Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар   2024/ДШМ/571   

 

 

А.Э, Ч.Ж нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энх-Эрдэнэ,

шүүгдэгч А.Э, түүний өмгөөлөгч О.Батсүх, П.Анударь,

шүүгдэгч Ч.Ж, түүний өмгөөлөгч Э.Нарангарав, Н.Мандах,  

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/311 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Э, түүний өмгөөлөгч О.Батсүх, Б.Батжаргал нарын гаргасан, шүүгдэгч Ч.Ж, түүний өмгөөлөгч Э.Нарангарав, Н.Мандах нарын хамтран гаргасан тус тус давж заалдах гомдлуудад үндэслэн шүүгдэгч А.Э, Ч.Ж нарт холбогдох эрүүгийн 2002005950111 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. А.Э .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй;

2. Ч.Ж ....  тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй;

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Э нь нийтийн албан тушаалтан буюу Монгол Улсын ..... Их сургуулийн .... сургуулийн захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус сургуулийн хөтөлбөрийн албаны мэргэжилтэн Ч.Ж-тай бүлэглэн, түүнийг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэн, гэмт хэргийн хатгагчаар хамтран оролцож;

1. Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.7-д заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-т заасан “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, 39 дүгээр зүйлд заасан “албаны эрх мэдлээ хэтрүүлэх, албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах”, Монгол Улсын ..... Их сургуулийн захирлын 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн А/172 дугаар тушаалаар баталсан “Сургалтын журам”-ын 4.12.2-т “МУ...ИС-д шилжин суралцах оюутан дараах болзол хангасан байна. Үүнд: Гадаад, дотоодын их сургуульд нэгээс доошгүй жил 2.0-оос дээш голч дүнтэй суралцсан, улиралд дунджаар 15-аас багагүй кредит цуглуулсан, мэргэжлийн чиглэл, элсэлтийн ерөнхий шалгалтын зөрөөгүй, шилжин суралцах шалтгаан тодорхой”, 4.12.3-т “4.12.1, 4.12.2-т зааснаас бусад тохиолдолд МУ...ИС-д шилжин суралцахыг зөвшөөрөхгүй”, 4.12.9-д “Шилжиж ирсэн оюутан тухайн улирлын сургалтын төлбөрөөс гадна шилжилтийн төлбөр төлнө. Суралцагч нь бүрэлдэхүүний сургууль хооронд шилжин суралцах бол 30%, гадны сургуулиас шилжин суралцах бол 50% тэнцэх төлбөр төлнө”, 4.12.6-д “Шилжин суралцах тухай өргөдлийг 4.12.13-т заасан бусад бичиг баримтын хамт намрын улиралд хичээл эхлэхээс 1 долоо хоногийн өмнө, өвлийн улиралд хичээл дууссаны дараах 1 хоногт тус тус багтан бүрэлдэхүүн сургуулийн хөтөлбөрийн алба хүлээж авна”, 4.12.18-д “Мэргэжлийн хөтөлбөрийн онцлогоос хамааран нэмэлт шалгалт авах, ярилцлага хийх, шилжин суралцах түвшинг тогтоох зэргийг бүрэлдэхүүний сургуулийн дотоод журмаар зохицуулахыг зөвшөөрнө”, “Оюутны журам”-ын 4.3.2-т “Шилжин ирэх оюутан дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: Элсэлтийн ерөнхий шалгалтын чиглэл тохирч байх, дүйцүүлсэн нийт кредитийн зөрүү 15-аас ихгүй байна. 15 кредитээс их тохиолдолд тохирсон түвшинд шилжүүлэн суралцуулж болно. Анх элссэн хөтөлбөрөөр нэг улирал буюу түүнээс дээш хугацаагаар тасралтгүй суралцсан байх. Суралцсан хугацааны үнэлгээний голч дүн нь 2.3- аас доошгүй байх”, мөн журмын 7.5-д “Захирлын нэрэмжит тэтгэлэг”-ийг дараах болзлыг хангасан оюутанд олгоно. Үүнд: 4 ба түүнээс дээш улирал дараалан 3.7 болон түүнээс дээш голч дүнтэй суралцсан, сургуулийн дүрэм, дотоод журам болон суралцах гэрээгээ зөрчөөгүй, их дээд сургуулиудын болон олон улсын оюутны эрдэм шинжилгээний бага хуралд оролцож байр эзэлсэн, урлаг, спортын чиглэлээр олон улс, улсын хэмжээнд онцгойлох амжилт гаргасан” гэснийг тус тус зөрчиж:

Зэвсэгт хүчний 256 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан өөрийн төрсөн хүү Б.Б-ийг Монгол Улсын ..... Их сургуулийн Дүрслэх урлаг, технологийн зурагзүй, дизайны багш мэргэжлийн ангид шилжүүлэн суралцуулахаар 2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр тус сургуулийн захиргаанд гаргасан өргөдөлд “...суралцахад татгалзахгүй. 2018.09.25” гэсэн цохолтыг хийж,

Монгол Улсын ..... Их сургуулийн захирлын 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн А/229 дугаартай “Оюутны шилжилт хөдөлгөөн зохицуулах тухай” тушаалд Б.Б-ийн нэрийг оруулах талаар сургалт эрхэлсэн дэд захирал зөвшөөрөл олгоогүй байхад Сүхбаатар дүүргийн .... дугаар хороо, Бага тойруу .... хаягт байрлах Монгол Улсын ..... Их сургуулийн .... сургуулийн байранд 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хөтөлбөрийн албаны мэргэжилтэн Ч.Ж-аар “2018-09 сар намар шилжилт хөдөлгөөн” хlsх нэртэй Google share-д байрлах файлд засвар хийлгэж, Б.Б-ийн нэрийг нэмж оруулан,

.... сургуулийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/31 дугаартай “Оюутны сургалтын төлбөр баталгаажуулах тухай” тушаалаар Б.Б-ийн 2018-2019 оны хичээлийн жилийн намрын улирлын хичээл сонголт, сургалтын төлбөрийг баталгаажуулж, өөрийн хүүхдийг суралцах хугацаанд суугаагүй хичээлийн дүнгийн чанар, ирцийн бүртгэлд анхаарал хандуулж байх тухай хөтөлбөрийн албаны мэргэжилтэн Ч.Ж-д хүсэлт тавьж, тэрээр тус сургуулийн багш нараар суугаагүй хичээлийн дүнгүүдийг гаргуулсан, хөтөлбөрийн албаны дарга С.Э-ын цахим сангийн эрхээр нэвтэрч 2 хичээлийн дүнг гаргасан,

Монгол Улсын ..... Их сургуулийн захирлын 2020 оны 5 дугаар сарын 11- ний өдрийн А/70 дугаартай “Захирлын нэрэмжит тэтгэлэгт хамруулах тухай” тушаалд  Б.Б-ийн нэрийг оруулахын тулд Д ... сургуулийн захирлын баталсан 2018-2019 оны хичээлийн жилийн МУ...ИС-ын захирлын нэрэмжит сургалтын төлбөрийн 50 хувийн тэтгэлэгт хамрагдах оюутны нэрсийг баталгаажуулж, 1.065.000 төгрөгийн тэтгэлэгт хамруулсан,

2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Польш Улсын Вроцлавын нэрэмжит Урлаг, дизайны академиас ирүүлсэн “Егаmus +КА107” хөтөлбөрт Дүрслэх урлаг, технологийн сургуулиас 1-2 оюутныг хамруулах боломжтой тухай цахим захидлын дагуу тус хөтөлбөрт хамрагдах оюутныг сонгон шалгаруулалт явуулахгүйгээр Б.Б-ийг шалгаруулж давуу байдал бий болгосон,

2. “Сургалтын журам”-ын 6.2.1-д “Судалгааны магистрын сургалтын төлөвлөгөө нь 38 кредит бүхий дараах бүтэцтэй байна”, 6.2.8-д “Суралцагч бүр судлах хичээлийг улирлаар сонгож, бүрэлдэхүүний сургуулийн хөтөлбөрийн алба нь хуваарь гарган баталгаажуулж, гүйцэтгэлийг хянана”, 6.2.15-д “Мэргэжлийн магистрын хөтөлбөрт элсэн суралцагч мэргэших хичээл болон төгсөлтийн ажлыг бүтээлээр дүйцүүлэх бол мэргэжлийн комиссын шийдвэрийг үндэслэн тооцно”, 6.4.1-д “Магистрын сургалтын ердийн хугацаа өдрөөр суралцахад 3 улирал, эчнээгээр суралцахад 4 улирал ...байна. Судалгааны ажлыг тасралтгүй хийж, чанартай үр дүн гаргаж, кредитээ бүрэн биелүүлсэн бол удирдагч, тэнхим, бүрэлдэхүүний сургууль, хөтөлбөрийн нэгдсэн албаны зөвшөөрлөөр магистрын сургалтын хугацааг нэг улирлаар богиносгож болно” гэж заасныг тус тус зөрчиж Монгол Улсын ..... Их сургуулийн “Дүрслэх урлаг, зураг зүйн боловсрол”-ын магистрын сургалтын өдрийн ангийн төлөвлөгөөний дагуу хичээл сонголт хийгээгүй, төлөвлөгөөнд тусгагдсан хичээлүүдийг судалж зохих кредитийг цуглуулаагүй, сургалтын журамд заасан шалгуурыг хангаагүй БНХАУ-аас ирж суралцаж буй магистрантур В /W/-ийн нэрийг Монгол Улсын ..... Их сургуулийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/03 дугаартай “Нэрс батлах тухай” тушаалыг Сүхбаатар дүүргийн .... дугаар хороо, Бага тойруу .... хаягт байрлах тус сургуулийн байранд баталгаажуулан,  “Дүрслэх урлаг, зураг зүйн боловсрол”-ын магистрын сургалтын өдрийн ангийн төлөвлөгөөний дагуу заавал судлах ёстой хичээлийг судлаагүй байхад БНХАУ-аас ирж суралцаж буй магистрантур В /W/-ийн дүнг дүйцүүлж гарган, цахим санд оруулах талаар хөтөлбөрийн албаны мэргэжилтэн Ч.Ж-д хүсэлт тавьж, улмаар магистрантур В /W/-д магистрын зэрэг олгуулж түүнд давуу байдал бий болгосон,

Шүүгдэгч Ч.Ж нь Монгол Улсын ..... Их сургуулийн .... сургуулийн хөтөлбөрийн албаны мэргэжилтнээр ажиллаж байхдаа тус сургуулийн захирал А.Э-тай бүлэглэн, гэмт хэргийн гүйцэтгэгчээр хамтран оролцож:

1. Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.7-д заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-т заасан “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, 39 дүгээр зүйлд заасан “албаны эрх мэдлээ хэтрүүлэх, албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэснийг тус тус зөрчиж: 

.... сургуулийн захирал А.Э-гийн өөрийн төрсөн хүү Б.Б-өөс 2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр тус сургуулийн захиргаанд хандаж гаргасан зураг зүй, дизайны багш мэргэжлийн ангид шилжин суралцах тухай хүсэлтийг “...суралцахад татгалзахгүй. 2018.09.25” гэж цохосны дагуу Монгол Улсын ..... Их сургуулийн захирлын 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн А/229 дугаартай “Оюутны шилжилт хөдөлгөөн зохицуулах тухай” тушаалын хавсралт болох “2018.09 сар намар шилжилт хөдөлгөөн”.хlsх нэртэй Google share-д байрлах файлд Сүхбаатар дүүргийн .... дугаар хороо, Бага тойруу .... хаягт байрлах уг сургуулийн байранд 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр засвар хийж Б.Б-ийн нэрийг нэмж оруулан, улмаар Б.Б-ийн 2018-2019 оны хичээлийн жилийн намрын улирлын хичээл сонголт, сургалтын төлбөрийг баталгаажуулах Д ... сургуулийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/31 дугаартай тушаалын төслийг боловсруулж, төв сургуулийн хөтөлбөрийн албанд хүргүүлсэн,

улмаар Б.Б-ийн суралцах хугацаанд суугаагүй хичээлийн дүнгийн чанар, ирцийн бүртгэлд анхаарал хандуулж байх тухай захирал А.Э-гийн хүсэлтийг хууль бус болохыг мэдсээр байж зориуд хэрэгжүүлэн, тус сургуулийн багш нараар суугаагүй хичээлийн дүнгүүдийг гаргуулж, хөтөлбөрийн албаны дарга С.Э-ын цахим сангийн эрхээр нэвтэрч 2 хичээлийн дүнг гаргасан,

Монгол Улсын ..... Их сургуулийн захирлын 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрий А/70 дугаартай “Захирлын нэрэмжит тэтгэлэгт хамруулах тухай” тушаалд шалгуур хангаагүй Б.Б-ийн нэрийг оруулахын тулд .... сургуулийн оюутан хариуцсан зохион байгуулагч Д.Ж-д хандан .... сургуулийн захирлын баталсан 2018-2019 оны хичээлийн жилд МУ...ИС-ийн захирлын нэрэмжит сургалтын төлбөрийн 50 хувийн тэтгэлэгт хамрагдах оюутны нэрсийн жагсаалтад оруулан баталгаажуулж, 1.065.000 төгрөгийн тэтгэлэгт хамруулсан,

2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Польш Улсын Вроцлавын нэрэмжит Урлаг, дизайны академиас ирүүлсэн “Егаsmus +КА107” хөтөлбөрт Дүрслэх урлаг, технологийн сургуулиас 1-2 оюутныг хамруулах боломжтой цахим захидлын дагуу тус хөтөлбөрт хамрагдах оюутныг сонгон шалгаруулалт явуулахгүйгээр Б.Б-ийг шалгаруулж, захирал А.Э-гийн [email protected] цахим хаягаар тус сургуулийн байранд 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Б.Б-ийн өргөдөл, баримт бичгийн бүрдлийг илгээж түүнд давуу байдал бий болгосон,

2. Монгол Улсын ..... Их сургуулийн захирлын “Дүрслэх урлаг, зураг зүйн боловсрол”-ын магистрын сургалтын өдрийн ангийн төлөвлөгөөний дагуу хичээл сонголт хийгээгүй, төлөвлөгөөнд тусгагдсан хичээлүүдийг судалж зохих кредитийг цуглуулаагүй, сургалтын журамд заасан шалгуурыг хангаагүй БНХАУ-аас ирж суралцаж буй магистрантур В /W/-ийн нэрийг Монгол Улсын ..... Их сургуулийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/19 дугаартай “Магистрын зэрэг олгох тухай” тушаалд оруулахаар .... сургуулийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/03 дугаартай “Нэрс батлах тухай” тухай тушаалын төслийг Сүхбаатар дүүргийн .... дугаар хороо, Бага тойруу .... хаягт байрлах тус сургуулийн байранд боловсруулж, баталгаажуулалт хийлгэсэн,

“Дүрслэх урлаг, зураг зүйн боловсрол”-ын магистрын сургалтын өдрийн ангийн төлөвлөгөөний дагуу заавал судлах ёстой хичээлүүдийг судлаагүй байхад БНХАУ-аас ирж суралцаж буй магистрантур В /W/-ийн дүнг дүйцүүлж гарган, цахим санд оруулах тухай захирал А.Э-гийн хүсэлт хууль бус болохыг мэдсээр байж төлөвлөгөөнд тусгагдаж батлагдаагүй хичээлийн дүнг багш нараар гаргуулж, дүнг төлөвлөгөөнд тусгагдаж батлагдсан хичээлүүдийн дүнтэй дүйцүүлэн гаргаж, магистрантур В /W/-д магистрын зэрэг олгуулж түүнд давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: А.Э-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ч.Ж-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

   Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  

Шүүгдэгч А.Э, Ч.Ж нарыг нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч А.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолж,

шүүгдэгч Ч.Ж-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 110,000 төгрөгийг шүүгдэгч А.Э-гаас 55,000 төгрөг, шүүгдэгч Ч.Ж-аас 55,000 төгрөг тус тус гаргуулж Авлигатай тэмцэх газарт олгуулж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Э гомдолдоо: “...Миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж, хүлээн зөвшөөрч, гүнээ ухамсарлаж байна. Үүнийгээ анхан шатны шүүхэд уучлал гуйн хэлж байсан. Сандарснаас болоод зөв ойлгуулж чадсан эсэхээ мэдэхгүй байна.

Мөн хуулийн мэдлэг дутмаг, итгэмтгий, тусламтгай гээд олон шалтгааны улмаас хэрэг энэ хүрсэнд маш их харамсаж байна. Би анх удаа гэмт хэрэгт холбогдож, хорих ял шийтгүүлсэнд гомдолтой байна. Энэ хэрэгт хувь хүн болоод байгууллага хохироосон зүйл байхгүй.

Би 1990-ээд оноос эхлэн ... дээд боловсролын салбарт 32 жил ажиллаж, 55 насандаа тэтгэвэрт гарсан. Ажлын төгсгөлд энэ хэцүү асуудалд орсондоо маш их ичиж, гэмшиж байна. Төр засаг, эцэг, эх, ахан дүүсээсээ уучлалт гүйж байна. Учир нь, миний ээж Монгол Улсын гавьяат багш, ардын багш хүн байдаг.

Надад бусдыг хохироох, хууран мэхлэх, залилах, танхайрах, авилга авах, өгөх, шуналын сэдлийн хүмүүжил байхгүй, тийм сэтгэл, үйлдэл гаргаж байгаагүй. Би үр хүүхэддээ ч сайн ээж нь гэдгээ ам бардам хэлж чадна. Гэвч одоо нэр төрөө бодохоос илүүтэй эрүүл мэндийн хүнд оноштой /олон улсын кодтой, 1 дүгээр зэргийн эмнэлгийн онош/. Цаг явах, алдах тусам эрүүл мэнд дордсоор байна. 2016 оноос зүрх судасны нарийсалт, тархины цусан хангамжийн дутмагшил болж даралтын хэлбэлзэлээс гавлын тус газар цүнхэл бий болж, хагарч харвах өндөр эрсдэлтэй, хагалгаанд орох хяналтад байна. Яаралтай эмчлүүлмээр байна. Удамд энэ өвчин байдаг.

Би 82 настай ээжийнхээ өмнө орж, өндөр насанд нь зовлон үзүүлмээргүй байна. Өндөр настай эцэг, эхээ асарч тойлох боломж олгож өгнө үү. Гэвч өмнө нь орвол гэр бүлтэйгээ, ээжтэйгээ хамт баймаар байна. Ээжээрээ асруулж, ээжийнхээ цайг уумаар байна.

