Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 123/ШШ2025/0065

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

*** аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар би, *** аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Х.О-н дүгнэлттэй *** аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Г-т холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хариуцагч *** аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Г нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *** аймгийн *** сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Г би *** аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөхийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 132 дугаар дүгнэлттэй танилцлаа. Уг дүгнэлтээр миний 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн №0613997 дугаартай шийтгэлийн хуудасны Олсон хэсэгт Иймд холбогдогч О.Ө үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 12-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул..." гэснийг, Иймд холбогдогч О.Ө үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1.3-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул ... гэж, Шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтад ... Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.12-1-д заасны дагуу ... гэснийг ... Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.12 дугаар зүйлийн 1.3-д заасны дагуу..." гэж тус тус нэмэлт, өөрчлөлт оруулахыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. *** аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөхийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 132 дугаар дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

*** аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.Оюунцэцэгээс хариуцагч *** аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Гын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн зөрчил гаргагч О.Өсөрхаанд шийтгэл оногдуулсан 0613997 дугаартай шийтгэлийн хуудасны Олсон хэсэгт Иймд холбогдогч О.Ө үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 12-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул... гэснийг, Иймд холбогдогч О.Ө үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1.3-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул... гэж, Шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтад ... Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.12-1-д заасны дагуу гэснийг, ... Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.12. дугаар зүйлийн 1.3-д заасны дагуу... гэж тус тус нэмэлт, өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичжээ.

Хариуцагч *** аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Г нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлага хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол хөндөөгүй байна.

Шүүхээс хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрсөнтэй холбоотойгоор хэргийн оролцогчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс гарах үр дагаврыг танилцуулж, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, уг асуудлаар дахин гомдол гаргах эрхгүй талаар тайлбарласныг хэргийн оролцогчид хүлээн зөвшөөрсөн болно.

Иймд *** аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Х.О- дүгнэлтийг хариуцагч *** аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Гын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан *** аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.О- гомдолтой *** аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Гт холбогдох Олсон хэсэгт Иймд холбогдогч О.Ө үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 12-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул... гэснийг, Иймд холбогдогч О.Ө үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1.3-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул... гэж, Шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтад ... Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.12-1-д заасны дагуу гэснийг, ... Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.12 дугаар зүйлийн 1.3-д заасны дагуу... гэж тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага бүхий гомдлыг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасны дагуу *** аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Х.О- гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч уг шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсүгэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.ЗОРИГТБААТАР