Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 157/ШШ2025/00261

 

        2025         08          15                                        157/ШШ2025/00261

  

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хаймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: Хаймгийн Б сумын 2 дугаар баг 51 дүгээр байрны 53 тоотод оршин суух  Г овогт Б А-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хаймгийн Б сум, 3 дугаар баг Хангайн 1-102 тоотод оршин суух Боржигон овогт Рн Н-т холбогдох

“2,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг  2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Б суманд эрүүл зөв хоололтын клуб ажилуулж байсан. Тухайн үед Р.Ннь клубд явж байхдаа 2,000,000 төгрөгийн үнийн дүнтэй бүтээгдэхүүн авсан. Одоог хүртэл мөнгөө өгөөгүй тул гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Р.Н 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд гаргасанн хариу тайлбартаа: “...Миний бие Б.Ад 2025 оны 1 сар гэхэд 2,000,000 төгрөгийг төлж дуусгахаар тохиролцсон.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Р.Н-т холбогдуулан 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.

Хариуцагч Р.Ннь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “..Б.Ад 2,000,000 төгрөгийг 2025 оны 1 сар гэхэд төлж дуусгахаар тохиролцсон.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд хариуцагч Б.А-н нэхэмжлэлийн шаардлага болох 2,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.А-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 46,950 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Р.Нээс улсын тэмдэгтийн хураамжид 23,475 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 23,475 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б.А олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.А-н нэхэмжлэлтэй хариуцагч Р.Н-т холбогдох 2,000,000 (хоёр сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.А-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Р.Нээс улсын тэмдэгтийн хураамжид 23,475 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 23,475 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б.Ад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч              Р.Ннь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.