Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 318/ШШ2025/00399

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,

Нэхэмжлэгч: М ББСБ ХХК-ийн,

Хариуцагч:, Ж.Сад холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 297,517 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Снь М ББСБ ХХК-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, 2023 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр ******** тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Ж.Снь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 400,000 төгрөгийг сарын 3,1 хувийн хүүтэй зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. Өнгөрсөн хугацаанд зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардаж мессеж илгээх, утсаар холбоо тогтоож байсан ба өнгөрсөн хугацаанд 325,000 төгрөг төлсөн хэдий ч төлбөрийг бүрэн төлж барагдуулахгүй өнөөдрийг хүрсэн. 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөр Ж.Сын зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 291,901 төгрөг, зээлийн хүү 5,026 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 590 төгрөг, нийт 297,517 төгрөг байна. Ж.Снь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул М ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 297,517 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно гэжээ. гэжээ.

Нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: М ББСБ" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие Ж овогтой С холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 297,517 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн болно. Хариуцагч нь нэхэмжилсэн төлбөрийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 06 сарын 09-ны өдөр М ББСБ-ын Хаан банк дахь ******* тоот дансанд төлсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг бичгээр үйлдэн, гарын үсэг зурж баталгаажуулан 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд ирүүлжээ.

3. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгов.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,576 төгрөгийн тал хувь болох 4,788 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн ****** тоот дансанд хэвээр үлдээж, Төрийн сангийн ********** тоот данснаас 4,788 төгрөг гаргуулж М ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Сад холбогдох, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 297,517 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,576 төгрөгийн тал хувь болох 4,788 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн **** тоот дансанд хэвээр үлдээж, Төрийн сангийн ********* тоот данснаас 4,788 төгрөг гаргуулж М ББСБ ХХК-д олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ  Я.УРНАА