Эрхэм шүүгчид, иргэн А.Э надад амьд явах эрх байгаа юу?, хууль байвал хүнлэг энэрэнгүйгээр намайг хамгаалаад өгөөч, надад туслаач! …Шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг өөрчилж өгөхийг хичээнгүйлэн хүсъе. ...” гэжээ.

Шүүгдэгч А.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэмж хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Шүүгдэгч А.Э-гийн өмгөөлөгч О.Батсүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А.Э нь гэмт хэргиин улмаас бусдад төлөх төлбөргүй, мөрдөн байцаалтын болон шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтвортой мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлууд анхан шатны шүүх дээр тогтоогдсон. Хуулийн буруу ойлголтоос болж гэм буруугийн асуудал нь өдий хүрсэн. А.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсон. А.Э нь хувийн байдлын хувьд 30 гаруй жил боловсролын салбарт ажиллаж хөдөлмөрлөн Ардын боловсролын тэргүүний ажилтан, Алтан гадас одонгоор шагнагдаж, олон мянган шавь төрүүлж, улс эх орныхоо хөгжил дэвшилд өөрийн үйлс бүтээлээрээ тодорхой хувь нэмэр оруулсаар ирсэн. Тэрээр одоо 57 настай, тэтгэвэрт гарснаас гадна түүний 82 настай эх, 88 настай эцэг нь байдаг бөгөөд охиноо хорих ял авснаас хойш биеийн байдал муудаж, хүнд байна. Мөн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс өмнө буюу А.Э-г гэмт хэрэг үйлдсэн гэх цаг хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэх санкцтай. Уг ялын төрөл хэмжээнээс хөнгөн төрлийн ялыг А.Э-д оногдуулах бүрэн боломжтой юм. Миний үйлчлүүлэгчийн хувийн байдал, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй зэргийг харгалзан нийгмээс тусгаарлан хорих ял оногдуулахгүйгээр хорихоос өөр хөнгөн төрлийн ял оногдуулж өгнө үү. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/311 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.Э-гийн өмгөөлөгч Б.Батжаргал гомдолдоо: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан бөгөөд А.Э нь урьд ял шийтгүүлж байгаагүй байхад шүүхийн зүгээс тухайн нөхцөл байдлыг харгалзахгүйгээр хорих ялаар шийтгэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. А.Э нь өөрийн үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу хорихоос өөр төрлийн  ялыг сонгон оногдуулж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Ч.Ж, түүний өмгөөлөгч Э.Нарангарав, Н.Мандах нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо болон өмгөөлөгч Э.Нарангарав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ч.Ж-д холбогдох үйлдлийг “...Санаатай гэмт хэрэг гэдгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн” гэж тодорхойлсон. Шүүгдэгч Ч.Ж дээрх гэмт үйлдлүүдийг хийхийн тулд шүүгдэгч А.Э-тай үгсэн тохиролцож, бүлэглэн, гүйцэтгэгчээр хамтран оролцож, санаатай үйлдсэн гэж буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна” гэж үзэж цагаатгаж шийдвэрлэж байсан ба Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ДШМ/1000 дугаар магадлалаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан шийтгэх тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэж эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа Ч.Ж-д хамааралтай дүгнэлт хийгээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлд заасан шийдвэрийн аль нэгийг гаргах ёстой атал магадлалын ТОГТООХ хэсэгт анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосноос өөрөөр хэрхэх талаар заагаагүй, доод шатны шүүхэд чиглэл өгөх байдлаар хэргийг буцаасантай хамааралтайгаар анхан шатны шүүх өмнө гаргасан шийдвэрээсээ эсрэг дүгнэлт хийж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шүүгдэгчийг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах аргаар нотлох баримтыг үнэлэх гэсэн зөвхөн өмнөх давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийг дурдаж Ч.Ж-ыг гэм буруутайд тооцож ял халдаасан нь үндэслэлгүй төдийгүй шат шатны шүүхэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай хамааралтайгаар нотлох баримтыг үнэлэхдээ эрх зүйн ухамсрыг удирдлага болгох тухай зохицуулалт байхгүй болохыг анхаарч үзэхийг хүсэж байна.

Ч.Ж-ыг Монгол Улсын ..... Их Сургуулийн .... сургуулийн хөтөлбөрийн албаны мэргэжилтнээр ажиллаж байхад Монгол Улсын ..... Их Сургуулийн .... сургуулийн захирал А.Э-д холбогдуулан шалгаж буй эрүүгийн хэрэгт мөрдөх байгууллагаас анх 2020 оны 12 дугаар сард гэрчийн мэдүүлэг авсан, Монгол Улсын ..... Их Сургуулийн захирлын 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/96 тоот тушаалаар Ч.Ж-д сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халсан ба Улсын Дээд шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 011/ХТ2021/00769 дүгээр тогтоолоор хөдөлмөрийн маргаан бүхий иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж буцаж өмнө эрхэлж байсан ажилдаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны журмаар 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр орсноос хойш 4 өдрийн дараа яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол гарч байсан. Ч.Ж-ын асуудлыг .... сургуулийн хөтөлбөрийн албаны 2020 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хурлаар шийдвэрлэхдээ Монгол Улсын ..... Их Сургуулийн Мониторингийн албаны дарга Д.Х нь “чи С.Э-ын багшийн эрхээр орж дүн тавьсан, бусад багш нараас дүн гуйсан байна, үнэнээ хэлвэл дотооддоо шийдэж болно” гэж хэлсэн, сахилгын арга хэмжээ авна гэсэн, “би сургуулийн нэр хүндийг хүндийг бодоод хүлээн зөвшөөрч байна” гэж хэлэхэд намайг ажлаас халсан гэсэн үйлдэлд шүүхэд нэхэмжлэл гаргаж ажилд эргүүлэн тогтоолгож ажилдаа орсны дараа Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийи нэгдүгээр хэлтэст дуудаж Монгол Улсын ..... их сургуулийн чанарын баталгаажилт, хяналт үнэлгээний албаны дарга Д.Х-аас цахим сүлжээнд хууль бусаар халдаж компьютерын өгөгдөл, системд нэвтэрсэн, танилцсан гэмт хэрэг үйлдсэн гэж гомдол гаргасан гэсэн ба тухайн үед тайлбар мэдүүлэг өгсөнөөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 1843 дугаар прокурорын тогтоолоор гэмт хэргийн шинжгүй тул хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн. Д.Х-ын зүгээс дахин гомдол гаргаагүй тул дээрх прокурорын байгууллагын шийдвэр хүчин төгөлдөр болж байсан.

Авлигын тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд нь Авлигын тухай хуулийн 4 дүтээр зүйлийн 4.1.2 “төрийн уйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч” байхаар хуульчилсан ба Ч.Ж-ын хувьд авлига, албан тушаалын хэрэгт хамаарах субъект биш байхад анхан шатны шүүх Монгол Улсын ..... их сургуулийн .... сургуулийн хөтөлбөрийн албаны мэргэжилтнээр ажиллаж байхдаа тус сургуулийн захирал А.Э-тай бүлэглэн, гэмт хэргийн гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан гэм буруутайд тооцохдоо шүүх Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14 дүгээр зүйлд заасны төрийн үйлчилгээний ажилтан бүр Авлигын тухай хуульд заасан субъект байхаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Монгол Улсын ..... их сургуулиас Ч.Ж-ын ажлын байрны тодорхойлолтыг гаргаж өгсөн гэх боловч Сургалтын хөтөлбөр багшийн хөгжлийн албаны буюу төв сургуулийн мэргэжилтэн нарын ажлын байрны тодорхойлолтыг гаргаж өгч Ч.Ж нь ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй ажлыг хийдэг гэсэн үндэслэлээр буруутгаж байгаа нь үндэслэлгүй ба бүрэлдэхүүн сургуулийн хөтөлбөрийн албаны мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод оюутны дүнгийн мэдээллийн сан бүрдүүлэх, сургалт мэдээллийн системийн хэвийн үйл ажиллагааг хангахаар заасан байдаг ба Монгол Улсын ..... их сургуулийн .... сургуулийн хөтөлбөрийн албаны мэргэжилтэн Ч.Ж-ын гэмт хэрэг болсон гэх цаг хугацаанд батлагдсан ажлын байрын тодорхойлолт хэрэгт авагдаагүй, ажлын байрны тодорхойлолт ёсоор багш нарын тавьсан дүнг албаны даргын эрхээр шивж оруулдаг ба С.Э нь тэтгэвэрт гарах дөхсөн, техник ашигладаггүй, өөрөө нэвтрэх эрхээ өгсөн, дүнг шив гэсний дагуу шивдэг байсан.

Б.Б-т хууль бусаар дүн тавьсан гэж буруутгаж байгаа тухайд гэрч Г-ын мэдүүлэгт би дүн тавиагүй гэж мэдүүлсэн боловч түүнийг гарын үсгээ өөрөө зурсан эсэхийг тодруулахаар шинжээч томилуулах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч хангаагүй, гэрчийн худал мэдүүлэгт үндэслэн шүүх шийдвэр гаргасны сацуу дүн тавьж өгсөн багш нарын үйлдлийг огт шалгаагүй. Т.С багшийн зүгээс өөрөө дүнгээ гаргасны дагуу дүнг шивж оруулсан ажиллагааг нарийвчлан шалгаагүй нотлох баримтыг үнэлэхэд эргэлзээтэй байх нөхцөлд шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх хууль зүйн боломж байгааг ч харгалзах учиртай юм.

Ч.Ж-ын хувьд:

Б.Б-ийн хувьд захирлын цохолтын дагуу ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хэрэгжүүлсний дагуу “Шинээр элсэн орсон оюутнуудыг хавсралтад оруулах журам’'-ын дагуу нэрсийн жагсаалтад оруулж хичээл сонголтуудыг хийж өгсөн, оюутны тэтгэлгийг хариуцсан ажилтан, албан хаагч нар төв сургууль дээр буюу Монгол Улсын ..... их сургуульд байрладаг 12 хүний бүрэлдэхүүнтэй комисс ажиллаж шийдвэр гаргаж тэтгэлэгт хамруулдаг атал Ч.Ж тэтгэлэг олгох эрх бүхий этгээд байсан мэтээр улсын яллагч ялласан, шүүх үндэслэлгүйгээр гэм буруутайд тооцсон, 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Польш улсын Вроцловын нэрэмжит дизайны академиас ирсэн хөтөлбөрт хамруулах тухай шийдвэрийг төв сургуулийн захирал Д.М гарын үсэг зурж баталгаажуулж явуулсан ба Ч.Ж нь сургуульд шинээр оюутан элсүүлэх, тэтгэлэгт хамруулах, гадаад руу явуулах эрх бүхий этгээд биш бөгөөд эцсийн шийдвэрийг гаргах хэмжээний эрх бүхий албан тушаалтан биш.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас ирж суралцаж буй магистрантур В-гийн хувьд магистрын зэрэг олгох тушаалын төслийг боловсруулан баталгаажуулалт хийсэн, дүн тавьсан гэх үйлдэлд огт оролцоогүй ба магистрын алба нь Монгол Улсын ..... их сургуулийн төв байранд байрладаг, элсэлтийн шалгалтын 12, дэд шалгалтын 25 хүний бүрэлдэхүүнтэй комисс магистрын элсэлт авах, магистрын хөтөлбөр, дүгнэх үйл ажиллагааг хариуцдаг, Ч.Ж нь бүрэлдэхүүн сургуулийн хөтөлбөрийн албаны мэргэжилтний хувьд ажлын байрны тодорхойлолтод магистрын элсэлт болон сургалт, шалгалт, дүгнэх, магистрын зэрэг олгох талаарх чиг үүрэг тусгагдаагүй, түүний зүгээс гадаад оюутныг магистрын хөтөлбөрт хамруулаад, дүгнэхэд нөлөөлсөн зүйлгүй, нөлөөлөх ч боломжгүй учраас яллах дүгнэлтэд тусгагдсан дүгнэлт учир дутагдалтай байгаа тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/311 дүгээр шийтгэх тогтоолын Ч.Ж-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ч.Ж-ын өмгөөлөгч Н.Мандах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокуророос миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэтэл шийтгэх тогтоолд миний үйлчлүүлэгчийг энэ гэмт хэрэгт ямар үйлдэл оролцоотой, яаж хамтран оролцсон талаар тодорхой заагаагүй. Энэ гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, гэм буруугийн хэлбэр нь санаатай үйлдэгддэг. Өөрөөр хэлбэл, санаатай үйлдэл нь ямар байдлаар илэрсэн эсэх, гэмт хэргийн сэдэлт, зорилгыг нарийвчлан тогтоогоогүй. Урьд нь Ч.Ж-д холбогдох иргэний хэрэг 3 шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж, Улсын Дээд шүүх эцэслэн шийдвэрлэсэн. Уг маргаантай холбогдуулан миний үйлчлүүлэгч энэ гэмт хэрэгт гэм буруугүй болох нь нотлогдож байгаа. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн харилцааны дунд үүссэн сахилгын буюу Монгол Улсын ..... Их сургуулийн холбогдох дүрэм журмыг зөрчиж тус сургуулийн захиргаа, ажилтан нарын хооронд үүссэн зөрчил юм. Энэ байдлыг давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахдаа анхаарч үзнэ үү. ...” гэв.    

Шүүгдэгч Ч.Ж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2010 оноос хойш тус сургуульд ажилласан. Анх гүйцэтгэх албан тушаалтан буюу хичээлийн туслах ажилтан, нарийн бичиг, сургалтын албаны мэргэжилтэн гэх албан тушаалд ажиллаж байсан. Энэ хугацаанд би удирдлагаас өгсөн үүргийн дагуу ажиллаж байсан. Би ямар ч гэмт хэрэг үйлдээгүй болохоо батлан тангараглаж байна. Би хүүхдээ төрүүлчихээд 3 хоногийн дараа шүүх хуралдаанд орж байсан. Би нэр төрөө цэвэрлэхийн тулд шаардлагатай бүхий л нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Ажлын байранд тавигдах албан үүргээ гүйцэтгэсний төлөө сүүлийн 5 жилийн хугацаанд сэтгэлийн дарамтад орж байна. Би МУ...ИС-аас маш олон удаа ажлын байрны тодорхойлолтыг гаргаж өгнө үү гэж гуйсан. Би тэр яриад байгаа магистрын сургалттай холбоотой асуудалтай ямар ч холбоогүй. Миний ажлыг хянаж, шалгаж баталгаажуулдаг албан тушаалтан байгаа. Би 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Б/126 дугаар  мэргэжилтэн болсон. Их сургуулиа төгссөнөөсөө хойш хүмүүсийн оронд ажилладаг байсан.

Би өөрийн хүчээр доороос нь эхэлж өдийг хүрсэн. Г-ын мэдүүлэг намайг гүтгэсэн байсан. Надад хүний өмнөөс гарын үсэг зурах зориг байхгүй. Би хэзээ ч ийм зүйл хийхгүй. Г багш нь оюутнуудаар архи зөөлгөж уудаг байсан. Үүнийг нь би мэдээд шаардлага тавьсны төлөө намайг “чи хэн юм бэ, би чамайг зайлуулах болно” гэж хэлснээс хойш энэ асуудал болсон. Гэрч С, Г нарын мэдүүлэг нь хэт нэг талыг барж, нийлж намайг гүтгэж ийм байдалд оруулсан. Би прокуророос удаа дараа “Энэ хүмүүс Авлигатай тэмцэх газрын байцаагч Ч, Монгол Улсын ..... Их Сургуулийн Мониторингийн албаны дарга Д.Х-тай хамааралтай юм байна” гэж хэлсэн. Би Хүний эрхийн үндэсний комисст хүртэл хандсан боловч миний асуудлыг шийдвэрлэж өгөөгүй. Ажлын тодорхойлолтод заасан үүргийг биелүүлсний төлөө намайг буруутгасан. Зөвхөн миний эсрэг мэдүүлэг өгсөн хүмүүсийн мэдүүлгийг яллах дүгнэлт, шийтгэх тогтоолд бичсэн байсан.

Анх анхан шатны шүүхээс энэ хэргийг шийдвэрлэхэд би шүүх, цагдаа үнэхээр үнэн, шударга шийдвэрлэж өгсөн гэж бодоод баярлаж байсан. Гэтэл дараа нь давж заалдах шатны шүүх хуралдаан болж, хэргийг анхан шатны шүүх рүү буцаасан. Анхан шатны шүүх хуралдаан болоход би “өмнөх мэдүүлгээсээ зөрөх зүйл байхгүй” гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй. Би мөрөөрөө ажлаа хийж байгаад энэ хэрэгт холбогдсон. Би үнэхээр ойлгохгүй байна. Иймд дээрх байдлыг харгалзан шударга шийдвэр гаргаж өгнө үү. ...” гэв.  

Шүүгдэгч А.Э-гийн өмгөөлөгч П.Анударь тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 110,000 /нэг зуун арван мянга/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргасан. Уг төлбөрийг төлсөн баримтыг болон хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хуулбарыг шүүхэд шинээр гарган өгч байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд 2022 оны12 дугаар сарын 16-ны өдөр өөрчлөлт орсон. Өөрчлөлт орсон хуулиас өмнөх хуулийг хэрэглэж, миний үйлчлүүлэгчид торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэв.  

Прокурор Б.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу талуудын тайлбар, улсын яллагчийн гаргасан дүгнэлт, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хоорондоо харилцаа хамаарал бүхий бичгийн нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бодит байдлыг сэргээн дүрслэх замаар эрх зүйн дүгнэлтийг үндэслэлтэй хийсэн.

Шүүгдэгч А.Э “Ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь 4 төрлийн сонгох санкцтай байсан. Шүүхээс 1 жил 2 сарын хорих ял оногдуулсан нь үйлдсэн гэмт хэргийн шинж, нөхцөл байдалд тохирохгүй байх тул торгох ялаар өөрчилж өгнө үү” гэж гомдол гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, үргэлжилсэн үйлдэлтэй нөхцөл байдлыг харгалзан түүнд хорих ял оногдуулсан.

Мөн шүүгдэгч А.Э-гийн өмгөөлөгч О.Батсүх “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү” гэж гомдол гаргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхийн тулд гэмт хэрэг үйлдсэн хүн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байхыг шаарддаг. Гэтэл шүүгдэгч А.Э нь мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал байдаггүй. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн зорилгын хүрээнд шүүгдэгч А.Э-д хорих ял оногдуулсан.

