| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2025/00354/И |
| Дугаар | 318/ШШ2025/00400 |
| Огноо | 2025-06-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 318/ШШ2025/00400
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,
Нэхэмжлэгч: М Б ХК-ийн,
Хариуцагч: Ч.У холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 15,221,525.61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдөл иргэний хэрэг үүсгэн,хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М Б ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М Б нь Ч.У 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ******* тоот цахим зээлийн гэрээг 2027 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дуусгавар болох нөхцөлтэй байгуулсан байна. Зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 1,208,583.88 төгрөг, хүү 745,466.12 төгрөг, нийт 1,954,050 төгрөг буцаан төлсөн байна. Хариуцагч нь 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зээлийн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн байна. Иймд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000243678 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 15,198,525.61 төгрөг, нотариатын төлбөрт 23,000 төгрөг, нийт 15,221,525.61 төгрөгийг хариуцагч Ч.Уаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.У шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ч овогт Унь 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 15,090,000 төгрөгийн зээл М Бнаас авсан. Тус зээлийн эргэн төлөлт 2024 оны 12 сарын 24-ны өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 24-нд төлөгдөөгүй учир нэхэмжлэл үүссэн. Тухайн нэхэмжлэлтэй танилцсан, хугацаа хэтэрсэн 4,460,946 төгрөгийг 2025 оны 7 дугаар сарын 2-ны өдөр төлж үлдэгдэл зээлийн төлөлтийг хуваарийн дагуу үргэлжлүүлэн сар сард нь төлөх саналтай байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 15,221,525.61 төгрөгөөс төлөлт хийгдээгүй үлдсэн 2024 оны 12 сарын 24-өөс 2025 оны 6 дугаар сарын 24-ний хүртэлх 7 сарын төлөлт болох 4,460,946 төгрөгийг төлж барагдуулж 2025 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн дотор төлнө. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч М Б ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бшүүхэд гаргасан хүсэлтдээ: М Б" ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Ут холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хугацаа хэтэрсэн зээлийн зөрчлийг 2025.07.02-ны дотор 4,460,946 төгрөг төлөх, үлдсэн зээлийг бүхэлд нь төлж барагдуулах тухай хариу тайлбартаа тусгасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Хариуцагч Ч.У нь М Б ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 15,221,525.61 төгрөгийг хүлээн зөвшөөрч, хугацаа хэтэрсэн зээлийн зөрчлийг 2025.07.02-ны дотор 4,460,946 төгрөг төлж, үлдсэн зээлийг бүхэлд нь төлж барагдуулах тухай тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, М Б ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Ут холбогдох, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 15,221,525.61 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
4. Хариуцагч Ч.У нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдах нь зүйтэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М Б ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,057 төгрөгийн тал хувь болох 117,028 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 117,028 төгрөгийг, хариуцагч Ч.Уаас 117,028 төгрөгийг тус тус гаргуулж, М Б ХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2- дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М Б ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 15,221,525.61 төгрөгийг хариуцагч Ч.У нь хугацаа хэтэрсэн зээлийн зөрчлийг 2025.07.02-ны дотор 4,460,946 төгрөг төлж, үлдсэн зээлийг бүхэлд нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М Б ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,057 төгрөгийн тал хувь болох 117,028 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн ******** тоот данснаас 117,028 төгрөгийг, хариуцагч Ч.Уаас 117,028 төгрөгийг тус тус гаргуулж, М Б ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь тохиролцсон хугацаанд энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Я.УРНАА