Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 157/ШШ2025/0059

 

2025         08           13                                       157/ШШ2025/00259

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Х аймгийн Г сумын С багт оршин суухӨ овогт И-н Х-ын “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч,  иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ, хүсэлт гаргагч И.Х нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч И.Х шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Х аймгийн Г сумын С багийн иргэн И овогтой Х миний бие 1969 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 56 настай, эрэгтэй.

Х аймгийн Г сумынБнэгдлийн даргын 1985 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 53 дугаартай тушаалаар Г сумын С бригадад үхэрчнээр ажилд орж, 1987 оны 10 дугаар сараас цэргийн алба хааж ирээд Х аймгийн Г сумынБнэгдлийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 52 тоот тушаалаар С бригадад малчнаар ажилд орсон.

Тухайн цаг хугацаанд намайг тус бригадад малчнаар ажиллаж байсныг Г сумынБнэгдлийн малын эмчээр ажиллаж байсан Д.С, түүний туслахаар ажиллаж байсан У.Д нар гэрчилнэ.

Х аймгийн Архивын тасгаас миний ажилд орсон тушаалууд гарсан боловч халагдсан тушаалууд олдохгүй байгаа тул 1985 оны 06 дугаар сарын        15-наас 1987 оны 10 дугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд, мөн 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-нийг хүртэлх хугацаанд Г сумынБнэгдлийн С бригадад ажиллаж байсныг топгоож өгнө үү.” гэжээ.

 

2.Хүсэлт гаргагч И.Х шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “Би 1985 онд 6 сард Х аймгийн Г суманд 8 дугаар анги төгсөж илгээлтээр гарч, нэгдэлд мал маллаж байгаад 1987 онд цэрэгт яваад 1989 оны 10 сард цэргээс халагдан ирж үргэлжлүүлэн малаа маллаж, нэгдэл тартал мал маллаж байсан. Миний  1985 он болон 1989 онд ажилд томилогдсон тушаалууд архиваас олдсон боловч ажлаас халагдсан тушаал олдоогүй. Мөн ажилд томилсон 2 тушаалд И-нХ, Р-н Х, 1987 онд цалин олгохдоо Р.Х гэж олгож байсан зөрчлүүдтэй байна.

Би айлын ганц хүүхэд ээж Бийн Иаар овоглодог. Р нь миний хойд өвөө гэх юм уу даа, миний ээж Иыг жоохон байхад нь эмээ Б нь өвөө Р-тай ханилж байсан юм гэдэг. Намайг ойр дотны хүмүүс Х гэж нэрийг минь хагасалж дууддаг байсан.

Тухайн үеийн нэгдлийн хүмүүсийн хариуцлагагүйгээс болж, намайг 1985 онд ажилд томилсон тушаалд Р-н Х гэж, 1987 онд цалин олгохдоо Р.Х гэж бичсэн алдаа гарсан байна. Надад олгосон бүхий л бичиг баримт И гэсэн овогтой байдаг юм. Р-н Х гэсэн нэг ч бичиг баримт надад байхгүй.

Өвөө Р, эмээ Б хоёр гэрлэлтээ улсад бүртгүүлж байгаагүй,  дундаас нь нэг хүү төрж байсан боловч одоо нас барсан. Тиймээс Р нь Х миний өвөө гэдгийг нотлох бичиг баримт байхгүй, лавлагаа гарах зүйлгүй байна. Төрсний бүртгэлийн лавлагаа авахад эцгийн мэдээлэл байхгүй, эх Бийн И гэж гарсан.

Тиймээс өвөө Р, миний ээж И-нталаар тодорхой мэдэх Д.Л ахаас гэрчийн мэдүүлэг  авахуулсан. Эдгээр баримтад үндэслэн намайг Х аймгийн Г сумын Бнэгдэлд 1985 оны 6 дугаар сарын 15-наас 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл үхэрчнээр, 1989 оны 11 дүгээр сарын 10-наас эхлэн нэгдэл тартал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Хэдэн он хүртэл тогтоолгохоо сайн мэдэхгүй байна. Баримтын хүрээнд шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

3.Хүсэлт гаргагчаас:

-Улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт /хх-ийн 3 дугаар хуудас/

-Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 08/167 дугаартай тодорхойлолт /хх-ийн 4 дүгээр хуудас/

-Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 8/118 дугаартай И./Р.Х/ Х-ын цалингийн түүвэр /хх-ийн 5 дугаар тал/

-Х аймгийн Г сумын С багийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 6 дугаар тал/

-Д.С-ын шүүхэд гаргасан тодорхойлолт /хх-ийн 7 дугаар тал/

-Х аймгийн Архивын тасгийн 1999-2000 оны мал тооллогын баримт     /хх-ийн 8-9 дүгээр тал/

-Х аймгийн Г сумын Бнэгдлийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 52 дугаартай “Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай” тушаал /хх-ийн 10-11 дүгээр тал/,

-Х аймгийн Г сумын Бнэгдлийн даргын 1985 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 53 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал /хх-ийн 12 дугаар тал/,

-Х аймгийн Г сумын Бнэгдлийн ерөнхий хорооны гишүүдийн 1991 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаартай “Малчид, ажилчин, албан хаагчдад мал өгөх тухай” хурлын тогтоол, хавсралтын хамт        /хх-ийн 13-14 дүгээр тал/,

-Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 08/50 дугаартай И.Х-ын мал тооллогын бүртгэлийн түүвэр /хх-ийн 15 дугаар хуудас/

-Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 08/183 дугаартай тодорхойлолт /хх-ийн 16 дугаар хуудас/

-Х аймгийн Архивын тасгийн 1999, 1995-1996 онуудын мал тооллогын баримт /хх-ийн 17-19 дүгээр тал/

-Өөдөө овогт И-нХ-ын иргэний үнэмлэхний хуулбар        /хх-ийн 20 дугаар хуудас/

-Батлан хамгаалах төв архивын  лавлагаа /хх-ийн 21 дүгээр тал/

-Өөдөө овогт И-нХ-ын төрсний бүртгэлийн лавлагаа        зэрэг нотлох баримтуудыг хүсэлтэд хавсарган ирүүлсэн байна.

 

Шүүхээс: Хүсэлтийн дагуу Д.Л-ээс гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл авагдсан байна. 

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

   

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

2.Хүсэлт гаргагчӨ овогт И-нХ нь 1985 оны 06 дугаар 15-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртлэх хугацаанд,  1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын  01-ний өдрийг хүртлэх хугацаанд Х аймгийн Г сумын Бнэгдэлд малчнаар ажиллаж байсан гэх үндэслэлээр “Ажиллаж байсан байдлыг тогтоолгох”-оор шүүхэд хүсэлт гаргажээ.

 

Тэрээр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарлахдаа “...Баримтад үндэслэн Г сумын Бнэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү. Хэдэн он хүртэл тогтоолгохоо сайн мэдэхгүй байна...” гэв.

 

Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор тус шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

 

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар И.Х нь:

3.1. 1969 оны 5 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, эх Бийн Иаар овоглодог, түүний эх Б.Иыг 12 настай байхад нь эмээ Б нь Р гэх хүнтэй ханилж байсан гэх,

3.2. Нутгийн иргэд болон  нэгдлийн ажилчид И.Хыг Х гэж нэрийг нь хагаслан дууддаг байсан гэх,

3.3. 1984-1985 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 8 жилийн дунд сургуулийн 8-р анги төгсөж, мал аж ахуйн үйлдвэрлэлд саналаа өгч илгээлтээр хуваарилагдаж, үхэрчнээр томилогдож  байсан гэх,

3.4.  1987 оны 10 дугаар сарын 15-наас 1989 оны 10 дугаар  сарын 15-ны хооронд хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 126 (132)  дугаар ангид алба хааж байсан гэх,

3.5. 1989 онд ардын цэргийн хугацаат албанаас халагдаж ирээд           Бнэгдлийн “С” бригадад малчнаар томилогдон ажиллаж байсан гэх үйл баримтууд тогтоогдов.

