Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 318/ШШ2025/00410

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,

Нэхэмжлэгч: У ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Огийн Тд холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 1,972,753 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Зохигчид 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: УТӨХК нь О.Ттэй 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан. 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд 1,972,753 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хариуцагч О.Т нь 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гэхэд үндсэн төлбөр 1,315,169 төгрөгийг төлж барагдуулна гэх тул алданги 657,584 төгрөгөөс татгалзаж, эвлэрлийн гэрээ байгуулж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч УТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагч О.Т нар нь 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдөр дараах нөхцөлөөр эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлжээ. Үүнд:

Хариуцагч О.Т нь нэхэмжлэгч УТӨХК-д нэхэмжлэлийн үндсэн шаардлага 1,315,169 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулах,

Нэхэмжлэгч УТӨХК нь алданги 657,584 төгрөгийг хариуцагч О.Тгээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах,

3. Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

4. Зохигчид эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж, зохигчдод хариуцуулахаар шийдвэрлэв.

Иймд УТӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,514 төгрөгөөс 23,257 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн ***** тоот данснаас 23,257 төгрөгийг, хариуцагч О.Тгээс зохигчдын эвлэрсэн дүн болох 1,315,169 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 35,993 төгрөгийн тал хувь 17,997 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч УТӨХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч УТӨХК нь хариуцагч О.Тгээс алданги 843,395 төгрөг гаргуулахаас татгалзаж, хариуцагч О.Т нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,315,169 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч УТӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,514 /дөчин зургаан мянга таван зуун арван дөрөв/ төгрөгөөс 23,257 /хорин гурван мянга хоёр зуун тавин долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн *******тоот данснаас 23,257 /хорин гурван мянга хоёр зуун тавин долоо/ төгрөгийг, хариуцагч О.Тгээс 17,997 /арван долоон мянга есөн зуун ерэн долоо/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч УТӨХК-д олгосугай.

3. Хариуцагч О.Т нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ  Я.УРНАА