Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 318/ШШ2025/00458

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,

Нэхэмжлэгч: Х ЛХХК-ийн,

Хариуцагч: А.Дд холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 2,553,239 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х ЛХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч А.Д нь 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр У-БЗГ/2023- 96096 Барьцаат зээлийн гэрээ байгуулан 1,349,000 / Нэг сая гурван зуун дөчин есөн мянган/ төгрөг, төгрөгийн зээлийг нэг сарын 2.98% хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай олгосон. Гэвч зээлдэгч А.Д нь Барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 768 хоногийн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар дээрх зөрчлийг төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч А.Д-с байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 7.2, 7.2.4 мөн тус гэрээний 5.2.1, Иргэний хуулийн 451.1, 453.1 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн: 2,553,239.69 / Хоёр сая таван зуун тавин гурван мянга хоёр зуун гучин есөн төгрөг жаран есөн мөнгө/ төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа тул хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие А.Д нь Х ЛХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нийт үнийн дүн буюу 2,553,239 төгрөгийг 5 хувааж төлөх болно. Эхний төлөлтөө 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төлнө. Түүнээс цаашийг сар бүрийн 5-нд төлнө. Сүүлийн төлөлт болох хугацаа буюу 2025 оны 11 дүгээр сарын 05-нд 553,239 төгрөгийг төлөн дуусгана гэжээ.

Нэхэмжлэгч Х ЛХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бшүүхэд гаргасан хүсэлтдээ: Х ЛХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Дд холбогдох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2,553,239 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч А.Д төлж барагдуулна гэж хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

2. Хариуцагч А.Д нь нэхэмжлэгч Х ЛХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2,553,239 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр эхний төлөлт хийж, цаашид сар бүрийн 5-нд төлж, 2025 оны 11 дүгээр сарын 05-нд 553,239 төгрөг бүрэн төлж барагдуулах тухай тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт нийцсэн байна.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгов.

4. Хариуцагч А.Д нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х ЛХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,802 төгрөгийн тавин хувь болох 27,901 төгрөгийг улсын орлогод хэвээр үлээж, Төрийн сангийн ********* тоот данснаас 27,901 төгрөг, хариуцагч А.Даас 27,901 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х ЛХХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х ЛХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 2,553,239 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч А.Д 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр эхний төлөлт хийж, цаашид сар бүрийн 5-нд төлж, 2025 оны 11 дүгээр сарын 05-нд 553,239 төгрөг бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х ЛХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,802 төгрөгийн тавин хувь болох 27,901 төгрөгийг улсын орлогод хэвээр үлээж, Төрийн сангийн ******** тоот данснаас 27,901 төгрөг, хариуцагч А.Даас 27,901 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х ЛХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Д нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ  Я.УРНАА