| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2025/00498/И |
| Дугаар | 318/ШШ2025/00513 |
| Огноо | 2025-07-21 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 318/ШШ2025/00513
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,
Нэхэмжлэгч:, Т ББСБ ХХК-ийн,
Хариуцагч:М-н Ш-т холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 2,48,148.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн хэрэлэгчийн тооцооны хэлтсийн менежер Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Мягмар Шинэбаяр нь Т ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 1. 2024-04-04-ны өдөр ЗГ2024040414209 тоот гэрээний дагуу Samsung_A15_128GB маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 788,000.0 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. 2. 2024-04-04-ны өдөр 3Г2024040414211 TOOT гэрээний дагуу Samsung_A25_5G_128GB маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 1,158,000.0 Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Нотариатын төлбөрт 0.0 төгрөг, Нийт 2,486,148.18 төгрөгийг хариуцагч М.Ш-с гаргуулаж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Ш шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие М.Ш нь Т ХХК-ны нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 2,486,148.16 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гэхэд бүхэлд нь төлж дуусгана. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн хэрэлэгчийн тооцооны хэлтсийн менежер Б.Г шүүхэд гаргасан хүсэлтдээ: "Т ББСБ"-н 2,486,148.16 төгрөгийн нэхэмжлэлтэй хариуцагч М.Ш-ын хариу тайлбартай танилцлаа.Төлбөрийг 2025.08.04 өдөр бүрэн төлж барагдуулна гэснийг хүлээнэ зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2. Хариуцагч М.Ш нь нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2,486,148.18 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гэхэд бүрэн төлж барагдуулах тухай тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт нийцсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгов.
3. Хариуцагч М.Ш нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,728 /тавин дөрвөн мянга долоон зуун хорин найм / төгрөгийн тавин хувь болох 27,364 /хорин долоон мянга гурван зуун жаран дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 27,364 /хорин долоон мянга гурван зуун жаран дөрөв/ төгрөг, хариуцагч М.Ш-аас 27,364 /хорин долоон мянга гурван зуун жаран дөрөв/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 2,486,148.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Ш нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гэхэд бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,728 /тавин дөрвөн мянга долоон зуун хорин найм / төгрөгийн тавин хувь болох 27,364 /хорин долоон мянга гурван зуун жаран дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 27,364 /хорин долоон мянга гурван зуун жаран дөрөв/ төгрөг, хариуцагч М.Ш-аас 27,364 /хорин долоон мянга гурван зуун жаран дөрөв/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Ш нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Я.УРНАА