Иймд шүүгдэгч А.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэлгүй гэж үзэж байна. Тэрээр “тархины өвчний оноштой, өндөр настай ээжтэйгээ уулзах, мөн амьд явах эрхийг хангаж өгнө үү” гэж гомдолдоо дурдсан байна. Шүүгдэгч А.Э-д хорих ял оногдуулсан нь түүний Монгол Улсын Үндсэн хуульд заасан жам ёсны эрхийг зөрчсөн асуудал байхгүй. Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял оногдуулсан. Шүүгдэгч А.Э болон түүний өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Харин шүүгдэгч Ч.Ж “энэ гэмт хэргийн субъект биш” гэж байна. Шүүгдэгч Ч.Ж-ын шүүгдэгч А.Э-тай бүлэглэсэн үйлдэл буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцно.” гэж заасан. Шүүхээс шүүгдэгч Ч.Ж-ыг шүүгдэгч А.Э-тай урьдчилан үгсэн тохиролцсон гэж дүгнэсэн. Шүүгдэгч А.Э нь нийтийн албан тушаалтад хамаарч байгаа тул түүнтэй бүлэглэсэн гэх үндэслэлээр шүүгдэгч Ч.Ж-ыг гэмт хэрэгт хамтран оролцогчоор оруулж ирсэн нь түүнийг заавал нийтийн албан тушаалтан байхыг шаардахгүй.

Монгол Улс Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид 2005 онд нэгдэн орсон. Энэхүү конвенцийн 2 дугаар зүйлийн а-д “Төрийн албан тушаалтан” гэж: оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн байгууллагад байнга буюу түр хугацаагаар томилогдсон буюу сонгогдсон, цалинтай буюу цалингүй ажилладаг хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран; оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсон бөгөөд тэрхүү оролцогч улсын хуулийн холбогдох салбарт хэрэглэж байгаагийн дагуу төрийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт төрийн чиг үүрэг гүйцэтгэдэг, эсхүл төрийн үйлчилгээ үзүүлдэг хүнийг; оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид "төрийн албан тушаалтан" гэж тодорхойлсон хүнийг тус тус хэлнэ. Харин энэхүү конвенцийн II бүлэгт заасан зарим тодорхой арга хэмжээний зорилгоор "төрийн албан тушаалтан" гэж оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсон бөгөөд тэрхүү оролцогч улсын хуулийн холбогдох салбарт хэрэглэж байгаагийн дагуу төрийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу төрийн үйлчилгээ үзүүлдэг хүнийг хэлж болно;” гэж заасан. Иймд шүүгдэгч Ч.Ж нь энэ гэмт хэргийн субъект мөн юм. Түүнчлэн тэрээр “гэрч С, Г нарын өгсөн мэдүүлгийг хууль зүйн үндэслэлгүй, гарын үсгийг дуурайж зурсан гэх асуудалд шинжээч томилоогүй” гэж тайлбарласан. Энэ хэрэгт гэрч С, Г нараас гадна олон хүнээс гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд тэдгээрт хуульд заасан эрх, үүргийг тайлбарласан. Мөн дээрх 2 гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар хасуулах, хууль зөрчиж мэдүүлэг авсан гэх мэтээр өмгөөлөгч нарын зүгээс санал, хүсэлт гаргаж байгаагүй. Мөн шүүгдэгч Ч.Ж “Польш улс руу тэтгэлгээр явуулах гэрээнд би гарын үсэг зураагүй. Захирал Мандах гарын үсэг зурсан” гэж байна. Шүүгдэгч Ч.Ж нь шүүгдэгч А.Э-гийн санал болгосны дагуу санаатай үйлдлүүдийг хийсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд тогтоогдсон. Мөн шийтгэх тогтоолын 52-54 дугаар талд гэмт хэрэгт хамтран оролцсон талаар дүгнэлтийг хийсэн. Сургалтын хөтөлбөрийг хариуцсан мэргэжилтэн ямар үндэслэл, журмын дагуу тухайн хөтөлбөрт хамрагдах боломжтой болохыг хамгийн сайн мэдэж байгаа атлаа хууль бус үйлдэл хийсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдлуудад заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг А.Э, Ч.Ж нарт холбогдох эрүүгийн 2002005950111 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророоос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэж зааснаар анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч А.Э, Ч.Ж нарын хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эцэслэн хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.           

Тус эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч А.Э нь нийтийн албан тушаалтан буюу Монгол Улсын ..... Их сургуулийн .... сургуулийн захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус сургуулийн хөтөлбөрийн албаны мэргэжилтэн Ч.Ж-тай бүлэглэн, түүнийг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэн, гэмт хэргийн хатгагчаар хамтран оролцож Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.7-д заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-т заасан “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, 39 дүгээр зүйлд заасан “албаны эрх мэдлээ хэтрүүлэх, албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах”, Монгол Улсын ..... Их сургуулийн захирлын 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн А/172 дугаар тушаалаар баталсан “Сургалтын журам”-ын 4.12.2-т “МУ...ИС-д шилжин суралцах оюутан дараах болзол хангасан байна. Үүнд: Гадаад, дотоодын их сургуульд нэгээс доошгүй жил 2.0-оос дээш голч дүнтэй суралцсан, улиралд дунджаар 15-аас багагүй кредит цуглуулсан, мэргэжлийн чиглэл, элсэлтийн ерөнхий шалгалтын зөрөөгүй, шилжин суралцах шалтгаан тодорхой”, 4.12.3-т “4.12.1, 4.12.2-т зааснаас бусад тохиолдолд МУ...ИС-д шилжин суралцахыг зөвшөөрөхгүй”, 4.12.9-д “Шилжиж ирсэн оюутан тухайн улирлын сургалтын төлбөрөөс гадна шилжилтийн төлбөр төлнө. Суралцагч нь бүрэлдэхүүний сургууль хооронд шилжин суралцах бол 30%, гадны сургуулиас шилжин суралцах бол 50% тэнцэх төлбөр төлнө”, 4.12.6-д “Шилжин суралцах тухай өргөдлийг 4.12.13-т заасан бусад бичиг баримтын хамт намрын улиралд хичээл эхлэхээс 1 долоо хоногийн өмнө, өвлийн улиралд хичээл дууссаны дараах 1 хоногт тус тус багтан бүрэлдэхүүн сургуулийн хөтөлбөрийн алба хүлээж авна”, 4.12.18-д “Мэргэжлийн хөтөлбөрийн онцлогоос хамааран нэмэлт шалгалт авах, ярилцлага хийх, шилжин суралцах түвшинг тогтоох зэргийг бүрэлдэхүүний сургуулийн дотоод журмаар зохицуулахыг зөвшөөрнө”, “Оюутны журам”-ын 4.3.2-т “Шилжин ирэх оюутан дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: Элсэлтийн ерөнхий шалгалтын чиглэл тохирч байх, дүйцүүлсэн нийт кредитийн зөрүү 15-аас ихгүй байна. 15 кредитээс их тохиолдолд тохирсон түвшинд шилжүүлэн суралцуулж болно. Анх элссэн хөтөлбөрөөр нэг улирал буюу түүнээс дээш хугацаагаар тасралтгүй суралцсан байх. Суралцсан хугацааны үнэлгээний голч дүн нь 2.3-аас доошгүй байх”, мөн журмын 7.5-д “Захирлын нэрэмжит тэтгэлэг”-ийг дараах болзлыг хангасан оюутанд олгоно. Үүнд: 4 ба түүнээс дээш улирал дараалан 3.7 болон түүнээс дээш голч дүнтэй суралцсан, сургуулийн дүрэм, дотоод журам болон суралцах гэрээгээ зөрчөөгүй, их дээд сургуулиудын болон олон улсын оюутны эрдэм шинжилгээний бага хуралд оролцож байр эзэлсэн, урлаг, спортын чиглэлээр олон улс, улсын хэмжээнд онцгойлох амжилт гаргасан” гэснийг тус тус зөрчиж Зэвсэгт хүчний 256 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан өөрийн төрсөн хүү Б.Б-ийг Монгол Улсын ..... Их сургуулийн Дүрслэх урлаг, технологийн зурагзүй, дизайны багш мэргэжлийн ангид шилжүүлэн суралцуулахаар 2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр тус сургуулийн захиргаанд гаргасан өргөдөлд “...суралцахад татгалзахгүй. 2018.09.25” гэсэн цохолтыг хийж, Монгол Улсын ..... Их сургуулийн захирлын 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн А/229 дугаартай “Оюутны шилжилт хөдөлгөөн зохицуулах тухай” тушаалд Б.Б-ийн нэрийг оруулах талаар сургалт эрхэлсэн дэд захирал зөвшөөрөл олгоогүй байхад Сүхбаатар дүүргийн .... дугаар хороо, Бага тойруу .... хаягт байрлах Монгол Улсын ..... Их сургуулийн .... сургуулийн байранд 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хөтөлбөрийн албаны мэргэжилтэн Ч.Жаар “2018-09 сар намар шилжилт хөдөлгөөн”.хlsх нэртэй Google share-д байрлах файлд засвар хийлгэж, Б.Б-ийн нэрийг нэмж оруулан, .... сургуулийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/31 дугаартай “Оюутны сургалтын төлбөр баталгаажуулах тухай” тушаалаар Б.Б-ийн 2018-2019 оны хичээлийн жилийн намрын улирлын хичээл сонголт, сургалтын төлбөрийг баталгаажуулж, өөрийн хүүхдийг суралцах хугацаанд суугаагүй хичээлийн дүнгийн чанар, ирцийн бүртгэлд анхаарал хандуулж байх тухай хөтөлбөрийн албаны мэргэжилтэн Ч.Ж-д хүсэлт тавьж, тэрээр тус сургуулийн багш нараар суугаагүй хичээлийн дүнгүүдийг гаргуулсан, хөтөлбөрийн албаны дарга С.Э-ын цахим сангийн эрхээр нэвтэрч 2 хичээлийн дүнг гаргасан, Монгол Улсын ..... Их сургуулийн захирлын 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/70 дугаартай “Захирлын нэрэмжит тэтгэлэгт хамруулах тухай” тушаалд  Б.Б-ийн нэрийг оруулахын тулд Д ... сургуулийн захирлын баталсан 2018-2019 оны хичээлийн жилийн МУ...ИС-ын захирлын нэрэмжит сургалтын төлбөрийн 50 хувийн тэтгэлэгт хамрагдах оюутны нэрсийг баталгаажуулж, 1.065.000 төгрөгийн тэтгэлэгт хамруулсан, 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Польш Улсын Вроцлавын нэрэмжит Урлаг, дизайны академиас ирүүлсэн “Егаmus +КА107” хөтөлбөрт Дүрслэх урлаг, технологийн сургуулиас 1-2 оюутныг хамруулах боломжтой тухай цахим захидлын дагуу тус хөтөлбөрт хамрагдах оюутныг сонгон шалгаруулалт явуулахгүйгээр Б.Б-ийг шалгаруулж давуу байдал бий болгосон,

шүүгдэгч Ч.Ж нь Монгол Улсын ..... Их сургуулийн .... сургуулийн хөтөлбөрийн албаны мэргэжилтнээр ажиллаж байхдаа тус сургуулийн захирал А.Э-тай бүлэглэн, гэмт хэргийн гүйцэтгэгчээр хамтран оролцож Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.7-д заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-т заасан “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, 39 дүгээр зүйлд заасан “албаны эрх мэдлээ хэтрүүлэх, албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэснийг тус тус зөрчиж захирал А.Э-гийн өөрийн төрсөн хүү Б.Б-өөс 2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр тус сургуулийн захиргаанд хандаж гаргасан зураг зүй, дизайны багш мэргэжлийн ангид шилжин суралцах тухай хүсэлтийг “...суралцахад татгалзахгүй. 2018.09.25” гэж цохосны дагуу Монгол Улсын ..... Их сургуулийн захирлын 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн А/229 дугаартай “Оюутны шилжилт хөдөлгөөн зохицуулах тухай” тушаалын хавсралт болох “2018.09 сар намар шилжилт хөдөлгөөн”.хlsх нэртэй Google share-д байрлах файлд Сүхбаатар дүүргийн .... дугаар хороо, Бага тойруу .... хаягт байрлах уг сургуулийн байранд 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр засвар хийж Б.Б-ийн нэрийг нэмж оруулан, улмаар Б.Б-ийн 2018-2019 оны хичээлийн жилийн намрын улирлын хичээл сонголт, сургалтын төлбөрийг баталгаажуулах Д ... сургуулийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/31 дугаартай тушаалын төслийг боловсруулж, төв сургуулийн хөтөлбөрийн албанд хүргүүлсэн, улмаар Б.Б-ийн суралцах хугацаанд суугаагүй хичээлийн дүнгийн чанар, ирцийн бүртгэлд анхаарал хандуулж байх тухай захирал А.Э-гийн хүсэлтийг хууль бус болохыг мэдсээр байж зориуд хэрэгжүүлэн, тус сургуулийн багш нараар суугаагүй хичээлийн дүнгүүдийг гаргуулж, хөтөлбөрийн албаны дарга С.Э-ын цахим сангийн эрхээр нэвтэрч 2 хичээлийн дүнг гаргасан, Монгол Улсын ..... Их сургуулийн захирлын 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрий А/70 дугаартай “Захирлын нэрэмжит тэтгэлэгт хамруулах тухай” тушаалд шалгуур хангаагүй Б.Б-ийн нэрийг оруулахын тулд .... сургуулийн оюутан хариуцсан зохион байгуулагч Д.Ж-д хандан .... сургуулийн захирлын баталсан 2018-2019 оны хичээлийн жилд МУ...ИС-ийн захирлын нэрэмжит сургалтын төлбөрийн 50 хувийн тэтгэлэгт хамрагдах оюутны нэрсийн жагсаалтад оруулан баталгаажуулж, 1.065.000 төгрөгийн тэтгэлэгт хамруулсан, 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Польш Улсын Вроцлавын нэрэмжит Урлаг, дизайны академиас ирүүлсэн “Егаsmus +КА107” хөтөлбөрт Дүрслэх урлаг, технологийн сургуулиас 1-2 оюутныг хамруулах боломжтой цахим захидлын дагуу тус хөтөлбөрт хамрагдах оюутныг сонгон шалгаруулалт явуулахгүйгээр Б.Б-ийг шалгаруулж, захирал А.Э-гийн [email protected] цахим хаягаар тус сургуулийн байранд 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Б.Б-ийн өргөдөл, баримт бичгийн бүрдлийг илгээж түүнд давуу байдал бий болгосон болох нь:

хохирогч Монгол Улсын ..... Их Сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г-ийн: “...Хөтөлбөрийн албаны мэргэжилтэн Ж нь захирал Э-ийн өгсөн үүрэг, гуйлтаар оюутан Б-ийн суугаагүй хичээлийн дүнг гаргуулсан. Дүн нь гараагүй хичээлийн дүнг нь Хөтөлбөрийн албаны даргын эрхээр орж тавьсан асуудал тогтоогдсон учраас, мөн өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг учраас захиргааны зүгээс ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан. ...Б-ийн хувьд сургуулиас гарах үедээ төлөөгүй байсан төлбөрүүдээ төлсөн ба захирлын нэрэмжит тэтгэлгийг нь хүчингүй болгосон учраас 1.065.000 төгрөгийн төлбөр төлөөгүй байсан, 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр төлсөн байна. ...” /2-р хх-ийн 101-102/,

гэрч Г.О-ийн: “...Польш улсад докторын зэрэг хамгаалахаар суралцаж байх хугацаандаа 2010 онд “Вроцлавын уран зургийн академи”-д хамтын ажиллагааны гэрээний үндсэн дээр 2019 онд өөрийн гишүүнчлэлтэй Европын холбооны “Егаmus” хөтөлбөрт манай сургуулийг хамруулж, туршилтаар 1 оюутан элсүүлэн суралцуулахаар шийдвэрлэсэн. ...манай сургуулиас нэг оюутныг “Егаmus” хөтөлбөрөөс 100 хувь тэтгэлэгтэй сургах үйл ажиллагаа байсан. Энэ талаарх албан ёсны шийдвэрийг тус академиас манай сургуульд ирсэн гэх боловч захирлын зүгээс багш нарт танилцуулагдаагүй. ...2020 оны 4 дүгээр сард би Хятад улсад 1 жил ажиллаж байгаад буцаад сургуульдаа ирэх үед “Вроцлавын уран зургийн академи”-н профессор Я К ва гэдэг хүн над руу хандаад “Танай сургуулиас суралцаж байгаа оюутан” гээд Б.Б гэдэг хүүхдийн нэр явуулсан. Нэр явуулахдаа “...энэ хүүхэд манай сургуульд ямар шугамаар ирсэн нь тодорхойгүй болчихлоо, танай захирал хэлэхдээ би хүүхдээ явуулсан гэдгээ хэлэхээ мартсан байна гэсэн. Энэ талаар тодруулаад өгөөч” гэж хэлсэн. ...Энэ талаар тодруулахаар 2020 оны 5 дугаар сард захирал Этай уулзахад тэрээр “чамд ямар ч хамаа байхгүй, би захирал байх хугацаандаа өөрөө мэднэ” гэж хэлсэн. ...би Төв сургуулийн ерөнхий захирал Д.М-д 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдөр захирал А.Э нь хууль бусаар хүүхдээ Польш Улсад сургасан болон багш нартай зүй бус харьцаж байгаа асуудлыг шалгаж өгөх тухай” өргөдөл гаргасан, албанаас шалгалт явуулахад А.Э нь тус хөтөлбөрийг нууцлан, багш нарт мэдээлэлгүйгээр өөрийнхөө Хүүхдийг Польш Улс руу сургуульд явуулсан нь тогтоогдсон. Мөн өөрийнх нь хүү Б нь тус сургуулийн компьютер график дизайн мэргэжлийн ангид 2017-2020 оны хооронд цаасан дээр суралцсан байсан. Энэ юу вэ гэхээр уг хүүхэд нь хичээлд суудаггүй буюу хүн нь байхгүй, зөвхөн захирлын тушаал, цаасан дээрх нэрээр суралцаж байгаа мэт явдаг байсан болох нь илэрсэн. ...Багш нарын “Мэдээлэл харилцаа удирдлагын систем”-д нэвтрэх нэр, нууц үгийг ашиглаад тухайн хүүхдийн зарим хичээл дээр дүн тавьж баталгаажуулж байсан ба энэ үйлдлийг захирлын тушаалаар түүний туслах Ж хийж байснаа өөрөө хүлээн зөвшөөрч ажлаас халагдсан байгаа. ...Мөн захирлын туслах Ж зарим багш нараас дүн гуйсан, багш нарын баталгаажуулан өгсөн дүн дээр захирлын хүүхдийн дүнг нэмж оруулаад баталгаажуулалт хийснийхээ дараа багш нарын гарын үсгийг дуурайлган зураад өөрөө баталгаажуулж, улмаар тамга дарсан нь тогтоогдсон....” /1-р хх-ийн 211-213/,

