| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2025/00311/И |
| Дугаар | 318/ШШ2025/00423 |
| Огноо | 2025-06-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 318/ШШ2025/00423
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,
Нэхэмжлэгч: Г кББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сургийн овогт Мгийн Бд холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 1,754,616.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г кББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М.Б манай ББСБ-аас олгосон зээлээр Сайн Интернэшнл ХХК-аас GALAXY А23 загварын гар утас худалдан авсан бөгөөд зээлээр олгох мөнгөн дүнг тус компанийн Хаан банкин дахь ***** тоот дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг шилжүүлсэн болно. Зээлийн гэрээний 3.2-т Зээлдэгч нь Зээл эргэн төлөх хуваарь -ийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй бол зээл хугацаандаа төлөгдөөгүйд тооцогдох ба ноцтой зөрчсөн гэж үзнэ. Хариуцагч нь зээлийн гэрээний 4.2 дахь хэсгийн 4.2.3 дахь хэсгийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү зээлдэгчийн ноцтой зөрчил зээлийн гэрээний 7 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.3-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Энэхүү зээлийн дагуу үндсэн зээл 849,900 төгрөг, зээлийн хүү 764,127.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 122,588.98 төгрөг, нотариатын зардал 18,000 төгрөг, нийт 1,754,616.44 төгрөгийг хариуцагч М.Баас гаргуулж өгнө үү гэжээ
Хариуцагч М.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие М овогтой Б нь Г кББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг 1,754,616.44 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг 07 дугаар сарын 20-ны өдөр бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Г кББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүхэд гаргасан хүсэлтдээ: Г кББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М овогтой Бы хариу тайлбартай танилцсан манай байгууллагаас хүлээн зөвшөөрч байх тул хялбаршуусан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2. Хариуцагч М.Б нь нэхэмжлэгч Г кББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 1,754,616.44 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр бүхэлд нь төлж барагдуулах тухай тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт нийцсэн байна.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгов.
4. Хариуцагч М.Б нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г кББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,024 төгрөгийн тавин хувь болох 21,512 төгрөгийг улсын орлогод хэвээр үлээж, Төрийн сангийн ******** тоот данснаас 21,512 төгрөг, хариуцагч М.Баас 21,512 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г кББСБ ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Б нь нэхэмжлэгч Г кББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 1,754,616.44 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр бүхэлд нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г кББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,024 төгрөгийн тавин хувь болох 21,512 төгрөгийг улсын орлогод хэвээр үлээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 21,512 төгрөг, хариуцагч М.Баас 21,512 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г кББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Б нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Я.УРНАА