| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2025/00046/И |
| Дугаар | 318/ШШ2025/00512 |
| Огноо | 2025-07-21 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 318/ШШ2025/00512
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,
Нэхэмжлэгч:, Г овогт Х-н Э-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т овогт С-н П-д холбогдох,
Гэрлэлтээ цуцлуулж, насанд хүрээгүй хүүхдээ өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Птэй 2004 оны 11 дүгээр сард гэр бүлж болж, 2006 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бид хамт амьдрах хугацаандаа 2005 онд хүү П.М, 2007 онд хүү П.М, 2012 онд хүү М нарыг төрүүлж 16 жил хамт амьдарсан. Хамт амьдрах хугацаанд эхнэр, нөхрийн хувьд таарамжгүй харилцаатай байсан ба гэр бүлж болоод удаагүй гар хүрч, архи дарс уудаг болсон. Намайг зодож цохиж уул руу хөөж явуулах, хээр гадаа хонох, үсдээд гар хөл рүү цохих жирэмсэн байхад цохиж зодоод би айсандаа айлаар хоног төөрүүлж цагдаад мэдэгдээд цагдаа тоохгүй байнгын хүчирхийлэлтэй байсан тул 2020 оноос том хүүг нөхөр, бага 2 хүүхдээ би өөрийн асаргаанд авч тусдаа амьдрах болсон. Нөхөртэй зодуулж цохиулсан залуу насны амьдралдаа маш их харамсаж байна. Нас ахихаар цохиулсан газар өвддөг болсон. Одоо ч гэр бүлийн хүчирхийлэл нь үргэлжилж хүүхдийн мөнгөний хэрүүл хийж, намайг хэл амаар доромжилж, айлган сүрдүүлээд байгаа тул бидний гэрлэлтийг яаралтай цуцалж, хүүхдүүдийг миний асрамжид өгч тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Х.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Хөхөөсүрэн овогтой Энхцэцэг С.П гээс гэрлэлт цуцлуулах хоёр хүүхдээ асаргаанд авах тэтгэлэг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах тухай тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Э нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Э-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 / гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 35,100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Э-т олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Э нь, хариуцагч С.Пд холбогдох, гэрлэлтээ цуцлуулж, насанд хүрээгүй хүүхэд болох П.М, П.М нарыг өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Э-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийн тал хувь болох 35,100 / гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 35,100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Э-т олгосугай.
Нэхэмжлэгч нь шүүхэд гэрлэлт цуцлуулах тухай асуудлаар дахин нэхэмжлэл гаргахад энэхүү захирамж саад болохгүй.
ШҮҮГЧ Я.УРНАА