гэрч С.Э-ын: “...Б гэдэг хүүхдийн өргөдөл .... сургуулийн захирал А.Э-гийн цохолттой надад ирсэн. ...Сургуулийн захирал А.Э шилжүүлэн суралцуулахад татгалзах зүйлгүй гэсэн цохолт хийсэн байсан. Өргөдөл болон дүнгийн хуудас байсан шиг санаж байна. ...Б-ийн өргөдлийг хөтөлбөрийн албаны мэргэжилтэн Ж-д шилжүүлээд оюутны код олгогдоод, улмаар хичээл сонголт хийгдээд явсан байх. Мэргэжилтэн Ж тус оюутантай “Оюутан суралцах гэрээ”-г байгуулж би гэрээг нь хянаж баталгаажуулах ёстой. ...Бийг элсүүлэн суралцуулах тухай тушаалыг Ж төлөвлөөд би хянаад төв сургууль руу явуулж, төв сургуулийн захирлын тушаал гаргуулсан. ...Хөтөлбөрийн талаар сургуулийн удирдлагын зүгээс багш нар болон оюутан нарт мэдэгдээгүй. ...багш О энэ талаар хэлж, энэ талаар төв сургуулийн чанарын албанаас мониторингийн шалгалт хийхэд мэдсэн. ...Б-ийн хичээлийн ирцийг сүүлд нь цахим программаас үзэхэд хамгийн ихдээ нэг хичээлд 6 удаа суусан байсан. Ерөнхийдөө 16 удаа хичээлд суухаас 6 удаа л хичээлд суусан гэж ойлгож болно. Б-ийн хувьд кредитийн төлбөр төлөгдсөн боловч хичээлд суугаагүй байсан. ...” /1-р хх-ийн 214-217/, “...Миний хувьд Ж-д өөрийн нэвтрэх нэр, нууц үгийг ажил хэргийн шугамаар өгч байсан. Учир нь, Ж-ын эрхээр тодорхой үйлдлүүдийг хийж болдоггүй буюу хандах эрх байдаггүй юм. Миний нэвтрэх нэр, нууц үг бүхий хандах эрхээр оюутны өмнөх жилийн дүнг тавих, өмнө жил судалсан хичээлүүдийг шалгах, кредит нэгтгэлийн тушаал татах, шалгах, хичээлийн хуваарь засах, оюутны дүнгийн хуудаст тулгалт хийгээд багш нарын системд оруулсан дүнг засах, багш нарын ээлж солих зэрэг үйлдлүүдийг Жаар хийлгэж байсан. ...” /1-р хх-ийн 243-244/,

гэрч Д.Х-ын: “...2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр захирал А.Э-гийн шилжих хөдөлгөөний тухай тушаалаар шилжин ирж суралцсан. Энэ үед хүүхэд нь цэргийн алба хааж байсан ба сургуульд элсэн суралцах тухай өргөдлийг нь өмнөөс нь бичиж, цэргийн алба хааж байгаа хүнийг элсүүлэн суралцуулсан асуудал байсан. ...Монгол Улсын ..... Их сургуулийн захирлын баталсан сургалтын журмын 4 дүгээр зүйлийн 4.12.2-т “гадаад, дотоодын их сургуульд 1-ээс доошгүй улирал, 2.0-оос дээш голч дүнтэй суралцсан, улиралд дунджаар 10-аас багагүй кредит цуглуулсан оюутныг элсүүлэн суралцуулах”, 4.13-т “...4.12.2-т зааснаас бусад тохиолдолд Монгол Улсын ..... Их сургуульд элсэн суралцахыг зөвшөөрөхгүй”, 4.12.6-д “шилжин суралцах тухай өргөдлийг 4.12.3-т заасан бусад бичиг баримтын хамт намрын улиралд хичээл эхлэхээс 1 долоо хоногийн өмнө, өвлийн улиралд хичээл дууссаны дараах 1 долоо хоногт тус тус багтан бүрэлдэхүүнд сургуулийн хөтөлбөрийн алба хүлээж авна” гэж заасныг зөрчиж шилжүүлэн суралцуулсан байсан. Б нь өмнөх сургуульдаа 1 улирал сураагүй, голч дүнгүй байсан. Мөн сургалт эрхэлсэн дэд захирал элсүүлэн суралцах эсэхийг шийдвэрлэж цохолт хийсний дараа элсэлтийн тушаал гарах, суралцах гэрээ байгуулах журмыг зөрчсөн байсан. ...Б-ийн талаар асуухад ангийн багш, ангийн хүүхдүүд нь ерөөсөө ирээгүй, суралцдаггүй боловч нэр нь байнга бүртгэгдээд байдаг хүүхэд гэж хэлсэн. Мөн оюутан хариуцсан мэргэжилтэн Ж-аас асуухад “энэ хүүхэдтэй уулзаж байгаагүй, танихгүй” гэж хэлсэн. Гэтэл энэ хүүхдийн улирал бүрийн дүн гарчихсан, гарсан дүн нь хангалттай сайн байсан. Энэ хүүхдийн авсан дүнгийн талаар багш нараас асууж тулгалт хийхэд дүнгүүдийн ихэнх хувийг хөтөлбөрийн албаны мэргэжилтэн Ж нь багш нараас гуйж тавиулсан байсан. Багш А, С гэдэг багш нартай холбогдоход Ж гуйж дүн тавьсан гэж хэлсэн. Гаас асуухад “нэг дүнг нь гуйхад нь тавьсан, нөгөө хоёр дүнг нь өмнөөс нь тавьсан байна” гэж хэлсэн. Ж багш нараас “манай дүү цэрэгт явчихсан юм, дүнг нь тавиад өгөөч” гэж хэлээд гаргуулдаг байсан гэсэн. Мөн Ж нь Хөтөлбөрийн албаны дарга Э-ын цахим сангийн эрхээр нэвтэрч Г багшийн хичээлийн 2 дүн, С багшийн хичээлийн 1 дүнг оруулж баталгаажуулсан байсан. Б.Б нь сонгосон кредитийн дагуу 2018-2019 оны намрын улиралд 1.612.000, 2019-2020 оны намар 1.326.000, 2019-2020 оны хавар 1.686.000 төгрөг, шилжих хөдөлгөөний төлбөр 1.065.000 төгрөг, нийт 5,689,000 төгрөгийг төлөх ёстой байсан. Суралцах хугацаандаа Засгийн газраас олгодог өндөр онооны тэтгэлэгт, Монгол Улсын ..... Их сургуулийн захирлын нэрэмжит тэтгэлгүүдийг тус тус эдэлсэн байсан. Энэ дээр гарч ирж байгаа зөрчил нь Б.Б нь Монгол Улсын ..... Их сургуулийн захирлын нэрэмжит тэтгэлэг авах болзлыг хангаагүй, захирлын нэрэмжит тэтгэлэгт орохдоо хуурамч бичиг бүрдүүлсэн нь баримтаар тогтоогдсон. Энэ нь захирал А.Э-гийн шийдвэрийн дагуу орсон байсан. Оюутны журмын 7.5 дахь хэсэгт “4 ба түүнээс дээш улирал дараалан 3.7 болон түүнээс дээш голч дүнтэй суралцсан, мөн сургуулийн дүрэм, дотоод журам болон суралцах гэрээгээ зөрчөөгүй, их дээд сургуулийн болон олон улсын оюутны эрдэм шинжилгээний бага хуралд оролцож байр эзэлсэн, урлаг спортын чиглэлээр олон улс, улсын хэмжээнд онцгойлон амжилт гаргасан” оюутанд олгох талаар заасан. Б.Б нь энэ шаардлагыг хангаагүй байхад захирал А.Э нь өөрийн сургуулиас захирлын тэтгэлэгт хамруулах болзол хангасан оюутнуудын нэрсийн дунд өөрийн хүүхдийн нэрийг оруулаад жагсаалт гаргаад ирүүлсэн байсан ба тухайн жагсаалтад “их дээд сургуулиудын англи хэлний олимпиадын аварга” гэж оруулсан байсан. Гэтэл энэ талаар ямар ч баримт байхгүй байсан. Манай сургууль элсэлтийн ерөнхий шалгалтын оноо 700-аас дээш байгаа хүүхдийг сургалтын төлбөрийн 70 хувийн тэтгэлэгт хамруулдаг юм. Б нь энэ тэтгэлэгт хамрагдсан байсан. ...” /1-р хх-ийн 23-24/,

гэрч М.У-ын: “...Б-ийн талаар би 2019-2020 оны хичээлийн жилийн намар буюу хариуцсан анги 2 дугаар курст орох үед нь ангийн даргыг солих тухай ангийн хурал хийхдээ энэ оюутны талаар мэдээлэл авсан. ...Хуралдаж байхад оюутнуудын зүгээс “манай ангид хичээлд суудаггүй, сургуульдаа ирдэггүй боловч анги дэвшээд яваад байгаа хүүхэд байна, энэ Б гэдэг хүүхэд ямар учиртай юм бэ” гэх асуулга гаргасан. Би оюутнуудад “багш нь энэ талаар судалъя” гэж хэлчхээд тэнхимийн эрхлэгч Р.Г багшаас асуусан. Г багшаас асуухад “энэ Э-ийн хүүхэд байгаа юм” гэж хэлсэн. ...Б-ийн талаар би бодохдоо нэр нь л явдаг оюутан юм байна гэж бодоод, тэгээд ч захирлын хүүхэд гэсэн учраас араас нь сайн лавлаж яваагүй юм. ...” /1-р хх-ийн 226-228/,

гэрч Д.Ж-ийн: “...Б.Б гэдэг хүүхэд 2018 оны 9 дүгээр сард манай сургуульд шилжиж ирсэн байх. 2018 оны 9 дүгээр сард хөтөлбөрийн албаны мэргэжилтэн Ж “энэ оюутан өндөр онооны тэтгэлэгт хамрагдах нь уу гэдгийг Боловсролын зээлийн сангаас асуугаад” өг гэж хэлсэн. ...Би тухайн хүүхдийн өндөр онооны батламжийн зургийг нь Боловсролын зээлийн сангийн мэргэжилтэн рүү явуулахад “боломжтой” гэсэн хариу ирсэн юм. Түүний дагуу нийт өндөр онооны тэтгэлэг авч байгаа оюутнуудын нэрс дээр нэмээд явуулсан. Б нь шилжин ирсэн эхний улиралдаа өндөр онооны тэтгэлэг 560.000 төгрөг, 2019-2020 оны хавар жилийн чөлөө авсан байсан учраас тэтгэлэг аваагүй, 2019-2020 оны намрын улиралдаа 655.200 төгрөг авсан. Захирлын нэрэмжит тэтгэлэгт хамруулах талаар сургуулийн нийт оюутнуудын дунд зар тавьсан боловч надад 4 оюутан материалаа авчирч өгсөн. Би энэ 4 оюутны бүрдүүлж өгсөн баримтуудыг бүрдүүлэлт хийгээд байж байхад Хөтөлбөрийн албаны мэргэжилтэн Ж нь “нэг оюутан нэмэгдэнэ шүү” гэж хэлсэн. ...Би тэр 4 хүүхдийн талаарх мэдээллийг хүснэгтэн байдлаар шивж оруулчхаад Ж руу явуулахад Б.Б нэмэгдсэн байсан. Гэхдээ Б.Б-ийн тэтгэлэгт хамрагдах шаардлагыг хангасан талаарх бүрдүүлсэн материал байхгүй байсан. ...Ингээд тэтгэлэгт хамрагдаж 1,065,000 төгрөг авсан. ...Би энэ хүүхэдтэй уулзаж байгаагүй, би удирдлагын шийдвэрт нөлөөлөх эрх мэдэл байхгүй учраас баталгаажсан мэдээллийг цааш нь төв сургууль руу дамжуулж өгсөн. ...Ж ирээд “өндөр онооны тэтгэлэгт хамруулах, захирлын нэрэмжит тэтгэлэгт хамруулах” талаар хэлсэн. Захирлын нэрэмжит тэтгэлэгт хамруулах хүүхдүүдийн нэрс дээр өөрөө нэмж бичсэн ба түүнийг нь захирал баталгаажуулсан байсан. ...” /1-р хх-ийн 229-231/,

гэрч Б.Б-ийн: “...Би 2017 оны намрын хичээлийн жилд Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн Япон хэлний орчуулагчийн ангид элсэн орж суралцсан. Уг ангидаа сурч байгаад 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр цэргийн алба хаахаар явсан. Ингээд цэргийн алба хаах болсон тул сургуулиасаа гарсан. Цэргийн албыг 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын сүүлээр хаасан. Цэргийн алба хааж байх хугацаандаа Япон хэл сурмааргүй байсан тул сонирхлоо өөрчлөөд Монгол Улсын ..... Их Сургуульд суралцахаар болсон. ...Цэргээс халагдаж ирээд тус сургуулийн .... сургуулийн зураг зүйн багшийн ангид суралцсан. ...Суралцаж байх хугацаандаа Польш Улс руу суралцах оюутнуудыг элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоор жагсааж шалгаруулсан. Англи хэлний элсэлтийн ерөнхий шалгалтын оноо өндөр учраас шалгараад 2019 оны 02 дугаар сард яваад 2019 оны 6 дугаар сарын сүүлээр ирсэн. Суралцаж байх хугацаандаа элсэлтийн шалгалтын өндөр онооны тэтгэлэгт хамрагдаж байсан. Захирлын нэрэмжит тэтгэлгийн талаар мэдэхгүй. ...Би бөхийн спортын хүн биш, гаргасан амжилт байхгүй. ...” /1-р хх-ийн 240-242/,

гэрч О.Л-ийн: “...Энэ оюутан 2018-2019 оны намар хичээл сонголтын төлбөр 1.612.000 төгрөг, шилжилт хөдөлгөөний төлбөр 2.130.000 төгрөгийн 50 хувь буюу 1.065.000 төгрөг төлөх ёстой байсан. Энэ төлбөрөөс хичээл сонголтын төлбөр болох 1.612.000 төгрөгийг өөрөө төлсөн. Шилжин суралцсанаасаа хойш 2018-2019 оны намар Төрийн сангийн өндөр онооны тэтгэлэгт хамрагдаж 560.000 төгрөг авсан. Энэ 560.000 төгрөгийг нь шилжилт хөдөлгөөний төлбөр болох 1.065.000 төгрөгөөр хасаж, 505,000 төгрөгийн төлбөр төлөөгүй буюу сургууль авлагатай үлдсэн. 2018-2019 оны хавар хичээл сонголт хийхгүйгээр чөлөө авч гарсан ба 2019-2020 оны намар чөлөөнөөс орж ирээд хичээл сонголтын төлбөр 1.326.000 төгрөг төлөх байснаа төлөөгүй байж байгаад Төрийн сангаас олгосон өндөр онооны тэтгэлэг 655.200 төгрөгийг төлбөрт суутгуулж, үлдэгдэл төлөх ёстой төлбөр нь 670.800 төгрөг, өмнөх оны үлдэгдэл 505.000 төгрөг, нийлээд 1.175.800 төгрөг төлөх үлдэгдэлтэй байсан. 2019-2020 оны хавар хичээл сонголтын төлбөр 1.686.000 төгрөг төлөхөөс төлөөгүй байж байгаад захирлын нэрэмжит 50 хувийн тэтгэлэгт хамрагдсан учраас төлбөрөөс 1.065.000 төгрөг хасагдсан. Үлдэгдэл 621.000 төгрөг, өмнөх авлагын үлдэгдэл 1.175.800 төгрөг, энэ авлагууд нийлээд 1.796.800 төгрөг болсон. Энэ үлдэгдэл төлбөрөө 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төлсөн. Б нь 2019-2020 оны хавар захирлын нэрэмжит 50 хувийн тэтгэлэгт хамрагдсаныг хүчингүй болгосон учир түүний төлөх төлбөрөөс хассан 1.065.000 төгрөгийг төлүүлэх нөхцөл үүссэн ба одоогоор энэ төлбөрийг буцаан төлөөгүй байна...” /1-р хх-ийн 247-248/,

гэрч А.А-ын: “...Б.Бт 2018-2019 оны намар Натюрмортын хар зураг нэртэй 2 кредит хичээлийг орсон байна. Намрын улиралд суралцахдаа эхний 2 удаагийн, сүүлийн 3 хичээлийг суугаагүй тасалсан ирц бүртгэгдсэн байна. Нийт энэ хичээлд 16 удаа суухаас 5 удаагийн таслалттай байна. Ирцийг би өөрөө бүртгэдэг ба хувийн журналд бүртгэсэн. ...” /2-р хх-ийн 1-2/,

гэрч Р.Г-ын: “...2018-2019 оны хичээлийн жилд би Дүрслэх геометр II, Барилгын зураг зүйн үндэс, техникийн зураг зүйн үндэс гэсэн хичээлүүдийг орж байсан. ...Би Б гэдэг оюутныг ерөөсөө мэдэхгүй, миний хичээлд сууж байгаагүй. Би өөрийн бүртгэдэг журнал дээрээ үзэхэд энэ хүүхэд миний хичээлд нэг ч удаа сууж байгаагүй. ...Би хичээл эхлэхээс өмнө ирцээ өөрөө нэр, нэрээр нь бүртгэдэг. ...Б гэдэг оюутан миний хичээлд суугаагүй учраас би дүнг нь гаргаагүй. Сүүлд нь манай сургуулийн Чанарын албанаас шалгалт хийхэд сургалтын албаны мэргэжилтэн Ж системд оруулсан байсан нь үнэн. ...” /2-р хх-ийн 176/,

гэрч Т.С-ийн: “...Миний хувьд хичээл орохдоо систем дээрээ болон журнал дээрээ хичээл сонголт хийсэн оюутнуудаа нэрийг нь дуудаж бүртгээд дараа нь хичээлээ орж эхэлдэг. Б гэдэг оюутан миний хичээлд нэг ч удаа сууж байгаагүй. 2018- 2019 оны хичээлийн жилд Б гэдэг хүүхэд миний заах “хар зураг I, хар зураг II” нэртэй хичээлийг сонгож судлаад дүн нь гарсан байна гээд над руу чанарын албанаас холбогдсон. Би өөрийн бүртгэлийн журналаас хайж үзэхэд ирц бүртгэгдээгүй байсан. Гэтэл Сургалтын албаны мэргэжилтэн Ж миний өмнөөс дүнг нь гаргачихсан байсан. ...” /2-р хх-ийн 178/,

