| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2018/0052/Э |
| Дугаар | 55 |
| Огноо | 2018-04-26 |
| Зүйл хэсэг | 18.5.1., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 55
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Оюунтунгалаг,
Улсын яллагч В.Төгсбаяр,
Шүүгдэгч Г.М, Г.Н /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ганбаасангийн М, Боржигон овогт Ганбаасангийн Н нарт холбогдох 1729001150047 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.М, Г.Н нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байдаг Гашуун сухайт хилийн боомтоор 322 кг малын махыг 31-16 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийн 19-75 АЧ улсын дугаартай чиргүүлийн тэвшинд нуун Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.М, Г.Н нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.
Гаалийн ерөнхий газрын Гашуун сухайт дахь Гаалийн газрын даргын 01/03 дугаар албан бичиг, үзлэг хийсэн тухай акт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-14-р хуудас/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-17 дугаар хуудас/
Хохирогч А.Бат-Өлзийгийн өгсөн: ”...Би 2017 оны 12 дугаар сарын 15-ны орой 19 цагийн үед Гашуун Сухайт боомтын нүүрс гарах чиглэлд гаалийн хяналтын талбайд хяналт шалгалт хийж байсан юм. Тэгээд нүүрс тээврийн 31-16 УНН улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг түр зогсоогоод шалгатал тухайн тээврийн хэрэгслийн 19-75 АЧ дугаартай чиргүүл дээр 16 ширхэг хар өнгийн гялгар уутанд хийж гадуур нь битүү скочидсон хөлдүү эд зүйл байсан. Тэгэхээр нь би гаалийн улсын байцаагч Жамбалдоржийн хамтаар тухайн чиргүүл дээрээс 16 ширхэг ууттай эд зүйлийг буулгаад 2 уутыг нь задалж үзэхэд малын мах байсан. Тэгээд бүгдийг нь хиллэж үзэхэд нийт 322 кг малын мах байсан. тэгээд тухайн тээврийн хэрэгслийг түр саатуулж холбогдох ажиллагааг хийж гүйцэтгэсэн... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/
Гэрч Б.Жамбалдоржийн өгсөн: “...Би 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 19 цагийн үед Гашуун-Сухайт хилийн боомтын нүүрс тээврийн хэрэгсэл гарах чиглэлд үзлэг шалгалт хийж байх үед 31-16 УНН улсын дугаартай нүүрс тээврийн автомашин нь өөрийн чирж явсан 19-75 АЧ улсын дугаартай чиргүүлний нүүрсэн дунд хар гялгар уутанд хийж гадуур нь нь скочидсон байдалтай эд зүйл нуусан байсан. Тэгээд би гаалийн улсын байцаагч Бат-Өлзийгийн хамтаар тухайн тээврийн хэрэгслийн чиргүүлний лацыг авч нарийвчилсан шалгалт хийхэд тухайн тээврийн хэрэгслийн чиргүүлэнд дээрх нүүрсэн дээр 26 ширхэг хар гялгар ууттай зүйл байхаар нь түр хураан авч гялгар уутыг задалж үзэхэд малын мах байсан. Тэгээд тухайн 16 ширхэг гялгар ууттай малын махыг хиллэж үзэхэд 322 кг мах байсан. Тэгээд тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г.Мд холбогдох шалгалтыг хийсний дараагаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын тамгын газрынх мал эмнэлэг, үржлийн тасгийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 79 дугаартай
Хариулт 1: Дээрх зүйл нь малын мах мөн байна.
Хариулт 2: Мэдэрхүйн эрхтний үзлэгээр ясны бүтэц, өөхөн бүрхүүлийн тогтцоос харахад 10 хэсэг 202 кг нь ямааны мах, 6 хэсэг 120 кг нь үхрийн мах мөн болох нь тодорхой байна.
