Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 318/ШШ2025/00418

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,

Нэхэмжлэгч: ЭХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С Х Цт холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 11,933,588.43 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.А,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Т,/цахимаар/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Ж.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нарыг оролцуулан хийв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ЭХХК-ийн захирал Б.Нэргүй шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Увс аймгийн С Х Цээс дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 11,933,588.43 төгрөгийг гаргуулж манай байгууллагад олгож өгнө үү гэжээ.

Зохигчид шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: ЭХХК-ийн нэхэмжлэлтэй Увс аймгийн С Х Цт холбогдуулан гаргасан 11,933,588.43 мөнгийг хариуцагч байгууллага бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон ба уг төлбөрийг 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд төлж барагдуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

2. Хариуцагч Увс аймгийн С Х Цт нь нэхэмжлэгч ЭХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 11,933,588.43 мөнгийг хариуцагч байгууллага бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон ба уг төлбөрийг 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд төлж барагдуулахаар тохиролцож гэрээг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт нийцсэн байна.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгов.

4. Хариуцагч Увс аймгийн С Х Цт нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ЭХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205,887 төгрөгийн улсын орлогод хэвээр үлээж, хариуцагч Увс аймгийн С Х Цээс 205,887 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ЭХХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Увс аймгийн С Х Ц, нэхэмжлэгч ЭХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 11,933,588.43 мөнгийг хариуцагч байгууллага бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон ба уг төлбөрийг 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205,887 төгрөгийн улсын орлогод хэвээр үлээж, хариуцагч Увс аймгийн С Х Цээс 205,887 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

ШҮҮГЧ Я.УРНАА