гэрч Д.М-ын: “...Захирлын үүрэг бол бүх шатны нэгжүүдээс орж ирсэн зүйлсийг баталгаажуулах юм. Миний хувьд хэн боловсруулсан байна, захирал руу орж ирэхээсээ өмнө хянах ёстой. Захирлууд хянасан эсэх, хариуцсан мэргэжлийн хүн нь боловсруулсан байна уу, тушаалын нэр, агуулга тохирч байна уу, хуулийн зүйл, хэсэг нь зөв байна уу гэдгийг нягталж үздэг. Нөгөө талаас над руу орж ирэхээс өмнө бүх шатандаа хянагдаад, тус тусын хариуцсан дэд захирал хянаж үзээд “энэ тушаал болсон байна” гээд баталгаажих шаардлагатай гэж над руу өгдөг. Захиралд зөвхөн тамга байдаг учраас би баталгаажуулж өгдөг. ...Бүрэлдэхүүн сургуулийн хөтөлбөрийн алба тушаалд дурдагдсан асуудлаа боловсруулаад, боловсруулсан асуудлаа бүрэлдэхүүн сургуулийн захирлаараа хянуулж баталгаажуулаад, бүрэлдэхүүн сургуулийн захирал хянаж баталгаажуулаад төв сургуулийн алба руу гарын үсэг, тамга тэмдгээрээ баталгаажуулаад албан бичиг юм уу, тушаалаар төв сургуулийн Хөтөлбөрийн алба руу илгээж байгаа. Төв сургуулийн хөтөлбөрийн албаны хариуцсан мэргэжилтэн хүлээн авч нэгтгэдэг. Төв сургуулийн хөтөлбөрийн албаны мэргэжилтний боловсруулсан тушаалыг хариуцсан дэд захирал хянаад “болсон байна, үнэн байна” гэж үзээд гарын үсгээ зурсан тохиолдолд миний бие баталгаажуулж өгч байна гэсэн үг юм. Бодит байдал дээр төв сургуулийн хөтөлбөрийн алба хянах гэхээсээ илүү нэгтгэх ажлыг хийдэг. Учир нь бүрэлдэхүүн сургуулийн захирал, хөтөлбөрийн алба эрх хэмжээний хүрээнд асуудлаа боловсруулаад үнэн зөв шийдвэр гаргасан, эрх зүйн хүрээнд баталгаажуулалт шаардлагатай гэсэн асуудлаа Төв сургуулийн захирлын тушаалаар баталгаажуулахаар өөрсдөө баталж ирүүлж байна гэж хэлж болно. Зохион байгуулалтын хувьд энэ үүрэг, хариуцлагыг бүрэлдэхүүн сургуульд даалгасан байгаа. Бүрэлдэхүүн сургуулийн захирал үнэн зөв мэдээлэл явуулах, гаргасан шийдвэртээ хариуцлага хүлээх зохицуулалт нь түүнтэй байгуулсан гэрээ, ажлын байрны тодорхойлолтоороо харагдаж байгаа. ...Бүрэлдэхүүн сургуулийн хөтөлбөрийн алба, бүрэлдэхүүн сургуулийн захирал, Төв сургуулийн хөтөлбөрийн албаны мэргэжилтэн, хариуцсан дэд захирал нарын 4 шатны хяналтаар баталгаажуулахаар ирдэг учраас миний хувьд үнэн зөв мэдээлэл байна гэж үздэг. ...” /4-р хх-ийн 223-225/,

гэрч Х.Т-ын: “...Бүрэлдэхүүн сургууль дээр оюутны өргөдлийг хүлээн аваад тухайн мэргэжлээр суралцах боломжтой эсэх, кредит дүйцүүлээд тухайн курстээ суух, эсвэл нэгдүгээр курсээс суух эсэх талаар шийдвэрлүүлж захирлын цохолтыг хийлгэсэн байдаг. Би бүрэлдэхүүн сургуулийн захирлын шийдвэрийг үндэслээд зөвшөөрөл олгодог. Сургалтын журмын 4.12.3 дээр тухайн оюутан онцгой чадвартай, авьяас сонирхолтой бол сургалт эрхэлсэн захирал дээрх голч болон холбогдох шаардлагыг хангаагүй байсан ч суралцах боломж олгох эрхийг олгосон зохицуулалт байгаа. ...Ийм оюутнуудыг бол бүрэлдэхүүн сургуулиас холбогдох материалыг нь авчирч танилцуулж байж зөвшөөрөл авч цохолт хийлгэдэг. Б гэдэг хүүхдийн хувьд ямар шаардлагаар суралцахыг зөвшөөрснөө санахгүй байна. Бүрэлдэхүүн сургуулийн хөтөлбөрийн албанаас мэргэжилтэн эсвэл дарга нь материалыг нь авчирч биеэр танилцуулдаг юм. ...Миний хувьд бүрэлдэхүүн сургуулийн захирал дэмжиж цохолт хийгдсэн бол дэмжээд суралцах боломжийг олгодог юм. ...Шилжилт хөдөлгөөний тушаал гарснаар тухайн оюутан дээр хичээл сонголт хийх, оюутны код авах, төлбөр төлөх, суралцах эрх нээгддэг. Энэ тушаал дээр ганц хүүхдийн асуудал биш олон хүүхдийн асуудал учраас сургалт эрхэлсэн дэд захирал тушаал дээр орж байгаа бүх хүүхдийн нэрийг тулгах, нэг бүрчлэн шалгах чиг үүрэг ч байхгүй, боломж ч байхгүй. Тухайн тушаалыг боловсруулж байгаа мэргэжилтнүүд тулгах, хянах, шаардлагатай тушаалуудыг Хяналт үнэлгээ, чанарын албанаас хянасан байх зохицуулалт байдаг. ...Миний хувьд холбогдох шат шатны хүмүүс нь хянасан байна уу гэдгийг нь үзээд хянаж гарын үсгээ зурсан бол танилцсан талаараа гарын үсгээ зураад баталгаажуулахаар захирал руу оруулдаг. Энэ тушаалуудын үнэн зөвийг анх мэдээллийг боловсруулсан мэргэжилтэн, хянасан бүрэлдэхүүн сургуулийн захирал, хүлээн авч нэгтгэл хийж, нэгтгэл бүхий тушаалын төслийг боловсруулсан хөтөлбөрийн албаны мэргэжилтэн тулгалт хийж үзээд үнэн болохыг хариуцах ёстой юм. ...Б-ийн тэтгэлэг авсны хувьд бол анхны мэдээллийг боловсруулан өгч буй бүрэлдэхүүн сургуулийн хөтөлбөрийн алба, бүрэлдэхүүн сургуулийн захирал хоёр үнэн зөвийг хариуцаж, шаардлага хангасан оюутны мэдээллийг квотын дагуу явуулах ёстой. Тухайн албан тушаалтнууд үнэн, шаардлага хангасныг нь батлах баримт бүхий оюутны мэдээллийг өгөх ёстой. Хэрвээ шаардлага хангаагүй, худал мэдээллээр оюутныг тэтгэлэгт хамруулсан бол удирдлагыг үнэн зөв мэдээллээр хангах үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Б-ийн хувьд тэтгэлэг авсан асуудлаар нь шалгалт хийгдэхэд бүрэлдэхүүн сургуулиас шаардлага хангаагүй оюутныг оруулсан, төв сургуулийн мэргэжилтэн Ариунжин тушаал боловсруулахдаа техникийн алдаа гаргасан асуудал тогтоогдсон. ...”  /4-р хх-ийн 228-230/, “...Тухайн үед сургалт зөвлөгөөнтэй байхад над руу хөтөлбөрийн албаны дарга Энхбаяр утсаар ярьсан учраас би аман зөвшөөрөл өгөөд сүүлд нь нөхөж гарын үсэг зуръя гэж хэлсэн. Би хөтөлбөрийн албаны даргад нь аман зөвшөөрөл өгсөн. Сүүлд нь өргөдөл дээр нь нөхөж цохолт хийж өгсөн. ...Тухайн мэргэжлээр шилжин суралцахад суурь оноо хүрч байх ёстой, надад танилцуулахдаа гадаад хэлээр өндөр оноо авсан, гадаад хэлний олимпиадад оролцож байр эзэлсэн тухай утсаар хөтөлбөрийн албаны дарга Энхбаяр танилцуулсан. Энэ чадварыг нь үнэлээд сургалтын журмын холбогдох заалтыг үндэслэн шилжүүлэн суралцахад болох юм гэж үзээд зөвшөөрөл олгосон. ...Гадны сургуулиас шилжиж ирж байгаа оюутнуудын асуудлыг би хүлээж авдаггүй, тухайн бүрэлдэхүүн сургуулийн хөтөлбөрийн албаны дарга, захирал нар хянаж үзээд сургалтын журамд заасныг хангаж байгаа тохиолдолд надад танилцуулдаг. ...Надад цэргийн алба хааж байгаа талаар танилцуулагдаагүй. Би өөрөө байгаа, суралцаж байгаа гэж ойлгосон. Тэр мэдээллийг хянах үүргийг бүрэлдэхүүн сургууль хариуцан зохион байгуулж байгаа. ...”/5-р хх-ийн 67-68/,

гэрч Ө.Ц-ийн: “...Жил бүрийн хичээлийн жилийн эхэнд 9 дүгээр сарын 25-ны өдрөөс өмнө шилжилт хөдөлгөөний тушаал гарсан байх ёстой. Шилжилт хөдөлгөөний тушаал гарснаар дараагийн тушаал болох кредит нэгтгэлийн тушаал гардаг юм. Энэ тушаалыг би төлөвлөхдөө 9 дүгээр сарын 24-ний өдөр төслийг бэлтгэсэн байна. Ингээд төслөө хянуулчихсан байж байхад .... сургуулийн мэргэжилтэн Ж надтай ирж уулзсан. Тухайн үед Дүрслэх урлаг, технологийн сургуулиас Б, С, Б гэсэн 3 хүүхдийн нэрсийг ирүүлсэн, тэр нь төсөлд ороод хянагдсан байсан. Ж биеэр ирж уулзаад “хүүхэд нэмэгдэж ирж байгаа, бланк дээр тушаал хэвлэгдээгүй бол нэмж хүүхэд оруулж болох уу, Тамир захирал гадуур ажилтай яваад цохолтыг нь хийлгэж чадахгүй байна” гэсэн. Тушаалд нэр нь орохгүй бол хичээл сонголтыг нь хийж болохгүй байна гэж хэлсэн. Би тушаалын хавсралтад орох оюутнуудын мэдээллийг тухайн үед бүрэлдэхүүн сургуулийн хөтөлбөрийн албанаас “Google Share” ашиглаж авч байсан. Ж нь Т захирлаар цохолтыг нь дараа хийлгэчихнэ гэсэн учраас “Google Share” дээрээ Ж-ын хандах эрхийг нээж өгсөн. Нээж өгсөн эрхээр Ж нэвтрээд Б гэдэг хүүхдийн нэрийг Б гэж оруулсан, мөн нэмээд Б гэдэг хүүхдийг оруулсан байсан. Би тушаалын төсөлдөө Б, Б нарыг нэрийг оруулж батлуулсан. Миний хувьд Ж-ын авчирч үзүүлсэн Э захирлын цохолттой Б-ийн өргөдлийг уншиж үзсэн, цахим сандаа Б-ийн мэдээллийг татаад үзэхэд элсэлтийн оноо нь 709, өмнө нь Хүмүүнлэгийн ухааны хэл соёлын сургуульд суралцаж байсан мэдээлэл байсан. Б-ийн өмнө сургуульдаа суралцсан тухай баримтуудыг үзээгүй. ...хавсралтад дурдагдсан оюутнуудын мэдээллийг тулгаж үздэггүй, бүрэлдэхүүн сургуулийн Хөтөлбөрийн алба өөрсдөө шалгаад шаардлага хангасан оюутны мэдээллийг ирүүлдэг юм. ...Б-ийн хувьд шилжин суралцах талаар Тамир захирал зөвшөөрч цохолтыг нь хийлгэчихнэ гэсэн учраас нэрийг нь тушаалд оруулсан....” /4-р хх-ийн 233-235/,

гэрч Т.А-ийн: “...Захирлын нэрэмжит тэтгэлгийн тушаал жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор гарах ёстой. ...бүрэлдэхүүн сургуулийн захирал тамга, тэмдгээрээ баталгаажуулаад оюутан хариуцсан арга зүйчээс ирүүлдэг. Ингээд 8 сургуулийн арга зүйч нараас ирүүлсэн мэдээллийг би нэгтгээд холбогдох заалтын дагуу захирлын тушаалыг гаргадаг. ...бүрэлдэхүүн сургуулийн захирал цохолт хийгээд жагсаалтаар баталгаажуулаад явуулдаг юм. ...Энэ тушаалд нэр заагдсан Б-ийн хувьд Дүрслэх урлаг, технологийн сургууль тэтгэлэгт хамруулж байгаа оюутнуудынхаа бататгах баримтуудыг надад өгөөгүй. Хариуцсан арга зүйчтэй нь ярихад захирал зөвшөөрч баталгаажуулаад явуулсан 5 оюутны баримтуудыг бүрдүүлж байгаа гэж тайлбар хэлж байсныг санаж байна. ...Бүрэлдэхүүн сургуулиас ирүүлсэн мэдээллийг үндэслээд тушаалын төслөө боловсруулаад 4 дэд захирал, санхүүгийн албаны даргаар  хянуулдаг. Тухайн хүмүүс тушаалын үндэслэл зөв эсэх, хавсралт мэдээлэлтэй тулж байгаа эсэхийг хянадаг юм. Би уг тушаалыг боловсруулахдаа Б-ийн тэтгэлэг авах шаардлага хангасан мэдээллийг бичвэрийн алдаа гаргаж буруу бичсэн байсан учраас 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдөр “Сануулах” арга хэмжээ авагдсан. ...Бүрэлдэхүүн сургуулийн Хөтөлбөрийн албаны мэргэжилтэн дүнгийн голч, урлаг, спортын амжилт гаргасан талаарх баримт, суралцаж байгаа эсэх зэргийг хянаж гаргаж өгдөг. Арга зүйч бол Хөтөлбөрийн албанаас нэгтгэж, баталгаажуулж өгсөн баримтыг надад өгдөг юм. ...Ирүүлсэн баримтыг хүлээн аваад Жид хэлж байсан. Би түүнд “чи ингэж боловсруулж өгөхгүй шүү дээ, Хөтөлбөрийн алба, нарийн бичиг хоёр чинь боловсруулаад захирлаар баталгаажуулаад чамд өгөх ёстой шүү дээ” гэхэд Жи над руу “нарийн бичиг нь ингээд явуулчихсан байна, захирал батлаад өгчихсөн юм чинь гайгүй байлгүй” гэж хэлж байсан. ...” /4-р хх-ийн 239-241/,

гэрч Н.А-ын: “...2018-2019 оны намрын улиралд би Үндэсний урлал хичээлийг орсон. Энэ улиралд Б гэдэг хүүхэд миний орсон хичээлүүдэд суугаагүй. Улирал эхлэхэд энэ хүүхэд суухгүй болохоор нь Ж-д хандаж “энэ хүүхэд хичээлдээ ирэхгүй байна шүү” гэж хэлэхэд Ж надад “энэ хүүхэд цэрэгт явсан, сайн зурдаг хүүхэд байгаа юм” гэж хэлсэн. ...Ж надад хэлэхдээ “наадах чинь сайн зурдаг хүүхэд байгаа юм, энэ хүүхэд цэргээс ирээд суралцаад дүнгээ гаргуулчих боломжтой, дараа нь хичээлүүдийг нь нөхөөд судлуулчихна, та дүнг нь тэнцүүлээд гаргаад өгөөч” гэж надаас гуйсан. ...2019-2020 оны хавар “Өнгөт Зураг 2” нэртэй хичээлийг орсон ба энэ хаврын улиралд хичээл цахимаар орж эхэлсэн. Цахимаар хичээл орж байхдаа бүртгэлийг хийж байсан. ...Тухайн үед оюутны веб дээр тавигдсан хичээлийг үздэггүй нэг оюутан гарч ирсэн. Энэ нь Б байсан. Би энэ талаар түүний ангийн багш У-ад хандсан. ...Сүүлд нь У над руу “энэ хүүхэд манай ангид байдаггүй, гэхдээ нэр нь байдаг хүүхэд юм байна, захирлын хүүхэд юм байна шүү” гэж хариу бичсэн байсан. ...” /4-р хх-ийн 244-247/,

гэрч Я.М-ны: “...Гамшгийн менежмент хичээл улиралд 8,16 гэсэн хоёр хуваариар ордог. ...Б гэдэг оюутныг бол мэдэхгүй байна. Тухайн үедээ ирцийг цаасан дээр бичсэнээр нь бүртгэдэг байсан. Бие даалтыг нь багаараа макет хийлгэхийг даалгасан учраас нэрсээ өгөхөд нь дүнг нь тооцож байсан. ...” /4-р хх-ийн 250, 5-р хх-ийн 1/,

гэрч Д.М-ын: “...Б гэдэг оюутныг би хичээл орж байхдаа 1-2 удаа л харж байсан. Миний орсон хоёр хичээлд эхний үед буюу 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс хичээл эхлэхэд эхний сарын хугацаанд 1-2 удаа үзэгдэж байгаад хичээлдээ суухгүй болсон. Энэ хүүхэд яасан талаар би сургалтын албаны мэргэжилтэн Ж-аас асуухад тэрээр “энэ хүүхэд цэрэгт явсан” гэж хэлсэн. Улирлын эцэс болоод дүн гаргахдаа Б-ийн дүнг гаргасан. Тухайн үед сургалтын албанаас буюу Ж-аас надад хандан “цэрэгт явсан оюутны дүнг гаргаж болдог журам байгаа шүү, та дүнг нь гаргачхаарай” гэж хэлсэн. Би тэр журмыг нь өөрөө үзэж хараагүй боловч дүнг нь өөрийн орсон хоёр хичээл дээрээ дундажлаад гаргаж өгсөн. ...” /5-р хх-ийн 4-5/,

гэрч Д.Б-ийн: “...Б-ийн хувьд онлайн хичээлд хандаж үзэж байсан бүртгэл бол байсан. Гэхдээ яг хэдэн удаа суусан гэдгийг нь хэлж мэдэхгүй байна. ...” /5-р хх-ийн 8-9/,

