| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2025/00369/И |
| Дугаар | 318/ШШ2025/00483 |
| Огноо | 2025-07-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 318/ШШ2025/00483
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,
Нэхэмжлэгч: О КББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т.Цхолбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 540,985 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О КББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Хшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О КББСБ ХХК нь Т.Цтай 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр ******* тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 100,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.65 хувийн хүүтэй *********** тоот зээлийг хаан банк дахь 5822193207 тоот дансанд, 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 50,000 төгрөгийг 15 хоногийн хугацаатай 6.65 хувийн хүүтэй ******* тоот зээлийг хаан банк дахь ********** тоот дансанд, 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 215,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.65 хувийн хүүтэй ******* тоот зээлийг хаан банк дахь *********** тоот дансанд, дээрх зээлүүдийг зээлдэгч Т.Ц нь шилжүүлэн авсан. Хариуцагч Т.Ц нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар ******* тоот зээл 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр дуусааж, үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 100,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 213 хоногийн хүү 47,215 төгрөг дээр шимтгэл 1,000 төгрөг түүнээс хүү төлсөн 0 төгрөгийг хасаж хүү 48,215 төгрөг, нийт дүн 148,215 төгрөг. ******* тоот зээл 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр дуусаж үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 50,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 213 хоногийн хүү 23,608 төгрөг дээр шимтгэл 500 төгрөг түүнээс хүү төлсөн 0 төгрөгийг хасаж хүү 24,108 төгрөг, нийт дүн 74,108 төгрөг. ******* тоот зээл 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр дуусаж үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 215,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 213 хоногийн хүү 101,512 төгрөг дээр шимтгэл 2,150 төгрөг түүнээс хүү төлсөн 0 төгрөгийг хасаж хүү 100,122 төгрөг, нийт дүн 318,662 төгрөг. Т.Цаас нийт дүн 540,985 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т овогтой Цминий бие нь О КББСБ ХХК-ийн нэхэмжлэл 540,985 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг 2025 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч О КББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С шүүхэд гаргасан хүсэлтдээ: О КББСБ" ХХК нь хариуцагч Т овогтой Цаас зээлийн гэрээний үүрэгт 540,985 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь хариу тайлбар дээр 2025 оны 9 дүгээр сарын 05-ны дотор нэхэмжлэлийн шаардлага болох 540,985 бүрэн төлж барагдуулна гэх тул Т.Цид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Хариуцагч Т.Ц нь О КББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 540,985 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулах тухай тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан О КББСБ ХХК-ийн, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 540,985 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.Ц 2025 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
4. Хариуцагч Т.Ц нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдах нь зүйтэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О КББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,879 төгрөгийн тал хувь болох 8,439.5 / найман мянга дөрвөн зуун гучин есөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн ************ тоот данснаас 8,439.5 / найман мянга дөрвөн зуун гучин есөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч Т.Цаас 8,439.5 / найман мянга дөрвөн зуун гучин есөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, О КББСБ ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О КББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 540,985 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.Ц 2025 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О КББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,879 төгрөгийн тал хувь болох 8,439.5 / найман мянга дөрвөн зуун гучин есөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 8,439.5 / найман мянга дөрвөн зуун гучин есөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч Т.Цаас 8,439.5 / найман мянга дөрвөн зуун гучин есөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, О КББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Я.УРНАА