| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2025/00497/И |
| Дугаар | 318/ШШ2025/00482 |
| Огноо | 2025-07-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 318/ШШ2025/00482
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Т овогт Х.З,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Х.З,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Х.З шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1965 онд төрсөн 60 настай. 1989 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Завхан сумын байгаль хамгаалагч ажилд орсон. 1989 оны 3 дугаар сарын 1-ээс 1993 оны 3 дугаар сарын 1-нийг хүртэл хугацаанд Завхан сумын байгаль хамгаалагчаар ажилласан. 1993 оны 3 дугаар сарын 1-ээс Завхан сумын Засаг даргын Тамгын газарт нярав улаачаар ажилласан болно. Увс аймгийн архиваас 1989 оны 4 сарын 3-ны Увс аймгийн БОХГ-ын даргын 42 тоот тушаалаар цалингийн хэмжээ тогтоох тухай гарсан. Одоо тэтгэвэрт нас болж тэтгэврийн бичиг баримтаар бүрдүүлэхэд тухайн үед ажилд орсон гарсан тушаал олдохгүй байгаа учраас шүүхэд хандаж байна. Иймд миний Увс аймгийн Завхан суманд 1989 оны 3 дугаар сарын 1-ээс, 1994 оныг дуустал хугацаанд байгаль хамгаалагч, нярав улаачаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Тухай надтай хамт ажиллаж байсан П.Н, Б.Г нарыг гэрчээр асууж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаар зөвлөмжийн хуудас, Увс аймгийн Давст сумын Алдар нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 68 дугаартай тушаал, Увс аймгийн Архивын тасгийн 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 63, 101 дүгээр тодорхойлолт, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 62 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, Увс аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 1986 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 42 дугаар Эмч нар томилох тухай тушаал, хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, гэрч Н.Д, Т. Н нарын иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтрийн болон ажиллаж байсан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэр зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүхээс Н.Д, Т.Н нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан, Х.Згийн ХААТР-1 маягт, гэрлэснийг бүртгэх анкет зэрэг баримтыг нотлох баримтаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Х.З хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч Х.З ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаар зөвлөмжийн хуудсанд: Х.З нь 1986 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Увс аймгийн Мал эмнэлгийн газарт ажиллаж байх үеийн ажлаас чөлөөлсөн тушаал, 1989 оны 11 дүгээр сараас Давст сумын Алдар нэгдэлд малчнаар ажиллаж байх үеийн ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тушаалууд аймгийн архиваас гараагүй тул уг хугацааны жилийг ажилласан жилд тооцох боломжгүй байна. Иймд шүүхэд хандах шаардлагатай гэжээ.
3.2. Увс аймгийн Архивын тасгийн 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 63, 101 дүгээр тодорхойлолтоор Х.Зд холбогдох Увс аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 1986 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 42 дугаар тушаал гарсан, Увс аймгийн Давст сумын Алдар нэгдлийн даргын тушаал гараагүй болно гэжээ.
3.3. Увс аймгийн Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 62 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэрт Чулууны Чимэдцэрэнгийн 1989 оны 12 дугаар сараас 1993 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэл болон Алдар ХК-д малчнаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлсэн байна.
3.4. Увс аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 1986 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 42 дугаар Эмч нар томилох тухай тушаалаар 1986 онд техникум төгссөн, Ардын армиас халагдсан малын бага эмч нарыг Аймгийн ХААУГ-ын тушаал, томилолтыг үндэслэн дараах ажилд 1986 оны 7 дугаар сарын 15-наас эхлэн томилсугай, ... малын бага эмч ... Чны Чг Давст суманд томилон ажиллуулсан байна. Тухайн тушаал нь нэхэмжлэгчийн 1986-1987 онд Увс аймгийн Давст сумын Мал эмнэлэгт ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлд ач холбогдолтой байх тул тушаалыг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж дүгнэв.