гэрч Д.А-ын: “...Б гэдэг оюутныг хичээл орж байх хугацаандаа харж байгаагүй. Хичээлд нэг ч удаа суугаагүй. 2019-2020 оны хичээлийн жилийн өвөл нь миний хичээл эхлэхээс өмнө нь тэр хүүхдийг нэг удаа харж байсан. Хавар нь намайг хичээл орж байх үед Хөтөлбөрийн албаны мэргэжилтэн Ж над руу утсаар яриад “багшаа Б гээд хүүхэд байгаа шүү, та боломжтой бол дүн дээр нь харж үзээч ээ, таны хичээлийг оюутны вебээр нь судлуулчихъя, та цахимаар шалгалтыг авчих боломж байна уу” гэж асуусан. Би түүнд “тухайн цагт багш нь боломжоороо гаргаад өгье” гэж хэлсэн. ...Дүн гарах болоход Хөтөлбөрийн албаны мэргэжилтэн Ж гуйсан учраас түүний дүнг нь гаргаж өгсөн. ...” /5-р хх-ийн 16-17/,

гэрч М.Б-ын: “...Б гэдэг оюутны хувьд яг ямар хүүхэд байсан талаар одоо санахгүй байна. ...” /5-р хх-ийн 20-21/,

гэрч Б.Б-ийн: “...Энэ улиралд 7 хоногт 1 удаа лекц, 1 удаа семинар ордог хичээл ба улиралдаа 32 удаа хичээлд суусан байх ёстой. ....... сургуулийн нягтлан бодогч У гэдэг хүн над руу мессеж бичээд, утсаар яриад “нэг оюутны дүн тавиад өгөөч” гэж хэлсэн. ...У надаас гуйсны дагуу авах ёстой оноог нь тооцоод дүнг нь гаргаж өгсөн. ...” /5-р хх-ийн 24-25/,

гэрч Х.У-ын: “....... сургуулийн хөтөлбөрийн албаны мэргэжилтэн Ж надтай нэг давхарт хамт суудаг ба энэ хүн надад хандаж “та Баттөмөр багшийг таних юм чинь энэ оюутны дүнг гаргуулаад өгөөч” гэж хэлсэн. Ойролцоогоор Баттөмөр багш руу мессеж бичихээс 7 хоногийн өмнө надтай уулзаад “нэг ч гэсэн хүүхдийн амьдралд хэрэгтэй шүү дээ, та энэ хүүхдийн дүнг нь гаргуулаад өгөөч” гэж хэлсэн. ...” /5-р хх-ийн 30-31/,

гэрч Ч.Ц-ын: “...Б гэдэг оюутныг бол би сайн мэдэхгүй байна. ...Хүүхдийн нэр нь 9 дүгээр сард нэмэгдсэн ба 10 дугаар сард биеэр ирж хичээлд хамрагдаж байсан бүртгэл хувийн журнал дээр бичигдсэн байна. 10 дугаар сард хичээлд сууж байгаад сүүлийн 3 долоо хоногт хичээл тасалсан байна. ...” /5-р хх-ийн 30-31/,

гэрч Б.З-ийн: “...Мэдээлэл харилцааны технологийн хичээл нь 2 кредитийн 64 цагийн хичээл бөгөөд 7 хоногт 4 цаг буюу 2 пар ордог, 2 удаагийн явцын шалгалт, 2 удаагийн бие даалт авдаг. ...Б гэдэг оюутныг би мэдэхгүй. ...Оюутнууд эхний явцын шалгалтад орж чадаагүй бол улирлын төгсгөлд нөхөж судлуулаад үнэлгээг нь өгчихдөг юм. ...Б-ийн хувьд хэрхэн дүнг нь тооцсон талаар бол мэдэхгүй байна.  ...” /5-р хх-ийн 38-39/,

гэрч Б.О-ын: “...Суралцахуй ба багшлахуйн үндэс хичээл нь багш мэргэжлийн суурь хичээл гэж явдаг. ...Миний хувьд Б гэдэг оюутныг мэдэхгүй байна, сургуулийн чанарын албанаас Б-ийн ирцийн бүртгэлийг гаргаж ирүүлэхийг шаардсан ба би 2018-2019 оны намрын улиралд бүртгэсэн бүртгэлээсээ шүүж үзэхэд энэ оюутны нэр байгаагүй. ...Гэхдээ энэ хүүхдийн хичээлийн дүн миний эрхээр тавигдсан байгаа учраас улирлын эцэст дүн гарах үеэр хэн нэгэн нь надаас гуйсан байх гэж бодож байна. Одоо яг хэн гуйсан талаар санахгүй байна. ...” /5-р хх-ийн 42-43/,

гэрч М.Х-ын: “...Судлах дадлага хичээл гэдэг нь танхимын бус хичээл, танхимаар ордоггүй. ...Б гэдэг оюутныг би мэдэхгүй байна. ...” /5-р хх-ийн 55-56/,

гэрч У.А-ийн: “...Бүтээлч сэтгэлгээ хичээл нь намрын улиралд 8 дугаар сарын сүүлийн 7 хоногоос эхлэн ороод улирлын хугацаанд 15 удаа орж, 1 удаа шалгалт, 1 удаа бие даалт аваад 12 дугаар сарын эхний 7 хоногт дуусдаг юм. ...Б гэдэг оюутныг би мэдэхгүй байна. ...” /5-р хх-ийн 59-60/,

гэрч Г.Б-ийн: “...Монгол хэл бичиг, найруулга зүй гэдэг хичээл нэгдүгээр курсийн оюутан нарын судлах ерөнхий суурийн хичээл юм. ...Б гэдэг оюутныг бол санахгүй байна. ...Оюутан нараас авсан бүтээлийн сан, илтгэлийг өөртөө авдаг боловч хадгалж байгаад устгачихдаг юм. Цахим веб рүү орж үзэхэд надад дүн, ирцийн мэдээлэл нь харагдахгүй байна. ...” /5-р хх-ийн 63-64/ гэх мэдүүлгүүд,

Монгол Улсын ..... Их сургуулийн захирлын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/333 дугаартай “Оюутны журам” шинэчлэн батлах тухай тушаал, хавсралт: “МУ...ИС-д шилжин суралцах:

  • Элсэлтийн ерөнхий шалгалтын чиглэл тохирч байх,
  • Дүйцүүлсэн кредитын зөрүү 15-оос ихгүй байна. 15 кредитээс их тохиолдолд тохирсон түвшинд шилжүүлэн суралцуулж болно.
  • Анх элссэн хөтөлбөрөөр нэг улирал буюу түүнээс дээш хугацаагаар тасралтгүй суралцсан байх,
  • Суралцсан хугацааны үнэлгээний голч дүн 2.3-аас доошгүй байх...

Сургалтын нэгдсэн хуанлид заасан “Хичээл сонголт-2” хийгдсэнээс хойш шилжүүлэн суралцуулахгүй.  

...Бүрэлдэхүүний сургуулийн хөтөлбөрийн албаны дарга шилжин суралцах зөвшөөрөл авсан оюутны өмнөх сургуульд үзэж судалсан хичээлүүдийг сургалтын төлөвлөгөөг үндэслэн дүйцүүлэн тооцож, зөрүү кредитийг гаргах ба төлбөрөө төлсөн тохиолдолд “суралцах гэрээ” байгуулна. ...” /1-р хх-ийн 18-34/,

Монгол Улсын ..... Их сургуулийн захирлын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/333 дугаартай “Оюутны журам” шинэчлэн батлах тухай тушаал, хавсралт: “...Захирлын нэрэмжит тэтгэлэг”-ийг дараах болзлыг хангасан оюутанд олгоно. Үүнд:

  • 4 ба түүнээс дээш улирал дараалан 3.7 болон түүнээс дээш голч дүнтэй суралцсан,
  • ...урлаг,спортын чиглэлээр олон улс, улсын хэмжээнд онцгойлон амжилт гаргасан. ...” /1 хх 28/,

Монгол Улсын ..... их сургуулийн захирлын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/152 дугаартай “Элсэлтийн журам, төв болон дэд комиссыг батлах тухай” тушаал, хавсралт: “...2018 оны 8 дугаар сарын 27-нд 1-р долоо хоног эхэлнэ.

Элсэлтийн босго оноо тооцох хоёр хичээл: Зураг зүй-дизайны багш- хичээл 1: монгол хэл, хичээл 2: ур чадвар...” /1-р хх-ийн 36-48/,

Б.Б-ийн нэрийг нэмж оруулсан гэх Хүмүүнлэгийн Ухааны сургуулийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн А/375 дугаартай “Бакалаврын (өдөр, орой) суралцагч элсүүлэх тухай” тушаал, хавсралт /1-р хх-ийн 50-52/,

Хүмүүнлэгийн Ухааны сургуулийн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/413 дугаартай “Оюутанд жилийн чөлөө олгох тухай” тушаал: “...Багш, гадаад хэлний боловсрол /япон/, Гадаад хэлний орчуулагч /япон/-ын 1 дүгээр түвшний оюутан Б овогтой Б .... ,өргөдөл 2017.10.23/...”, дүнгийн хуудас: “Хүмүүнлэгийн ухааны их сургууль

Тэнхим: Гадаад хэлний тэнхим

Хөтөлбөр Багш, гадаад хэлний боловсрол /япон/

Сургалтын зэрэг бакалавр

Суралцах хэлбэр өдөр

Суралцагчийн код JT17D0хх

Овог Б

Нэр Б

Регистрийн дугаар ......6

2017-2018 намар: философи F 0.00, монголын түүх F 0.00, биеийн тамир эрүүл ахуй F 0.00, танин мэдэхүй хүний хөгжлийн сэтгэл судлал F 0.00, япон хэл F 0.00. улирлын кредит 0.00…” /1-р хх-ийн 53-54/,

Зэвсэгт хүчний Жанжин штабын 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 5/728 дугаартай албан бичиг: “...Б овогтой байлдагч Б нь Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн н/80 дугаар тушаалаар цэргийн жинхэнэ албанд татагдан Зэвсэгт Хүчний 256 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж, ангийн захирагчийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн н/18 дугаар тушаалаар бэлтгэлээр халагдсан болно...” /1-р хх-ийн 57/,

Польш улсын Врацловын дүрслэх урлагийн сургуульд хамтын ажиллагааны гэрээний дагуу МУ...ИС-аас суралцах оюутанаар Б.Б-ийг суралцуулсантай холбоотой баримтууд /1 хх 73-103/,

Монгол Улсын ..... Их сургуулийн .... сургуулийн Багш, урлагийн боловсрол хөтөлбөрөөр суралцаж буй А.00180ххх кодтой Б-ийн Б-ийн бичиг баримтад хийсэн хяналт, үнэлгээний тайлан, дүн тулгалтын хуудсыг баталгаажуулсан тухай баримт, холбогдох бусад баримтын хамт /1-р хх-ийн 107-141/,

Монгол Улсын ..... Их сургуулийн захирлын 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн А/229 дугаартай “Оюутны шилжилт хөдөлгөөн зохицуулах тухай” тушаал, хавсралтын хамт /1-р хх-ийн 143-144/,

Б.Б-ийн 2017 оны элсэлтийн ерөнхий шалгалтын хуудас: “...Англи хэл 98,17% А-...” /1 хх 151/,

Монгол Улсын ..... Их сургуулийн бүрэлдэхүүн сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолт “Ажлын байрны зорилго: МУ...ИС-ийн зорилго, мастер төлөвлөгөөнд нийцүүлэн сургуулийн сургалт, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх, судалгаа шинжилгээний ажлын арга зүйд зөвлөмж өгч, МУ...ИС-ын захирал, багш ажилтнуудтай зөвлөлөдөж оюутан элсүүлэх болон хичээлийн кредит цагийн үнэлгээг боловсруулах ажлыг хамтран хийнэ.

...Ижил үйл ажиллагаатай олон улсын сургууль коллежтой хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх,

Сургуулийн дотоод үйл ажиллагааг хянах, сургуульд хамрагдаж буй нийт оюунтны элсэлт, төгсөлт, шилжилт хөдөлгөөн гэх зэрэг статистик тоон мэдээлэл, багшлах боловсон хүчний асуудлыг зохион байгуулж, тайлан мэдээ, бүртгэл судалгааг гаргуулан хяналт тавина. ...

Танилцсан: Д...ТС-ийн захирал А.Э /гарын үсэг зурагдсан/” /2-р хх-ийн 42-45/,

Польш улсын Вроцлав хотын Урлаг дизайны академи, Монгол Улсын ..... Их сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээ, “Erasmus” хөтөлбөр, oюутан солилцоогоор суралцах оюутанд тавигдах шаардлага, шалгаруулах журамтай холбоотой мэдээллийн  орчуулга: “...Солилцоогоор ирэх оюутнуудын сонгон шалгаруулалт хийх, өргөдлийн бичиг баримтыг бидэнд илгээх нь танай сургуулиас хамаарна..., Нэр дэвшигч (оюутан)-г сонгон шалгаруулж, түүний өргөдлийн бичиг баримтыг бидэнд илгээх нь танай сургуулийн сонголт болно...” /2-р хх-ийн 144-171/,

Монгол Улсын ..... Их сургуулийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/126 дугаартай “Ажлаас чөлөөлөх, үргэлжлүүлэн ажиллуулах тухай” тушаал, хавсралт:”...Ч.Ж, .... сургуулийн хөтөлбөрийн албаны мэргэжилтэн” /2-р хх-ийн 200-202/,

Монгол Улсын ..... Их сургуулийн Статистик мэдээ, бүртгэл, шилжилт хөдөлгөөн, төгсөлт хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт: “...2.2 Шилжилт хөдөлгөөн, сургуулиас чөлөөлөгдөх тушаал төлөвлөх, батлуулах,

2.3 Төгсөлтийн дүн тулгах, баталгаажуулах, Үүнд: 

  • Дүн тулгалтын тайлан мэдээ, нэгтгэл,
  • Дүн тулгалтын тайлангын мөрөөр авч хэрэгжүүлсэн ажлын тайлан,
  • Шилжин суралцах хүсэлтийг хүлээн авч зааварчилгаа өгөх, нэгдсэн тушаал төлөвлөн баталгаажуулах,
  • Төгсөгчдийн дүнгийн нэгдсэн хавтгайг гаргуулах, дүн тулгах, дүнгийн бичилтэд хяналт тавих ажлыг зохион байгуулах,
  • Дипломын дугаарын захиалгыг БШУЯ-нд төгсөгчдөд диплом олгох тушаал төлөвлөх, батлуулах (улиралд 1 удаа),
  • Зэрэг ахиулах, орой, эчнээ хөтөлбөрүүдэд элсэгчдийн тушаал төлөвлөх, баталгаажуулах...” /2-р хх-ийн 203-204/,

Монгол Улсын ..... Их сургуулийн захирлын 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн А/172 дугаар тушаалаар шинэчлэн батлагдсан “Сургалтын журам”:

“...3.7. МУ...ИС-ийн Хөтөлбөрийн нэгдсэн алба нь бакалаврын болон төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөрийг бүтцийн үндсэн нэгжид түшиглэн боловсруулах, баталгаажуулах үйл ажиллагааг зохион байгуулна.

3.8. Батлагдсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж, чанарт нь хяналт тавьж ажиллана.

...3.10. Оюутан элсүүлэх, кредит цагийн биелэлт, чанарт хяналт тавих, оюутны төгсөлт, сургалтын туслах ажилтныг ажиллуулах болон оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх.

...3.24. Сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийн хэрэгжилтэд сургалтын анги танхим, оюутны хичээл сонголт болон түүнтэй холбоотой бүртгэл, тооцоо, дүн нэгтгэл зэрэг мэдээ баримтыг бүрдүүлэн ажиллана.

3.27. Хөтөлбөрийн албаны мэргэжилтэн хичээл зохицуулалт, оюутны дүн бүртгэл, цуглуулсан кредитийн тооцоо, хичээл сонголтын баталгаажуулалт, сургууль хоорондын тооцоо, тухайн сургуулийн оюутны статистик мэдээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажлыг хариуцан хэрэгжүүлнэ. ...”,

МУ...ИС-ийн Оюутны журам”:

“...7.5. “Захирлын нэрэмжит тэтгэлэг”-ийг дараах болзлыг хангасан оюутанд олгоно. Үүнд:

  • 4 ба түүнээс дээш улирал дараалан 3.7 болон түүнээс дээш голч дүнтэй суралцсан,
  • сургуулийн дүрэм, дотоод журам болон суралцах гэрээгээ зөрчөөгүй,
  • их дээд сургуулуудийн болон олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон, урлаг, спортын чиглэлээр олон улс, улсын хэмжээнд онцгойлох амжилт гаргасан.

