| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2025/00410/И |
| Дугаар | 318/ШШ2025/00420 |
| Огноо | 2025-06-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 318/ШШ2025/00420
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,
Нэхэмжлэгч: С п ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ж.Мхолбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 755,350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С п ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С ПХХК нь Хэрэглэгчид худалдан авч буй бараа, бүтээгдэхүүн үйлчилгээний төлбөрийг "С п" аппликейшнээр дамжуулан Үйлчилгээний нөхцөл заасан хуваарийн дагуу хуваан төлөх үйлчилгээг санал болгодог. Хэрэглэгч Ж.М нь 9/13/2022 -ний өдөр "С п" аппликейшнээр дамжуулан худалдан авалтын төлбөрийг хуваан төлөх үйлчилгээ авах хүсэл зоригоор Үйлчилгээний нөхцөлтэй бүрэн танилцаж, хүлээн зөвшөөрч бүртгүүлсэн. Үйлчилгээний нөхцөлд заасны дагуу Хэрэглэгч нь өөрийн эрхийн хэмжээнд 100,000 төгрөгөөс 10,000,000 төгрөг хүртэл үнийн дүнтэй бараа, бүтээгдэхүүн үйлчилгээний төлбөрийг 4 хувааж 15 хоногийн зайтайгаар 45 хоногийн хугацаанд хуваан төлөх, 3 хувааж, 30 хоногийн зайтайгаар 60 хоногийн хугацаанд хуваан төлөх боломжтой. Мөн Хэрэглэгч нь хуваарьт төлөлтийг хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсний төлбөр /торгууль/ болон алданги нэмэгдэж бодогддог. Хугацаа хэтрүүлсний төлбөр нь хуваарьт төлөлтөө төлөөгүй тохиолдолд худалдан авалтын үнийн дүнгээс хамаарч тооцогддог ба уг хуваарьт төлбөрийг 7 хоног хэтрүүлсэн тохиолдолд дахин 1 удаа нэмж бодогддог. Тухайлбал,
-100,000 төгрөгөөс 500,000 төгрөг бүхий үнийн дүнтэй худалдан авалтад 5,000 төгрөг,
-500.001 төгрөгөөс 1,000,000 төгрөг бүхий үнийн дүнтэй худалдан авалтад 10,000 төгрөг,
-1.000.001 төгрөгөөс 2,000,000 төгрөг бүхий үнийн дүнтэй худалдаг авалтад 30,000 төгрөг зэргээр бодогддог.
Харин сүүлийн төлөлт хийх хугацаанаас 14 хоног хэтрүүлсэн бол дараагийн өдрөөс хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги нэмж тооцогдоно. Ж.М нь "С п" аппликейшнээр дамжуулан дараах худалдан авалтыг хийсэн. 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1,004,000 төгрөгийн 123 дугаартай худалдан авалтыг ( Smart Store мерчантын Online Smart store)-с хийж, төлбөрөө 4 хувааж, 15 хоногийн зайтайгаар 45 хоногийн хугацаанд төлөхөөр, эхний төлөлт 251,000 төгрөгийг төлсөн. Төлөх эцсийн хугацаа 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байсан боловч гэрээний үүргээ зөрчиж, худалдан авалтын төлбөрөө эргэн төлөөгүй байна.
Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар худалдан авалтын төлөлт, үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд:
| 123 | Авсан/ Бодогдсон
| Төлсөн
| Үлдэгдэл
|
| Худалдан авалт
| 1,004,000.00 | 251,000.00 | 502,000.00 |
| Торгууль
| 60,000.00 | 20,000.00 | 40,000.00 |
| Алданги
| 213,350.00 | - | 213,350.00 |
| Нийт
| 1,277,350.00 | 251,000.00 | 755,350.00 |
Ж.М -с "С п" аппликейшнээр дамжуулан хийсэн худалдан авалтын 755,350 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч "С п" ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүхэд гаргасан хүсэлтдээ: С п ББСБ ХХК нь Ж овогтой М (РД:*****) "*******" дугаар худалдан авалтын үнийн дүн нийт 755,350 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Хариуцагч Ж.М нь нэхэмжлэл гаргаснаас хойш нэхэмжлэлийн шаардлага 755,350 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, биелүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах тухай тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С п ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч "С п" ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,678 төгрөгийн тал хувь болох 11,339 /арван нэгэн мянга гурван зуун гучин ес/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 11,339 /арван нэгэн мянга гурван зуун гучин ес/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч "С п" ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч "С п" ББСБ ХХК нь, хариуцагч Ж.Мд холбогдох, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 755,350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч "С п" ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,678 /хорин хоёр мянга зургаан зуун далан найм/ төгрөгийн тал хувь болох 11,339 /арван нэгэн мянга гурван зуун гучин ес/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 11,339 /арван нэгэн мянга гурван зуун гучин ес/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч "С п" ББСБ ХХК-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Я.УРНАА