарал нь дангаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 51 тал/
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 658 тоот актын дүгнэлтэд
1. -ыг биед баруун нүдний дээд зовхины цус хуралт, баруун нүдний салстын доорх цус хуралт, хамрын таславчийн муруйлт /зүүн тийш/, хамрын зүүн хянга ясны цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтлүүдийн баруун нүдний дээд зовхины цус хуралт, баруун нүдний салстын доорх цус хуралт нь дангаараа, баруун нүдний дээд зовхины цус хуралт, баруун нүдний салстын доорх цус хуралт нь дангаараа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 56 тал/
- Яллагдагч *******-ын мэдүүлэг /хх-ийн 42, 64-65 тал/
- Яллагдагч *******-ийн мэдүүлэг /хх-ийн 67 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ******* овогт *******, Орлойн ******* овогт ******* нар нь согтуугаар, бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 21 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ялалтын гудамжинд хохирогч -ыг зодож, баруун нүдний дээд зовхины цус хуралт, баруун нүдний салстын доорх цус хуралт, хамрын таславчийн муруйлт, хамрын зүүн хянга ясны цөмөрсөн хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг болон хохирогч , гэрч Д. нарын мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 658, 2018 оны 04 дүгээр сарын 06-ны 05 тоот дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч *******, ******* нарт тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******, ******* нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна.
Шүүгдэгч *******, ******* нар нь “шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тэдгээрийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Хохирогч нь шүүгдэгч *******, ******* нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******, ******* нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч шүүгдэгч *******-ын ......... тоот регистрийн дугаартай, шүүгдэгч *******-ийн ......... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******, Орлойн ******* овогт ******* нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******-ын ......... тоот регистрийн дугаартай, шүүгдэгч *******-ийн .......... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