            7.6. “Захирлын нэрэмжит тэтгэлэг”-ийг бүрэлдэхүүн сургуулийн захирлын тодорхойлолтыг үндэслэн хичээлийн жилд нэг удаа 5 хүртэл оюутанд олгоно. ...” /3-р хх-ийн 2-65/,

Монгол Улсын ..... Их сургуулийн захирлын 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн А/229 дугаар “Оюутны шилжилт хөдөлгөөн зохицуулах тухай” тушаал, хавсралтын хамт /3-р хх-ийн 67-70/,

Монгол Улсын ..... Их сургуулийн мэргэжилтэн Ө.Ц-ийн 2021 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Чанарын баталгаажилт, хяналт, үнэлгээний албанд гаргасан: “...Д...ТС-ийн мэргэжилтэн Ч.Ж нь оюутан нэмэгдэж ирсэн тул тушаалд өөрчлөлт оруулах хүсэлтийг тавьсны дагуу Google share-д өөрчлөлт оруулах эрх нээж өгсөн...”, гэсэн тайлбар, холбогдох баримтын хамт /3-р хх-ийн 71-75/,

Монгол Улсын ..... Их сургуулийн .... сургуулийн захирлын 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн А/46 дугаар, 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн А/64 дугаартай, 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/08 дугаартай “Оюутны хичээл сонголт баталгаажуулах тухай” тушаалууд, хавсралтын хамт /3-р хх-ийн 84-90/,

Монгол Улсын ..... Их сургуулийн захирлын 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/70 дугаар “Захирлын нэрэмжит тэтгэлэгт хамруулах тухай” тушаал, хавсралт: “...36. Б Б- Зураг зүйн багш-DD18D0хх- РДхххххх, Бөхийн чиглэлээр улсын аврага медаль-1,065,000 төгрөг...” /3-р хх-ийн 91-93/,

Монгол Улсын ..... Их сургуулийн .... сургуулийн захирлын баталсан тус сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн захирлын нэрэмжит сургалтын төлбөрийн 50 хувийн тэтгэлэгт хамрагдах оюутны нэрсийн жагсаалт: “...4. Б Б-Зураг зүйн багш-DD18D0хх-РД: ХХХХХХХ-их дээд сургуулиудын англи хэлний олимдиадын аварга-1,065,000 төгрөг” /3-р хх-ийн 94/,

Монгол Улсын ..... Их сургуулийн .... сургуулийн улирлын дүнгийн хуудас: “Б.Б 2019-2020 оны 1-р улирлын ирц 0, явц 0, бие даалт 0”/3-р хх-ийн 95-146/,

Монгол Улсын ..... Их сургуулийн ёс зүйн дүрэм /4 хх 46-53/,

Монгол Улсын ..... Их сургуулийн .... сургуулийн “Багш, урлагийн боловсрол” хөтөлбөр, сургалтын төлөвлөгөө /3-р хх-ийн 202-205/,

Б.Б-ийн 2018-2019 оны хичээлийн жилийн, 2019-2020 оны хичээлийн жилийн намар, хавар сонгосон хичээлийн хуваарь /3-р хх-ийн 206-209/,

Монгол Улсын ..... Их сургуулийн .... сургуулийн захирлын 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/256 дугаар “Оюутны хичээл сонголт баталгаажуулах тухай” тушаал, хавсралт “A.DD18DХХХ, Б Б, РД: ХХХХХХХ, төлөх төлбөр 1,326,000 төгрөг”-ын хамт /3-р хх-ийн 210-211/,

багш Н.А, М.У нарын хоорондоо Б.Б-ийн талаар харилцсан зурвасын хуулбар: “энэ хүүхэд манай ангид байдаггүй, гэхдээ нэр нь байдаг хүүхэд юм байна, захирлын хүүхэд юм байна шүү” /4-р хх-ийн 247/ зэрэг нотлох баримтуудаар,

2. Шүүгдэгч А.Э нь нийтийн албан тушаалтан буюу Монгол Улсын ..... Их сургуулийн .... сургуулийн захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус сургуулийн хөтөлбөрийн албаны мэргэжилтэн Ч.Ж-тай бүлэглэн, түүнийг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэн, гэмт хэргийн хатгагчаар хамтран оролцож “Сургалтын журам”-ын 6.2.1-д “Судалгааны магистрын сургалтын төлөвлөгөө нь 38 кредит бүхий дараах бүтэцтэй байна”, 6.2.8-д “Суралцагч бүр судлах хичээлийг улирлаар сонгож, бүрэлдэхүүний сургуулийн хөтөлбөрийн алба нь хуваарь гарган баталгаажуулж, гүйцэтгэлийг хянана”, 6.2.15-д “Мэргэжлийн магистрын хөтөлбөрт элсэн суралцагч мэргэших хичээл болон төгсөлтийн ажлыг бүтээлээр дүйцүүлэх бол мэргэжлийн комиссын шийдвэрийг үндэслэн тооцно”, 6.4.1-д “Магистрын сургалтын ердийн хугацаа өдрөөр суралцахад 3 улирал, эчнээгээр суралцахад 4 улирал ...байна. Судалгааны ажлыг тасралтгүй хийж, чанартай үр дүн гаргаж, кредитээ бүрэн биелүүлсэн бол удирдагч, тэнхим, бүрэлдэхүүний сургууль, хөтөлбөрийн нэгдсэн албаны зөвшөөрлөөр магистрын сургалтын хугацааг нэг улирлаар богиносгож болно” гэж заасныг тус тус зөрчиж Монгол Улсын ..... Их сургуулийн “Дүрслэх урлаг, зураг зүйн боловсрол”-ын магистрын сургалтын өдрийн ангийн төлөвлөгөөний дагуу хичээл сонголт хийгээгүй, төлөвлөгөөнд тусгагдсан хичээлүүдийг судалж зохих кредитийг цуглуулаагүй, сургалтын журамд заасан шалгуурыг хангаагүй БНХАУ-аас ирж суралцаж буй магистрантур В /W/-ийн нэрийг Монгол Улсын ..... Их сургуулийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/03 дугаартай “Нэрс батлах тухай” тушаалыг Сүхбаатар дүүргийн .... дугаар хороо, Бага тойруу .... хаягт байрлах тус сургуулийн байранд баталгаажуулан, “Дүрслэх урлаг, зураг зүйн боловсрол”-ын магистрын сургалтын өдрийн ангийн төлөвлөгөөний дагуу заавал судлах ёстой хичээлийг судлаагүй байхад БНХАУ-аас ирж суралцаж буй магистрантур В /W/-ийн дүнг дүйцүүлж гарган, цахим санд оруулах талаар хөтөлбөрийн албаны мэргэжилтэн Ч.Ж-д хүсэлт тавьж, улмаар магистрантур В /W/-д магистрын зэрэг олгуулж түүнд давуу байдал бий болгосон,

шүүгдэгч Ч.Ж нь Монгол Улсын ..... Их сургуулийн .... сургуулийн хөтөлбөрийн албаны мэргэжилтнээр ажиллаж байхдаа тус сургуулийн захирал А.Э-тай бүлэглэн, гэмт хэргийн гүйцэтгэгчээр хамтран оролцож Монгол Улсын ..... Их сургуулийн захирлын “Дүрслэх урлаг, зураг зүйн боловсрол”-ын магистрын сургалтын өдрийн ангийн төлөвлөгөөний дагуу хичээл сонголт хийгээгүй, төлөвлөгөөнд тусгагдсан хичээлүүдийг судалж зохих кредитийг цуглуулаагүй, сургалтын журамд заасан шалгуурыг хангаагүй БНХАУ-аас ирж суралцаж буй магистрантур В /W/-ийн нэрийг Монгол Улсын ..... Их сургуулийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/19 дугаартай “Магистрын зэрэг олгох тухай” тушаалд оруулахаар .... сургуулийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/03 дугаартай “Нэрс батлах тухай” тушаалын төслийг Сүхбаатар дүүргийн .... дугаар хороо, Бага тойруу .... хаягт байрлах тус сургуулийн байранд боловсруулж, баталгаажуулалт хийлгэсэн, “Дүрслэх урлаг, зураг зүйн боловсрол”-ын магистрын сургалтын өдрийн ангийн төлөвлөгөөний дагуу заавал судлах ёстой хичээлүүдийг судлаагүй байхад БНХАУ-аас ирж суралцаж буй магистрантур В /W/-ийн дүнг дүйцүүлж гарган, цахим санд оруулах тухай захирал А.Э-гийн хүсэлт хууль бус болохыг мэдсээр байж төлөвлөгөөнд тусгагдаж батлагдаагүй хичээлийн дүнг багш нараар гаргуулж, дүнг төлөвлөгөөнд тусгагдаж батлагдсан хичээлүүдийн дүнтэй дүйцүүлэн гаргаж, магистрантур В /W/-д магистрын зэрэг олгуулж түүнд давуу байдал бий болгосон болох нь:

гэрч Г.Од-ийн: “...Өвөр Монгол иргэн W нь миний санаж байгаагаар магистрантурт 2017 онд элссэн. Би яаж таньж байна гэхээр 2017 оны 9 дүгээр сард тэр оюутан нь захирал Э-ийн хамтаар надтай хамт уулзсан юм. Надтай уулзахдаа Э захирал энэ оюутны бие даасан үзэсгэлэн гаргахад нь тусал гэж хэлсэн. ...Манай сургуулийн магистрын хичээл жил бүрийн 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлээд нэг улиралдаа 12 долоо хоног үргэлжлэх хугацаатай байдаг юм. Магистрын сургалтад миний бие “Урлагийн менежмент”, “Урлагийн философи” гэсэн хичээлийг оюутан сонгосон тохиолдолд “Уран зураг судлал” гэсэн хичээлийг заадаг байсан. ...Миний хувьд өөрийн заадаг “Урлагийн менежмент”, “Урлагийн философи”, “Уран зураг судлал” гэсэн хичээлүүдийг Хятад Улсын иргэн W-д ороогүй. ...Намайг өрөөндөө байж байхад хөтөлбөрийн албаны мэргэжилтэн Ж орж ирээд захирал явууллаа, W-ийн “Урлагийн менежмент”, “Урлагийн философи” гэсэн хоёр хичээлийн дүнг тавиад өгөөч гэж хэлсэн. ...Энэ оюутанд миний бие хичээл ороогүй ба тухайн үедээ захирлын гуйлтын асуудал байсан учраас би дүнг нь гаргаж өгсөн. ...Захирал дүнг нь гаргаад өг гэнээ гэж Ж хэлэхэд нь л дүн тавьж өгсөн. ...” /2-р хх-ийн 17-18/,

гэрч С.Э-ын: “...Тойрох хуудас нь над руу орж ирэхдээ “санхүү төлбөргүй” гээд зурчихсан байсан учраас гарын үсгээ зурж баталгаажуулсан. Тойрох хуудас над руу орж ирэхээс өмнө хамгаалуулах зөвлөлийн Г, манай албаны мэргэжилтэн Ж нар хянаад шаардлага хангасан учраас над руу оруулж ирж баталгаажуулах гарын үсэг зурсан. ...Хөтөлбөрийн албаны хувьд мэргэжилтэн буюу Ж дипломын дугаар авахаасаа өмнө бүх дүн нь орж уу гэдгийг хянаад шаардлага хангасан бол шаардлага хангасан талаараа надад танилцуулаад би баталгаажуулдаг. Бусад шалгуур болох төлбөрөө төлсөн эсэх, магистрын ажлаа тэнхим, профессорын багаар урьдчилан хэлэлцүүлсэн эсэх, гадаад хэлний шалгалтыг амжилттай өгсөн эсэхийг харьяа тэнхимүүдээс хянаж тойрох хуудаст баталгаажуулж ирүүлдэг. Миний хувьд санхүүгээс төлбөргүй, англи хэлний шалгалтдаа тэнцсэн бол татгалзах зүйлгүйгээр гарын үсгээ зурж өгсөн. ...Сургалтын журамд бол магистрантурыг магистрын ажлаа хамгаалахаас өмнө өргөтсөн семинараар хэлэлцэж бүрэлдэхүүн сургуулийн дүгнэлт, магистрын сургалтыг дүүргэсэн тухай тушаал гарах ёстой. ...Судлаагүй хичээлийн дүнг дүйцүүлэх зохицуулалт байхгүй. Мэргэших, заавал судлах хичээлүүдийг судлаагүй байхад нь үзэсгэлэн гаргаснаар нь дүнг нь дүйцүүлсэн байсан. Тэгээд багш нараар дүнг нь тавиулахдаа дүнгийн хуудас дээр хичээлүүдийн нэрийг нь буруу бичүүлсэн юм уу, өөр хичээлүүдийн нэрээр дүнг нь гаргуулсан байсан. Тухайн оюутан өөрөө яваагүй, Хөтөлбөрийн албанаас Ж явж дүнгийн хуудас дээр дүнгүүд тавиулсан. Системд манай Хөтөлбөрийн албанаас оруулаагүй. Багш нарын цаасан дүнгийн хуудас дээр тавьсан дүнг Ж эксел программ дээр шивэлт хийж бэлдээд тэр файлаа төв сургуулийн хөтөлбөрийн алба руу явуулаад тэндээс дүнг нь системд оруулдаг байсан. Мөн тухайн үед миний эрхээр дүн тавих боломжтой байсан ба энэ олон хичээлүүдийн дүнг бол миний эрхээр тавиагүй. ...” /5-р хх-ийн 95-96/, “...Би өөрийгөө магистр хамгаалуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга байсан гэдгээ мэдээгүй. Бүр сүүлд нь ийм тушаал гаргасан байсныг мэдсэн. Би хамгаалуулах зөвлөлийн хуралдаануудад оролцоогүй, огт мэдээгүй. Би өөрөө докторын цол зэрэггүй, хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга хийж болохгүй юм. Тэгэхэд намайг нарийн бичгийн даргаар томилж гаргасан байсан. Миний хувьд энэ оюутныг уламжилсан юм байхгүй. ...Мэргэжлийн хичээлийг дүйцүүлсэн гэж надад танилцуулсан. Танилцуулсан нь үзэсгэлэн гаргаж дүйцүүлсэн гэж хэлсэн. Надад тэнхимийн эрхлэгч Г танилцуулсан шиг санаж байна. Магистрын хамгаалалтад оролцох гэж байгаа оюутны танилцуулгад ордог учраас баталгаажуулсан. ...Дүйцүүлэх гэдэг бол мэргэжлийн магистр дээр мэргэжпийн 2 хичээлийг дүйцүүлдэг журам байдаг. Судалгааны магистр дээрбол дүйцүүлэх асуудал байхгүй. Дүн нь орчихсон байсан ба орсны дараа нь би мэдээллийн хуудсыг баталгаажуулж өгсөн. Дараа нь дүйцүүлсэн гэдгийг надад танилцуулсан. Тухайн үед вэб рүү ороход дүн нь орчихсон байсан. Мөн оюутны кодтой байсан учраас баталгаажуулсан. ...2018 оноос тус сургуулийн Хөтөлбөрийн алба хариуцах болсон. Түүнээс өмнө төв сургуулийн Хөтөлбөрийн алба хариуцаж байсан. Энэ үед бүрэлдэхүүн сургуулийн тэнхимээс нь мэргэжпийн хичээлийн хуваарийг хийж, оюутны суралцах үйл явцад хяналтаа тавьдаг байсан. Хөтөлбөрийн албанаас тэнхимээс ирүүлсэн баримт бичгийг баталгаажуулж өгдөг байсан...” /6-р хх-ийн 195-196/,

гэрч Д.Х-ын: “...Хятад Улсын Өвөр Монгол иргэн W-ийн магистрантурын хичээл сонголтыг намар, өвөл, хаврын улирлаар баталгаажуулсан тушаал гарсан байна. ...Гэвч W нь гурван улирал суралцаагүй, 2017-2018 оны намар, өвлийн улиралд суралцаад төгссөн байдаг. Энэ нь нэг улиралд судлахаар сонгосон хичээлээс хэт олон хичээл үзсэн байсан ба тухайн улиралд судлахаар сонголт хийгээгүй хичээлийн дүнгүүдийг багш нар нь дүйцүүлэн тавьсан байсан. Тухайлбал О, Э, Г гэх багш нар тухайн улиралд судлахаар сонголт хийж баталгаажаагүй хичээлийн дүнгүүдийг тавьсан байсан. ...Уг оюутны хичээл сонголт хийж баталгаажуулалт хийгдээгүй байхад багш нар цаасан дээр сонгоогүй хичээлийн дүнг нь дүйцүүлэн тавьсан ба уг хичээл нь санд сонголт хийгдээгүй байхад хөтөлбөрийн албанаас мэргэжилтэн Ж хөтөлбөрийн албаны дарга Э-ын нэвтрэх нэр, нууц үгээр нэвтэрч уг хичээлүүдийг нэмэлтээр оруулаад дүнг нь тавьж баталгаажуулсан байсан. ...Одоо байгаа баримтаар захирал А.Э нь уг оюутны хичээл сонголтыг баталгаажуулсан тушаалыг улирал бүр гаргаагүй байж байгаад 2018-2019 оны өвлийн улирлын хичээл сонголтыг баталгаажуулах тушаал гаргахдаа тушаалын хавсралтдаа бүх улирлыг нь хамруулаад 26 кредитийн төлбөрийг баталгаажуулсан байна. Манай сургууль гадаад оюутныг судлаач магистраар элсүүлдэг ба судлаач магистрын хувьд 38 кредит судлах ёстой. Боловсролын сургуульд суралцаж байх хугацаандаа суурь 12 кредитийг судалсан байна. Дараа нь Дүрслэх урлаг, технологийн сургуульд элсэн суралцаж 26 кредитийн төлбөрөө төлсөн байна. Гэхдээ төлбөр төлсөн боловч хичээл сонголтыг улирал бүрээр баталгаажуулаагүй байна. ...” /2-р хх-ийн 5-6/,

гэрч Р.Г-ын: “...Би жинхэнэ хамгаалалттай нь андуурсан юм шиг байна. Удирдагч багш Э нь судалгааны ажлыг танилцуулсан. ...Өмнө нь ийм протокол бичигдээгүй, би нөхөөд бичсэн. Энийг би өөрийнхөө компьютероор ажлынхаа өрөөнд бичсэн. Надад заавал протокол байх ёстой гэж хэлсэн, би энэ хүн чинь урьдчилсан хамгаалалтад биеэр ороогүй шүү дээ гэхэд Э захирал судалгааны ажлыг нь хэлэлцүүлсэн учраас протокол хэрэгтэй гэж хэлсэн.  ...” /6-р хх-ийн 203-204/,

гэрч Д.М-ын: “...Захирлын үүрэг бол бүх шатны нэгжүүдээс орж ирсэн зүйлсийг баталгаажуулах юм. Миний хувьд хэн боловсруулсан байна, захирал руу орж ирэхээсээ өмнө хянах ёстой. Захирлууд хянасан эсэх, хариуцсан мэргэжлийн хүн нь боловсруулсан байна уу, тушаалын нэр, агуулга тохирч байна уу, хуулийн зүйл, хэсэг нь зөв байна уу гэдгийг нягталж үздэг. Нөгөө талаас над руу орж ирэхээс өмнө бүх шатандаа хянагдаад, тус тусын хариуцсан дэд захирал хянаж үзээд “энэ тушаал болсон байна” гээд баталгаажих шаардлагатай гэж над руу өгдөг. Захиралд зөвхөн тамга байдаг учраас би баталгаажуулж өгдөг. ...Бүрэлдэхүүн сургуулийн хөтөлбөрийн алба тушаалд дурдагдсан асуудлаа боловсруулаад, боловсруулсан асуудлаа бүрэлдэхүүн сургуулийн захирлаараа хянуулж баталгаажуулаад, бүрэлдэхүүн сургуулийн захирал хянаж баталгаажуулаад төв сургуулийн алба руу гарын үсэг, тамга тэмдгээрээ баталгаажуулаад албан бичиг юм уу, тушаалаар төв сургуулийн Хөтөлбөрийн алба руу илгээж байгаа. Төв сургуулийн хөтөлбөрийн албаны хариуцсан мэргэжилтэн хүлээн авч нэгтгэдэг. Төв сургуулийн хөтөлбөрийн албаны мэргэжилтний боловсруулсан тушаалыг хариуцсан дэд захирал хянаад “болсон байна, үнэн байна” гэж үзээд гарын үсгээ зурсан тохиолдолд миний бие баталгаажуулж өгч байна гэсэн үг юм. Бодит байдал дээр төв сургуулийн хөтөлбөрийн алба хянах гэхээсээ илүү нэгтгэх ажлыг хийдэг. Учир нь, бүрэлдэхүүн сургуулийн захирал, хөтөлбөрийн алба эрх хэмжээний хүрээнд асуудлаа боловсруулаад үнэн зөв шийдвэр гаргасан, эрх зүйн хүрээнд баталгаажуулалт шаардлагатай гэсэн асуудлаа Төв сургуулийн захирлын тушаалаар баталгаажуулахаар өөрсдөө баталж ирүүлж байна гэж хэлж болно. Зохион байгуулалтын хувьд энэ үүрэг, хариуцлагыг бүрэлдэхүүн сургуульд даалгасан байгаа. Бүрэлдэхүүн сургуулийн захирал үнэн зөв мэдээлэл явуулах, гаргасан шийдвэртээ хариуцлага хүлээх зохицуулалт нь түүнтэй байгуулсан гэрээ, ажлын байрны тодорхойлолтоороо харагдаж байгаа. ...Бүрэлдэхүүн сургуулийн хөтөлбөрийн алба, бүрэлдэхүүн сургуулийн захирал, Төв сургуулийн хөтөлбөрийн албаны мэргэжилтэн, хариуцсан дэд захирал нарын 4 шатны хяналтаар баталгаажуулахаар ирдэг учраас миний хувьд үнэн зөв мэдээлэл байна гэж үздэг. ...” /4-р хх-ийн 223-225/,

