| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2025/00357/И |
| Дугаар | 318/ШШ2025/00404 |
| Огноо | 2025-06-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 318/ШШ2025/00404
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,
Нэхэмжлэгч: М ББСБ ХХК-ийн,
Хариуцагч: Н.О холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 1,010,155 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.О нь М ББСБ-тай 2023 оны 03 сарын 30-ны өдөр ****** дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны *** дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Н.О нь уг гэрээний үндсэн дээр 2023.03.28-ны өдрөөс 2023.04.08-ны өдрийн хооронд 5 удаагийн хүсэлтээр нийт 520,000 төгрөгийг тус бүр 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй. М ББСБ-ын зүгээс Н.Оаас зээлийн гэрээний үүргийг шаардахад огг төлж барагдуулаагүй байна. 2025.04.07-ны өдрийн байдлаар Н.Оын үндсэн зээлийн үлдэгдэл 520,000 төгрөг, зээлийн хүү 411,654 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 78,501 төгрөг; нийт 1,010,155 төгрөг байна. Үүнийг зээл тус бүрээр харуулбал
| Зээл авсан огноо
| Зээлийн дүн
| Ашигласан хоног
| Үндсэн зээлийн үлдэгдэл
| Зээлийн хүү
|
Нэмэгдүүлсэн хүү |
Нийт дүн |
| 3/28/2023 | 50,000 | 710 | 50,000 | 40,529 | 7,799 | 98,328 |
| 3/28/2023 | 50,000 | 710 | 50,000 | 40,755 | 7,810 | 98,565 |
| 3/30/2023 | 50,000 | 708 | 50,000 | 40,645 | 7,788 | 98,433 |
| 3/30/2023 | 300,000 | 708 | 300,000 | 232,785 | 44,604 | 577,389 |
| 3/30/2023 | 70,000 | 700 | 70,000 | 56,940 | 10,500 | 137,440 |
| Нийт дүн
| 520,000 |
| 520,000 | 411,654 | 78,501 | 1,010,155 |
Н.О нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул М ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 1,010,155 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно гэжээ..
Хариуцагч Н.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлтэй танилцаж шаардлагыг хүлээж тухайн нэхэмжилсэн мөнгөн дүнг миний бие 2025 оны 9 дүгээр сарын 05-ыг хүртэл тодорхой хэмжээгээр цувуулж өрийг барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,010,155 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 9 дүгээр сарын 05-ны хүртэлх хугацаанд хувааж төлж барагдуулахаар хариу тайлбарыг ирүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Хариуцагч Н.О нь М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 1,010,155 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр төлж барагдуулах тухай тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Од холбогдох, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 1,010,155 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
4. Хариуцагч Н.О нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдах нь зүйтэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,794 төгрөгийн тал хувь болох 14,397 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн ***** тоот данснаас 14,397 төгрөгийг, хариуцагч Н.Оаас 14,397 төгрөгийг тус тус гаргуулж, М ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 1,010,155 төгрөгийг хариуцагч Н.О нь 2025 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,794 төгрөгийн тал хувь болох 14,397 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн ***** тоот данснаас 14,397 төгрөгийг, хариуцагч Н.Оаас 14,397 төгрөгийг тус тус гаргуулж, М ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь тохиролцсон хугацаанд энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Я.УРНАА