| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2025/00372/И |
| Дугаар | 318/ШШ2025/00434 |
| Огноо | 2025-06-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 318/ШШ2025/00434
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,
Нэхэмжлэгч: О КББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М.Ахолбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 400,920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О КББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О КББСБ ХХК нь М.Атай 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 23015 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 400,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй **** тоот зээлийг хаан банк дахь ***** тоот дансанд зээлдэгч М.А нь шилжүүлэн авсан. Хариуцагч М.А нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар ****** тоот зээл 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дуусаж үндсэн зээлээс 40,000 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 360,000 төгрөг. Нийт идэвхтэй ашигласан 228 хоногийн хүү 162.653 төгрөг дээр шимтгэл 0 төгрөг түүнээс хүү төлсөн 121,733 төгрөгийг хасаж, хүү 40,920, нийт дүн 400,920 төгрөг болсон тул үндсэн зээл 360,000 төгрөг, хүү 40,920 төгрөг, шимтгэл нийлбэр 0 төгрөг нийт 400,920 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч О КББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд гаргасан хүсэлтдээ: О кББСБ" ХХК-с хариуцагч Мовогтой А /РД:*****/-c тээлийн гэрээний үүрэгт 400,920 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч М.А нэхэмжлэлийн шаардлага 400,920 төгрөгийг бүрэн төлж биелүүлсэн. Иймд М.Ад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах тухай тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О КББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрмөрөн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О КББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,677 төгрөгийн тал хувь болох 6,338.5 /зургаан мянга гурван зуун гучин найман төгрөг таван мөнгө/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн ******* тоот данснаас 6,338.5 /зургаан мянга гурван зуун гучин найман төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О КББСБ ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О КББСБ ХХК нь, хариуцагч М.Ад холбогдох, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 400,920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О КББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,677 төгрөгийн тал хувь болох 6,338.5 /зургаан мянга гурван зуун гучин найман төгрөг таван мөнгө/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн ********* тоот данснаас 6,338.5 /зургаан мянга гурван зуун гучин найман төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О КББСБ ХХК-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Я.УРНАА