Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 318/ШШ2025/00405

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,

Хүсэлт гаргагч: У ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Бд холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 2,281,525 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Улаангомын дулааны хоёрдугаар станц" ТӨХК нь Ц овогтой Б-тай 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ байгуулсан. Тус гэрээнд зааснаар дулааны төлбөрийг сар бүрийн 25-30-ны дотор төлбөрөө төлж барагдуулах ёстой байдаг. Ц.Бад төлбөрийг төлөх нэхэмжлэлийг хүргүүлсэн боловч боловч өнөөг хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд "У ТӨХК-д учирсан гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох үндсэн төлбөр 1,521,017 төгрөг, гэрээний 4.3-д заасны дагуу алданги тооцох үндэслэлтэй байх тул алданги 760,508 төгрөг, нийт 2,281,525 төгрөгийн хохирлыг Ц.Баас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч У ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч Ц. овогтой Бад 2,281,525 төгрөгийн нэхэмжлэл гаргасан хариуцагч Б үндсэн төлбөр 1,521,017 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах тухай тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч У ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч У ТӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,454 төгрөгийн тал хувь болох 25,727 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн ************ тоот данснаас 19,643 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч У ТӨХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч У ТӨХК нь, хариуцагч Ц.Бад холбогдох, худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 2,281,525 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч У ТӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,454 төгрөгийн тал хувь болох 25,727 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн ********* тоот данснаас 19,643 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч У ТӨХК-д олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ  Я.УРНАА