| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2025/00461/И |
| Дугаар | 318/ШШ2025/00406 |
| Огноо | 2025-06-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 318/ШШ2025/00406
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,
Нэхэмжлэгч: Пын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ш ургийн овогт Сгийн Нд холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Увс аймгийн Пын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, П Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Увс аймгийн Бөхмөрөн сумын 3 дугаар багийн иргэн Сгийн Н нь тус сумын Сум сангаас "Төмөр эдлэл үйлдвэрлэл" зориулалтаар 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 5,000,000 төгрөгийг хөнгөлөлттэй нөхцөлөөр 3 хувийн хүүтэй гэрээ байгуулан зээл авч, үндсэн зээл болон зээлийн хүүд 1,300,000 төгрөгийг төлсөн байна. Иргэн С.Н нь гэрээний эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу үлдэгдэл 4,000,000 төгрөгийн зээлээ төлөхгүйгээр гэрээний үүргээ зөрчиж, тус аймгийн Бөхмөрөн сумын Хоршоо хөгжүүлэх санд 4,000,000 төгрөгийн хохирол учруулжээ. Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг даргаас Пт гаргасан хүсэлтэд ....Сгийн Н нь гэрээний дагуу төлөлтөө хийхгүй, гэрээний эргэн төлөлтийн хуваарьт заасан заалтаа зөрчиж 2025 оны 04 дүгээр сарын 11-ний байдлаар 4,000,000 төгрөгийн зээл төлөөгүй байна. Зээл эргэн төлөх хугацаа дууссан. Иймд Хоршоо хөгжүүлэх сангийн зээл 4,000,000 төгрөгийг төлөөгүйн улмаас төрийн байгууллага хохирч байгаа тул төрийг хохиролгүй болгож өгнө үү" гэжээ
Сум хөгжүүлэх сангаас олгож буй санхүүгийн зээлийг жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр бий болгох, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр олгодог бөгөөд зээл авсан иргэн нь гэрээний заасан хугацаанд эргэн төлөлтөө төлөөгүй нь бусад иргэдэд зээл олгож дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж байгаа тул төрийн болон нийтийн ашиг сонирхол зөрчиж байгаа үйлдэл юм. 10. Иймд иргэн С.Н нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, гэрээний төлбөрийг бүрэн төлөлгүй, бусад иргэдэд зээл олгож, дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж, төрийн болон нийтийн аль алиных нь ашиг сонирхолд хохирол учруулсан байх тул түүнээс үндсэн зээл 4,000,000 (дөрвөн сая) төгрөгийг гаргуулж, Увс аймгийн Бөхмөрөн сумын Төрийн сан дахь Хоршоо хөгжүүлэх сангийн ********* тоот дансанд оруулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Увс аймгийн Пын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, П Б.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр С.Нд холбогдуулан 4,000,000 төгрөг нэхэмжилж нэхэмжлэл гаргасан. Хариуцагч С.Н нь Бөхмөрөн сумын сум хөгжүүлэх сангаас авсан зээлээс төлөөгүй үлдэгдэл болох 4,000,000 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр эргэн төлсөн байх тул нэхэмжлэлээсээ татглзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлээсээ татгалзах тухай тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.
Иймд Увс аймгийн Пын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч С.Нд холбогдох, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 4,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч Увс аймгийн Пын газар нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар Увс аймгийн Пын газрын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Увс аймгийн Пын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч С.Нд холбогдох, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 4,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч Увс аймгийн Пын газар нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар Увс аймгийн Пын газрын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Я.УРНАА