 

4.Өөдөө овогт И-нХ нь Х аймгийн                Бнэгдэлд үхэрчнээр болон малчнаар ажиллаж байсан болох нь:

-Х аймгийн Г сумын Бнэгдлийн даргын 1985 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 53 дугаартай “1984-1985 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 8 жилийн дунд сургуулийн 8-р анги төгсөж, мал аж ахуйн үйлдвэрлэлд саналаа өгч илгээлтээр хуваарилагдан ирсэн Р-н Хыг С бригадад үхэрчнээр 6 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн томилон ажиллуулсугай.” гэх  “Ажилд томилох тухай” тушаал,      

         -1985 оны 10, 11, 12 дугаар сар,  1986 он, 1987 оны 5, 7-9 дүгээр сарууд,  1990 оны 4-10 дугаар сар, 1991 онуудад цалин авч байсан тухай Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 8/118 дугаартай И.Х-ын (Р.Х) цалингийн түүвэр,

-БХЯ-ны сайдын 1987.09.25-ны өдрийн н/507 дугаар тушаалаар Х аймгаас 1987.10.15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 126 (132) дугаар ангид алба хааж, мөн сайдын 1989.09.29-ний өдрийн н/347 дугаар тушаалаар 1989.10.15-ны өдөр 646416 дугаартай цэргийн батлахтай  халагдсан гэх Батлан хамгаалах төв архивын “Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа”

-Х аймгийн Г сумын Бнэгдлийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 52 дугаартай “1989 онд ардын цэргийн хугацаат албанаас халагдаж ирсэн И-нХ, ...нарыг С бригадад малчнаар 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн томилсугай.” гэх “Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай” тушаал,

-Х аймгийн Г сумын Бнэгдлийн Ерөнхий хорооны гишүүдийн хурлын 1991 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаартай “Малчид, ажилчин алба хаагчдад  мал өгөх тухай” тогтоол, 

-Гэрч Д.Лхагвасүрэнгийн “...Р гэх өвгөн Х-ын эмээӨ Банзай буюу Бтай Х-ын ээж Иыг 12 настай байхад нь суусан хүн. Х-ын ээж И хүнтэй суугаагүй, хүүтэйгээ хоёулаа хамт амьдардаг, ээж нь саальчин хүн байсан. Х нь ээжээрээ овоглодог. Х гэдэг нь нэрийг нь хагаслаж дууддаг байснаас болсон байх. Нутаг орныхон Х гэж дууддаг. Үндсэн нэрийг нь И-нХ  гэдэг. И.Х нь 1985 онд Х аймгийн Г суманд 8 дугаар анги төгсөж илгээлтээр С 4-р багт гарч, 1987-1989 онд 2 жилийн хугацаатай Зүүнбаянгийн цэргийн ангид алба хааж ирээд 4-р багтаа үхэр хариулж байсан. 1990 он буюу нэгдэл тартал мал маллаж байсан...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болохоор, гэрчээр шүүхэд дуудагдсан этгээд үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй, худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

 

Гэрч Д.Лхагвасүрэнд шүүхээс эрх үүрэг тайлбарлан өгч, худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг танилцуулан баримтад гарын үсэг зуруулан мэдүүлэг авсан тул түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлсэн буюу  1985 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 53 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, 1987 оны 5, 7-9 саруудад олгосон цалин ньӨ овогт И-нХт хамааралтай бичгийн нотлох баримт гэж үнэлэн шийдвэрийн үндэслэл болгож шийдвэрлэсэнийг дурдах нь зүйтэй.

 

6.Иймд хүсэлт гаргагч Ө овогт И-нХыг Х аймгийн Г сумын Бнэгдлийн “С” бригадад 1985 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл үхэрчнээр, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын    31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан болохыг тус тус тогтоож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

7.Хүсэлт гаргагч И.Х нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл гэж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “хэдэн он хүртэл тогтоолгохоо мэдэхгүй байна, баримтын хүрээнд шийдвэрлэж өгнө үү” гэж тайлбарласан.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар И.Х нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийг өөрчлөх эрхтэй тул шүүх Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 08/118 дугаартай албан бичгээр Х аймгийн Г сумынБнэгдэлд 1985-1987, 1990-1991 онуудад ажиллаж байсан үеийн цалингийн түүвэрт 1991 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал буюу 1991 онд бүтэн цалин авч байсныг үндэслэн И.Хыг 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн болно.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож шийдвэрлэв.

 

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаарӨ овогт И-нХыг Х аймгийн Г сумын Бнэгдэлд 1985 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл үхэрчнээр, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан болохыг тус тус  тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар хүсэлт гаргагч И.Хаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгосугай.

           3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.БОЛОР-ЭРДЭНЭ