Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 318/ШШ2025/00568

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,

Нэхэмжлэгч:, А К ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: З овогт С.П холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 3,904,276.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А КББСБ ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "А КББСБ" ХК нь банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд болно. Хариуцагч нь манай компаниас зээл авах хүсэлт гаргаж 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн ****** тоот "Харилцагчид үйлчилгээ үзүүлэх гэрээ"-г байгуулж, 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 2,270,000 төгрөгийг сарын 5% хүүтэй, 19 сарын хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгөөр зээлсэн байдаг. Гэвч хариуцагч нь дээрх зээлийн гэрээ болон эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөх үүргээ зөрчсөн мөн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалт болон "Харилцагчид үйлчилгээ үзүүлэх гэрээ"-ний 3.3 дугаар зүйлийн 3.3.6, "Цахим зээлийн эрх нээх гэрээ"-ний 5 дугаар зүйлийн 5.2.5-т заасан заалтуудыг тус тус зөрчиж гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд хариуцагч  С.Пгээс 2021 оны 09 сарын 06-ны өдрийн   тоот "Харилцагчид үйлчилгээ үзүүлэх гэрээ", "Цахим зээлийн эрх нээх гэрээ"-ний үндсэн зээлийн үлдэгдэл 2,266,361.12 төгрөг, үндсэн хүүд 1,350,589.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 273,826.09 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 13,500 төгрөг нийт 3,904,276.93 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч  С.П шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие  С.П нь А К ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 3,904,276.93 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1,301,415 төгрөгийг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,301,415 төгрөгийг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,301,415 төгрөгийг төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

2. Хариуцагч  С.П нь нэхэмжлэгч А К ББСБ ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 3,904,276.93 төгрөгийг 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1,301,415 төгрөгөөр, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,301,415 төгрөгөөр, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,301,415 төгрөгөөр төлж барагдуулах тухай тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт нийцсэн байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А К ББСБ ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч  С.П хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

4. Хариуцагч  С.П нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А К ББСБ ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,418 төгрөгийн тавин хувь болох 38,709 төгрөгийг улсын орлогод хэвээр үлээж, Төрийн сангийн ****** тоот данснаас 38,709 төгрөг, хариуцагч  С.Пгээс 38,709 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч А К ББСБ ХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А К ББСБ ХК-ийн, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 3,904,276.93 / гурван сая, есөн зуун дөрвөн мянга, хоёр зуун далан зургаан төгрөг, ерөн гурван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч  С.П 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1,301,415 төгрөгөөр, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,301,415 төгрөгөөр, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,301,415 төгрөгөөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А К ББСБ ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,418 төгрөгийн тавин хувь болох 38,709 төгрөгийг улсын орлогод хэвээр үлээж, Төрийн сангийн ***** тоот данснаас 38,709 төгрөг, хариуцагч  С.Пгээс 38,709 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч А К ББСБ ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч  С.П нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

ШҮҮГЧ Я.УРНАА