Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 123/ШШ2025/0084

 

2025         10            08                                        123/ШШ2025/0084

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

          Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.О би, Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.А-ын 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 13 дугаар дүгнэлттэй Чингис хаан Олон улсын нисэх буудал дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч Г.Х-д  холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

         Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.А-ын дүгнэлтдээ: Чингис хаан Олон улсын нисэх буудал дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч Г.Х нь ...2025 оны 09 дүгээр сарын 09-ний өглее Чингис хаан олон улсын нисэх буудлын гааль дээр ХБНГУ-ын ирrax Friedrich Mathaus Nikolaus нь зөвшөөрлөөс хэтрүүлж 10 ширхэг сумыг улсын хилээр нэвтэрүүлэхийг завдсан..." гэх бүртгэлийн Гааль-127 дугаартай зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ холбогдогч ХБНГУ-ын иргэн Friedrich Mathaus Nikolaus 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр №№0091480 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт хэсэгт зааснаар 300 нагж буюу 300.000 төгрөгөөр торгож, зөрчилд холбогдсон барааг хурааж устгуулахаар Төв аймгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд шилжүүлэхээр зааж шийдвэрлэсэн байна. Галт зэвсгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Дараах тохиолдолд эрх бүхий албан тушаалтан иргэн, хуулийн этгээдийн галт зэвсэг, сумыг хурааж, ажлын арван таван өдрийн дотор цагдаагийн байгууллагад хүргүүлнэ, гэж мөн хуулийн 23.1.4. гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашигласан бол; гэж хуульчилсан байна. Гэтэл эрх бүхий албан тушаалтан Х.Х нь ХБНГУ-ын иргэн Friedrich Mathaus Nikolaus 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр №0091480 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт хэсэгт зааснаар 300 нэгж буюу 300.000 төгрөгөөр торгож, зөрчилд холбогдсон барааг хурааж устгуулахаар Төв аймгийн засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд шилжүүлэхээр зааж шийдвэрлэсэн шийдвэр нь үндэслэлгүй байх тул шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна. Иймд Чингис хаан Олон улсын нисэх буудал дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч Г.Х-ын №0091480 дугаартай шийтгэлийн хуудсын 5-д дурьдсан 10 ширхэг сумын хурааж Төв аймгийн Засаг даргын захиргааны зөвлөлд шилжүүлэх гэснийг 10 ширхэг сумыг Цагдаагийн байгууллагад хүргүүлэх гэж өөрчлөлт оруулахаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэг мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус удирдлага болгон прокурорын дүгнэлт бичив гэжээ.

          Хариуцагч Чингис хаан Олон улсын нисэх буудал дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч Г.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-ын дүгнэлттэй танилцлаа. Миний шийдвэрлэсэн 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн №0091480 дугаартай шийтгэлийн хуудасны 5-д дурдсан 10 ширхэг сумыг хурааж, Төв аймгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд шилжүүлэх гэснийг 10 ширхэг сумыг Цагдаагийн байгууллагад хүргүүлэх гэж өөрчлөлт оруулах тухай Тээврийн прокурорын газрын 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 13 дугаартай Прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

        Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.А-ын 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 13 дугаар дүгнэлтээр, Чингис хаан Олон улсын нисэх буудал дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч Г.Х нь ХБНГУ-ын иргэн Friedrich Mathaus Nikolaus-т 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр №0091480 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт хэсэгт зааснаар 300 нэгж буюу 300.000 төгрөгөөр торгож, зөрчилд холбогдсон барааг хурааж устгуулахаар Төв аймгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд шилжүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул №0091480 дугаартай шийтгэлийн хуудасны 5-д 10 ширхэг сумыг хурааж Төв аймгийн Засаг даргын захиргааны зөвлөлд шилжүүлэх гэснийг 10 ширхэг сумыг Цагдаагийн байгууллагад хүргүүлэх гэж өөрчлөлт оруулахаар тус шүүхэд ирүүлсэн.

      Хариуцагч нь дээрх дүгнэлтэд зааснаар шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

      Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах эрхтэй гэж, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж, 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ. гэж тус тус заасны дагуу хариуцагчийн Чингис хаан Олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн №0091480 дугаартай шийтгэлийн хуудсын 5 дахь заалтын 10 ширхэг сумыг хурааж Төв аймгийн Засаг даргын захиргааны зөвлөлд шилжүүлэх гэснийг 10 ширхэг сумыг хурааж Цагдаагийн байгууллагад хүргүүлэх гэж өөрчлөлт оруулахаар зөвшөөрснийг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүхээс хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрсөнтэй холбоотойгоор хэргийн оролцогчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс гарах үр дагаврыг танилцуулж, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, уг асуудлаар дахин гомдол гаргах эрхгүй талаар тайлбарласныг хэргийн оролцогчид хүлээн зөвшөөрсөн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

        1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.А-ын 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 13 дугаартай Чингис хаан Олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Г.Х-ын 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №0091480 дугаартай шийтгэлийн хуудасны 5 дахь хэсэгт Төв аймгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд шилжүүлж гэснийг 10 ширхэг сумыг Цагдаагийн байгууллагад хүргүүлэх гэсэн өөрчлөлт оруулах тухай дүгнэлтийг хариуцагч Г.Х хүлээн зөвшөөрснийг баталж, шаардлага бүхий гомдлыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.А-ын дүгнэлтэй Чингис хаан Олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Г.Х-т холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасны дагуу Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.А-ыг дүгнэлт улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

        3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч уг шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ             Ч.ОДСҮРЭН