Хариулт 3: Мэдэрхүйн эрхтний үзлэгээр дээрх мах нь гадны зүйлээр бохирлогдсон, элдэв гаж үнэргүй, хөлдүү мах байна “ гэсэн тодорхойлолт /хх-ийн 35-36-р хуудас/
“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №01/01 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38-р хуудас/
Г.Нийн яллагдагчаар өгсөн: “...Г.Н би 2017 оны 12 дугаар сарын 14-ний орой 21 цагийн үед хилээс хойхно очерт зогсож байсан М ахын машин дээр таксийгаар махыг авч очсон. Тэгээд ахтайгаа элбээд махыг нүүрстэй чиргүүл дээр ачсан. Тэгээд би буцаад Цагаан хаданд очсон. Маргааш өдөр нь манай ах мах ачсан машинтайгаа хилээр нэвтрэх гэж байгаад баригдсан. ...Би банкны зээл төлөх санаатай мөнгө олохоор энэ хэргийг хийсэн. Би нүүрсний машин жолооддог төрсөн ах Мг туслаач гээд гуйсан. Ах маань хилээр юм гаргахаас татгалзаж өмнө нь ийм юм хийж үзээгүй гээд дургүйцээд байсан. Би гуйсаар байгаад тэр махыг машинд нь аччихсан юм. Хэрвээ баригдаагүй бол махыг Хятадад авч очиж зарах бодолтой байсан...“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50-р хуудас/
Г.Мгийн яллагдагчаар өгсөн: “...Би “Монпорт” ХХК-ийн эзэмшлийн 31-16 УНН дугаартай нүүрс тээврийн машиныг Өвөрмонгол хөтөчөөс хүлээн авч тээвэрт явдаг байсан. Энэ машинаар 6-7 удаа рейс хийсэн. Өнгөрсөн 2017 оны 12 дугаар сарын 14-ний орой манай дүү Н намайг очерт байхад ирж уулзсан. Тэр хэд хоногийн өмнөөс хилээр мах гаргаад өгөөч гээд надаас гуйгаад байсан. Тэгээд тэр орой жижиг тэргээр ирэхдээ хар ууттай махнууд аваад ирсэн. Тэгээд бид хоёр хамжаад махыг миний машины чиргүүлийн бүтээлэг доогуур хийж нуусан. Маргааш нь би Монголын гааль дээр очоод Бат-Өлзий гэдэг байцаагчид баригдсан...“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53-р хуудас/
Шүүгдэгч Г.Н, Г.М нарын хувийн байдлыг талаар:
Шүүгдэгч Г.Нийн иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 54-57-р хуудас/
Шүүгдэгч Г.Н, Г.М нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58, 68-р хуудас/
Шүүгдэгч Г.Н, Г.М нарын гурван талаас нь харуулсан зураг, товч танилцуулга /хх-ийн 63-64, 75-76-р хуудас/
Шүүгдэгч Г.Мгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 66-67-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Шүүгдэгч Г.М, Г.Н нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байдаг Гашуун сухайт хилийн боомтоор 322 кг малын махыг 31-16 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийн 19-75 АЧ улсын дугаартай чиргүүлийн тэвшинд нуун Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: Гаалийн ерөнхий газрын Гашуун сухайт дахь Гаалийн газрын даргын 01/03 дугаар албан бичиг, үзлэг хийсэн тухай акт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-14-р хуудас/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-17 дугаар хуудас/, хохирогч А.Бат-Өлзийгийн өгсөн: ”... Тэгээд нүүрс тээврийн 31-16 УНН улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг түр зогсоогоод шалгатал тухайн тээврийн хэрэгслийн 19-75 АЧ дугаартай чиргүүл дээр 16 ширхэг хар өнгийн гялгар уутанд хийж гадуур нь битүү скочидсон хөлдүү эд зүйл байсан. Тэгэхээр нь би гаалийн улсын байцаагч Жамбалдоржийн хамтаар тухайн чиргүүл дээрээс 16 ширхэг ууттай эд зүйлийг буулгаад 2 уутыг нь задалж үзэхэд малын мах байсан. Тэгээд бүгдийг нь хиллэж үзэхэд нийт 322 кг малын мах байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/, гэрч Б.Жамбалдоржийн өгсөн: “...Би 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 19 цагийн үед Гашуун-Сухайт хилийн боомтын нүүрс тээврийн хэрэгсэл гарах чиглэлд үзлэг шалгалт хийж байх үед 31-16 УНН улсын дугаартай нүүрс тээврийн автомашин нь өөрийн чирж явсан 19-75 АЧ улсын дугаартай чиргүүлний нүүрсэн дунд хар гялгар уутанд хийж гадуур нь нь скочидсон байдалтай эд зүйл нуусан байсан. Тэгээд би гаалийн улсын байцаагч Бат-Өлзийгийн хамтаар тухайн тээврийн хэрэгслийн чиргүүлний лацыг авч нарийвчилсан шалгалт хийхэд тухайн тээврийн хэрэгслийн чиргүүлэнд дээрх нүүрсэн дээр 26 ширхэг хар гялгар ууттай зүйл байхаар нь түр хураан авч гялгар уутыг задалж үзэхэд малын мах байсан. Тэгээд тухайн 16 ширхэг гялгар ууттай малын махыг хиллэж үзэхэд 322 кг мах байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/, Г.Н, Г.М нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 49-50, 52-53-р хуудас/ зэргээр нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Г.Н, Г.М нарыг улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.Н, Г.М нар нь гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдууллаа.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Ганбаасангийн М, Боржигон овогт Ганбаасангийн Н нарыг улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М, Г.Н нарыг тус бүр 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М, Г.Н нарт оногдуулсан 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.М, Г.Н нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.М, Г.Н нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй Г.М, Г.Н нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.М, Г.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТТУЛГА