Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 157/ШШ2025/00257

 

    2025         08          13                                      157/ШШ2025/00257

  

 

 

    Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: Ухот, Сдүүрэг, 8 дугаар хороо, “Ср” 5 давхар 510 тоотА ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Б сум, 2 дугаар баг, 00 тоотод оршин суух, Б овогт Н Э-д холбогдох

“зээлийн гэрээний үүрэгт 4,361,797.34 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг  2025 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад                                                              

                                                            

ТОДОРХОЙЛОХ нь:

НэхэмжлэгчА ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Тшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Н.Э-аас  7110329991 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 3,535,834.77 төгрөг, үндсэн хүү 764,670.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,292.29 төгрөг, нотариатын төлбөр 11,000 төгрөг, нийт 4,361,797.34 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.” гэжээ.

 

Хариуцагч Н.Эт шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие нь “Ашид капитал” ББСБ-ын нэхэмжилсэн 4,361,797 төгрөгийг графикийн дагуу 406,044 төгрөгөөр 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс төлөхөд маргах зүйлгүй.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

НэхэмжлэгчА ББСБ ХХК нь хариуцагч Н.Э-д холбогдуулан 4,361,797.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.

Хариуцагч Н.Эт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “..нэхэмжилсэн 4,361,797 төгрөгийг графикийн дагуу 406,044 төгрөгөөр 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс төлөхөд маргах зүйлгүй.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд хариуцагч Н.Этын нэхэмжлэлийн шаардлага болох 4,361,797.34 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

НэхэмжлэгчА ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 84,739 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 84,739 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Н.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид 42,369.5 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 42,369.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчА ББСБ ХХК -нд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчА ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.Э-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,361,797.34 (дөрвөн сая гурван зуун жаран нэгэн мянга долоон зуун ерэн долоон төгрөг, гучин дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчА ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 84,739 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Н.Э-аас улсын тэмдэгтийн хураамж 42,369.5 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамж 42,369.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчА ББСБ ХХК-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Н.Эт нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

   ШҮҮГЧ                            Б.БОЛОР-ЭРДЭНЭ