3.5. Х.Згийн ХААТР-1 маягтад Овог, нэр Чы Ч, ажилладаг байгууллага Алдар нэгдэл, ажилд орсон он 1986, эрхэлж эхэлсэн он 1989, эрхэлдэг ажил хоньчин, маягтыг бүртгэсэн он, сар, өдөр 1988.08.28 гэж, нэхэмжлэгчийн гэрлэснийг бүртгэх анкетыг 1990 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр бүртгэхэд ажилладаг байгууллага Алдар нэгдэл, эрхэлдэг ажил хоньчин гэж тус тус бүртгэгджээ.
3.6. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Н.Д, Т.Н нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Н.Дүгэржав Би 1977-1994 онд Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэлд малын бага эмч, бригадын даргаар ажиллаж байсан. Намайг тус нэгдэлд ажиллаж байх үед Х.З 1986 оны 7 дугаар сараас тус нэгдэлд малын бага эмчээр ажиллаж эхэлсэн. Тус нэгдэл 2 бага эмчийн орон тоотой байсан бөгөөд миний бие эмчилгээ тэжээлийн цэгийн эмчээр ажиллаж, Х.З бригадын эмчээр ажиллаж байсан. Х.З нь 1987 оны 9 дүгээр сар хүртэл ажиллаж байгаад цэрэгт явсан. 1989 оны намар цэргээс халагдаж ирээд тус нэгдэлд 1994 оныг дуустал малчнаар ажиллаж байсныг санаж байна гэж, гэрч Т.Н Би 1970-1994 онд Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Миний бие 1970 онд Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэл анх үүсгэн байгуулагдаж байх үед малчнаар ажиллаж байсан. Х.З 1986 оны 7 дугаар сараас тус нэгдэлд малын бага эмчээр ажиллаж эхэлсэн бөгөөд 1987 оны 10 дугаар сард цэрэгт явсан. Цэргээс халагдаж ирээд 1989 оны 10 дугаар сараас 1994 оныг дуустал Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэлд малчнаар ажилласан. Би тухайн үед 550 толгой эх мал маллаж байгаад Х.Зг нэгдэлд малчнаар ажиллахаар ирэхэд 250 толгой эх мал түрээслэж байсан гэж тус тус мэдүүлсэн байна. Гэрчүүдийн шүүхэд өгсөн Х.З 1994 оныг дуустал Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэлд малчнаар ажилласан гэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул тэдний мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгож боломжгүй гэж үзэв.
4. Нэхэмжлэгч Х.Згийн 1986 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс Увс аймгийн Давст сумын Мал эмнэлэгт бага эмчээр ажиллаж эхэлсэн гэх боловч Увс аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 1986 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 42 дугаар Эмч нар томилох тухай тушаалаар түүнийг 1986 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн малын бага эмчээр томилсон байх тул энэ хугацаанаас хойш ажилласан гэж үзэх үндэслэлтэй.
5. Нэхэмжлэгч Х.З 1989 оны 11 дүгээр сараас 1994 оныг дуустал Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэл болон Алдар ХК-д малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн.
Хэрэгт авагдсан Увс аймгийн Давст сумын Алдар нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 153-ны өдрийн 68 дугаартай тушаалаар хүсэлт гаргагч Х.З нь 1989 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс Алдар нэгдэлд хоньчноор ажиллаж эхэлсэн болох нь тогтоогдож байна.
6. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Т овогт Х.З 1989 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Увс аймгийн Байгаль орчныг хамгаалах газар ой ангийн аж ахуй газар, Завхан сумын Засаг даргын Тамгын газарт ой хамгаалагчаар, 1993 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Завхан сумын Засаг даргын Тамгын газарт улаачаар, 1993 оны 6 дугаар сараас 1994 оныг дуустал хугацаанд тус Засаг даргын Тамгын газарт нярваар ажиллаж байдлыг тогтоож шийдвэрлэв.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Х.З улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Т овогт Х.З 1989 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Увс аймгийн Байгаль орчныг хамгаалах газар ой ангийн аж ахуй газар, Завхан сумын Засаг даргын Тамгын газарт ой хамгаалагчаар, 1993 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Завхан сумын Засаг даргын Тамгын газарт улаачаар, 1993 оны 6 дугаар сараас 1994 оныг дуустал хугацаанд тус Засаг даргын Тамгын газарт нярваар ажиллаж байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Х.З улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Я.УРНАА