гэрч Х.Т-ын: “...Бүрэлдэхүүн сургууль дээр оюутны өргөдлийг хүлээн аваад тухайн мэргэжлээр суралцах боломжтой эсэх, кредит дүйцүүлээд тухайн курстээ суух, эсвэл нэгдүгээр курсээс суух эсэх талаар шийдвэрлүүлж захирлын цохолтыг хийлгэсэн байдаг. Би бүрэлдэхүүн сургуулийн захирлын шийдвэрийг үндэслээд зөвшөөрөл олгодог. ...Хятад Улсын иргэний магистрын асуудлын хувьд дээрх хэлсэнчлэн оюутан бүрийг тулгаж хянах боломжгүй. Манай сургууль оюутныг төгсөхөөс өмнө бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар дүн тулгалтын комисс, магистрын хувьд мөн бүрэлдэхүүн сургууль дээр магистрын зэрэг хамгаалуулах комиссыг байгуулж ажиллуулдаг. Тус комисс хянаж үзээд оюутныг төгсгөх, магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн тогтоолыг үндэслэж төв сургуулийн хөтөлбөрийн албанаас тушаалыг боловсруулж байгаа. Энэ комиссын гаргасан тогтоолыг үнэн гэж үзсэн учраас хөтөлбөрийн албанаас боловсруулан тогтоолтой танилцаж, хянаж гарын үсгээ зурсан. ...” /4-р хх-ийн 228-230/,

гэрч Д.М-ын: “...Манайх “Боловсрол судлал”, “Урлаг судлал” гэсэн хоёр чиглэлээр магистрын сургалт явуулдаг. Сүүлийн жилүүдэд Хөх хот, Улаан-Үд хотоос магистр хамгаалах хүмүүс нэлээн их ирж байсан. Дүрмийн дагуу магистрт эхлээд ерөнхий суурь хичээл, мэргэжлийн хичээл, дипломын хэсэг гэж 2 жил бүтэн суралцаж, тэгээд тодорхой сэдэв, удирдагчаа сонгож 60-аас доошгүй хуудастай дипломын ажил бичиж урьдчилсан болон жинхэнэ хамгаалалтаар хамгаалах ёстой. ...Нэгдүгээрт биеэр оролцох ёстой, хоёрдугаарт судалгааны бичвэрийн ажлаа дуусгасан байх  ёстой, гүйцэтгэл 80-90 хувь байх ёстой ба урьдчилсан хамгаалалтад орохоос өмнө комиссын гишүүдэд 7 хоногийн өмнө судалгааны ажлаа уншуулж хамгаалалтад орох зөвшөөрлийн хуудас авсан байх ёстой. ...” /6-р хх-ийн 222-223/,

гэрч Ш.А-ийн: “...Хичээл орсон багш тухайн улиралдаа дүн оруулах ёстой хугацаандаа хичээлийнхээ дүнг багшийн вебэд оруулаагүй бол систем дараагийн улиралд шилжсэн тохиолдолд багш нар дүн оруулах боломжгүй болдог. Энэ тохиолдолд бүрэлдэхүүн сургуулиас эксел файлаар ирүүлсэн дүнг нь төв сургуулийн сургалтын хөтөлбөр, багшийн хөгжлийн албанаас улирлыг нь сонгоод нөхөж оруулдаг. ...Төв сургуулийн хөтөлбөрийн албанаас бүгдийг нь оруулах боломжгүй байсан учраас зарим бүрэлдэхүүн сургуулийн хөтөлбөрийн албанд дүн оруулах эрх нь байсан. Мөн манай албанаас оруулсан дүнгийн хичээлийн нэрийг өөрчлөх боломжтой, систем сайн хөгжөөгүй байсан үе юм. Оюутны хичээл сонголтыг эхлээд шалгадаг. Хичээл сонголтыг нь үзэхэд тухайн оюутан сонгосон байвал төлбөрөө төлсөн үү гэдгийг нь шалгадаг. Хэрвээ тус оюутан хичээлийг сонгоогүй байж багшаас дүнг нь гаргаад ирсэн байвал хүчингүйд үздэг. Тухайн онд хөтөлбөрийн албаны дарга нарын сургалтын удирдлага, мэдээллийн системд эрхэд энэ эрх байсан. Хичээл сонголтын огноо, улирлыг сонгох боломжтой байсан учраас хаврын улирал эхэлсэн байхад намрын улирлын хичээл сонголт дээр хичээл нэмэх боломжтой байсан. ...” /5-р хх-ийн 99-100/,

гэрч Ц.Э-ийн: “...Хятад Улсын иргэн W-ийн хувьд миний бие өөрийн ордог “Тайз дэлгэцийн уран зураг”, “Монгол уран зураг судлал”, “Монголын урлагийн түүх”, “Урлаг судлалын онол”, “Уран зураг судлал” хичээлүүдийг ороогүй. Би яагаад мэдэж байна вэ гэхээр миний журнал дээр нэр нь байгаа боловч дүн нь гараагүй байна. ...Дүнг нь гаргаагүй байхад нь хөтөлбөрийн албаны менежер Ж орж ирж уулзаад “Усгал гэдэг оюутан энэ хичээлүүдийг судлаагүй юм байна, одоо дүнг нь гаргахгүй бол Монголд амьдрах хугацаа нь дуусах гээд байна, дараа жил судлах гэхээр болохгүй болчхоод байна, танд боломж байна уу” гэсэн хүсэлт тавьсан. Би түүнд хандаж “шууд дүнг нь гаргах боломжгүй, энэ оюутанд чинь даалгавар өгнө” гэж хэлж байснаа санаж байна.  ...” /2-р хх-ийн 20-21/, “...Сургуулийн дүрэмд Магистрын зэрэг хамгаалах зөвлөл бол магистрын ажлаа хэлэлцүүлж байгаа ажлыг танилцуулсны дараа удирдагч багш, шүүмжлэгч багшийн ажилтай танилцаад зөвлөлийн гишүүд ажлаа хамгаалж байгаа хүнээс асуулт асуугаад дараа нь санал, шүүмжээ хэлээд нууц санал хураалт явуулдаг. Нууц санал хураалтын дараа 75 хувийг авсны дараа зөвлөлийн гишүүдээс өгсөн шүүмжийг засварлаад 14-21 хоногийн дотор буцаж үзүүлээд болсон байна гэвэл шүүмж өгсөн гишүүд гарын үсгээ зурж өгснөөр магистрын зэрэг олгодог. Асуулт асуух, шүүмжээ өгөх, нууц санал хураалтад саналаа өгөх л үүрэгтэй. ...Ажлаа 100 хувь хийсэн байх ёстой, удирдсан багш нь манай магистрантур ажлаа дуусгасан, ороход бэлэн гэж гарын үсгээ зурж өгдөг. Үүний дараа шүүмжлэгч багш томилогдож шүүмжээ бичдэг ба шүүмжлэгчээс хамгаалалтад оруулах бол бичгээр шүүмжээ өгдөг. Шүүмжлэгч болон удирдагч багш хоёр хоёулаа боломжтой гэж үзэж бичгээр саналаа өгсөн тохиолдолд урьдчилсан, жинхэнэ хамгаалалтад орно. ...Урьдчилсан хамгаалалт гарын үсэгтэй явагддаг. Хэрвээ энэ хүн орсон бол гарын үсэг байх ёстой. Энэ үед эзэн биегүй урьдчилсан хамгаалалтад орж байсан хүнийг би мэдэхгүй. ...Тэгэхээр зөвлөлийн гишүүд нарийн бичгийн үйл ажиллагаанд хяналт тавьдаггүй, зөвхөн хэлэлцүүлж буй ажилд л санал, шүүмжээ өгдөг. Энэ хүн бол урьдчилсан хамгаалалтад ороогүй байна, дунд нь яасныг мэдэхгүй байна, жинхэнэ хамгаалалтад орохдоо ажлаа хэлэлцүүлээд тухайн ажил нь шаардлага хангасан учраас дэмжиж санал өгсөн байна. ...” /6-р хх-ийн 199-200/,

гэрч Б.Н-ын: “...Монгол Улсын ..... Их сургуулийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/19 дугаартай “Магистрын зэрэг олгох тухай” тушаалыг гаргахдаа сургалтын журамд заасны дагуу магистрын хамгаалуулах зөвлөлийн тогтоолыг үндэслэсэн байгаа. Бүрэлдэхүүн сургуулиас магистрын зэрэг хамгаалуулах хүмүүсийн нэрийг хүсэлтээр ирүүлдэг. Үүний дагуу төв сургуулиас магистрын зэрэг хамгаалуулах зөвлөл байгуулагддаг юм. Магистр хамгаалуулах зөвлөлийн тогтоол, бүрэлдэхүүн сургуулиас ирсэн тушаалыг үндэслээд “магистрын зэрэг олгох тухай” тушаалыг боловсруулдаг. Магистрын зэрэг хамгаалах хүмүүсийн нэрсийг бүрэлдэхүүн сургуулиас урьдчилж авдаг юм. ...Надад ямар нэрс ирүүлэх ёстой вэ гэхээр бүрэлдэхүүн сургуулийн Хөтөлбөрийн албаны мэргэжилтэн магистрантурын судлах ёстой 30 кредитийг бүрэн судалсан, төлбөрийн үлдэгдэлгүй, “С’’-гээс дээш үнэлгээтэй суралцагчийн мэдээллийг ирүүлэх ёстой. Энэ шаардлагыг хангаагүй хүний нэрсийг ирүүлэхгүй байх ёстой. Тухайн хүн магистрын хамгаалалтад орох шаардлагыг хангасан эсэхийг бүрэлдэхүүн сургуулийн Хөтөлбөрийн албаны мэргэжилтэн хянах ёстой. ...Бүрэлдэхүүн сургуулийн хөтөлбөрийн албанд ажиллаж байгаа мэргэжилтэн яг бодит байдал дээр нь ажиллаад хяналтаа тавьж байгаа учраас үнэн зөв мэдээлэл ирүүлэх үүрэгтэй. Би хүлээж авсан суралцагч нарын мэдээллийг үнэн зөв гэж үзээд тушаалын төслийг боловсруулдаг. ...Хичээл сонголтын тушаалын хувьд оюутан хичээл сонголтоо системд хийсний дараа систем дээрээс төлөх төлбөрийн мэдээлэл үүсчихдэг юм. Тэгээд хичээлийн жилийн улирал тутамд хичээл сонголтыг баталгаажуулах ёстой. 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн энэ тушаалын хувьд намар, өвөл, хаврын улирлыг багтаагаад нэг тушаал гарсан байна. Намар, өвлийн улиралд хичээл сонголтын тушаалаас хоцорсон зарим суралцагч нарын мэдээллийг бүрэлдэхүүн сургуулиас ирүүлснийг нэптээд нэг тушаал гаргасан байна. ...2017-2018 онд .... сургуулийн Хөтөлбөрийн албаны мэргэжилтэн Ж-тай холбогдож авдаг байсан. Тушаалын эх хувийг биеэр авчирч өгдөг, хавсралтуудаа мэйлээр явуулдаг байсан. ...” /5-р хх-ийн 79-81/,

гэрч С.Б-ийн: “...Судалгааны арга зүй хичээл бол бүх сонгосон оюутан нар нэг групп болоод суралцдаг хичээл юм. Тус жилд өдрийн 4 ангийн магистрын оюутнууд нэг улиралд 4 кредит судлах ёстой. ... W гэдэг оюутныг би санахгүй байна, тухайн жилд Япон, Солонгос, Өвөр Монгол оюутнуудаас бүрдсэн 30 гаруй хүүхэдтэй анги хичээллэж байсан.  ...” /5-р хх-ийн 84-85/,

гэрч Т.Н-ын: “...Логикийн хичээл нь намар, өвөл, хаврын улиралд ордог хичээл байгаа юм. ...W оюутны талаар бол сонсож байсан шиг байна. ...Энэ оюутан 84 гэсэн үнэлгээ авсан нь миний хичээлд суусан, мөн нэг талаараа танхимаар суухгүйгээр дасгал ажлын дэвтэр авч яваад түүнийгээ дүгнүүлсэн байж болох юм. Миний хувьд дасгал ажлын дэвтэр өгөөд түүнийгээ улирлын төгсгөлд аваад дүгнэх тохиолдол байдаг. Энэ талаар журамд байхгүй боловч үнэхээр чадаж байгаа магистрантурт ийм боломжийг олгодог юм. ...” /5-р хх-ийн 93-94/,

гэрч Ч.Б-ийн: “....... сургуулийн захирлын өрөөнд ороод хариуцаж ажиллаж байсан Г багш, Хөтөлбөрийн албаны мэргэжилтэн Ж нарыг дуудсан. Тэр хоёрыг оруулж ирээд дөрвүүлээ байж байгаад ийм материалууд байгаа юу гэхэд Г багш байгаа гэж хэлсэн. Ж-д хичээл сонголтыг баталгаажуулсан сургалтын төлбөрийн мэдээлэл, цахим сангийн хичээл сонголт хийсэн мэдээллийг гаргаж ирүүлэх тухай хэлээд, Г багшийг байгаа материалуудаа авчирч өг гээд гаргасан. Тэгээд бүрдүүлж авчирч өгсөн материалуудыг нь Чанарын баталгаажилт, хяналт үнэлгээний алба руу явуулсан. Би өмнө энэ процесс яаж явсныг мэдэхгүй учраас “өмнө нь Э захирал судалгааны ажлыг нь хэлэлцүүлсэн учраас” гэж хэлээгүй. Би энэ талаар огт мэдэхгүй. Энэ материалууд байна уу гэхэд захирал Б, багш Г, мэргэжилтэн Ж бид дөрөв байсан...” /6-р хх-ийн 226-227/,

гэрч Н.Г-ийн: “...Зөвлөлийн гишүүний үүрэг бол тодорхой тухайн хэлэлцэгдэж байгаа оюутны ажилтай урьдчилсан байдлаар танилцаж, түүний дагуу санал зөвлөгөө өгөх материалаа өөрөө боловсруулна. Урьдчилсан хамгаалалтад тус магистрантур ороход бэлдсэн материалын дагуу саналаа өгнө. Жинхэнэ хамгаалалтад орох эсэхэд саналаа өгнө, жинхэнэ хамгаалалт мөн энэ зарчмаар орж өмнө өгсөн санал, шүүмжийг хэрхэн хийсэн талаар хянана, магистрантур санал, зөвлөгөөг судалгааны ажилдаа хэрхэн тусгасан байгааг дүгнэнэ, тухайн магистрантурын танилцуулсан ажлын дагуу асуулт, хариулт явуулах, удирдагч, шүүмжлэгч багшийн санал, шүүмжийг сонсох, мөн магистрын зэрэг олгуулах эсэхэд саналаа хэлнэ. Магистрантур шаардлага хангасан эсэх дээр саналаа хэлээд олонхын саналаар шийдвэрийг гаргаж Зөвлөлийн дарга баталгаажуулан явуулдаг. Ер нь бол удирдагч багшийн санал маш чухал. Удирдагч багш тухайн эрдмийн зөвлөлдөө энэ оюутныг магистрантурын урьдчилсан хамгаалалтад оруулж болно гэсэн саналыг өгөөд түүний дагуу Монгол Улсын ..... Их сургуулийн .... сургуулийн эрдмийн зөвлөлөөс “энэ оюутныг урьдчилсан хамгаалалтад оруулж болно” гэсэн саналыг хамгаалах зөвлөлд өгдөг. Хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга, тэр үед Г байсан ба гишүүд рүү залгаад хурлаа хийдэг байсан. Г, А гэдэг багш нар нарийн бичгийн даргаар ажиллаж байсан шиг санаж байна...” /6-р хх-ийн 230-231/ гэх мэдүүлгүүд,

Монгол Улсын ..... Их сургуулийн захирлын 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн А/157 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Монгол Улсын ..... Их сургуулийн ёс зүйн дүрэм: “...1.2.1 “Ашиг сонирхолын зөрчил” гэж багш, ажилтан аливаа мэргэжлийн үйл ажиллагаандаа амин хувийн болон эдийн засгийн ашиг олох үүднээс МУ...ИС-д материаллаг, материаллаг бус хохирол учруулахуйц нөхцөл байдал үүсгэхийг хэлнэ...” /4-р хх-ийн 46-53/,

Монгол Улсын ..... Их сургуулийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/211 дугаар тушаалаар батлагдсан “Монгол Улсын ..... Их сургуулийн ёс зүйн дүрэм” /5-р хх-ийн 103-106/,

Монгол Улсын ..... Их сургуулийн Урлаг, биеийн тамирын сургуулийн “Дүрслэх урлаг, зураг зүйн боловсрол”-ын магистрын сургалтын төлөвлөгөө, өдрийн ангийн сургалтын төлөвлөгөө /1-р хх-ийн 68, 71/,

Монгол Улсын ..... Их сургуулийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 19 дугаартай албан бичиг: “...Судлаач магистрантын мэргэжлийн хичээлийг дүйцүүлдэг журам манай сургалтын журамд тусгагдаагүй...” /1-р хх-ийн 165/,

Монгол Улсын ..... Их сургуулийн захирлын 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн А/181 дугаар “Гадаад магистрантын элсэлтийн тушаалыг нөхөн гаргах тухай” тушаал: “...БНХАУ-ын иргэн W /EA090ХХХХХ/ Дүрслэх урлаг, зураг зүйн боловсрол...” /1-р хх-ийн 166/,

2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн А/80 дугаар “Магистрантурын хичээл сонголтыг баталгаажуулах тухай” тушаал: “...АS16E0хх кодтой W, 15272419841031хххх, Урлагын боловсрол, төлбөр 1,160,000” /1-р хх-ийн 167-168, 3-р хх-ийн 214-224/,

Дүрслэх урлаг, зураг зүйн боловсрол хөтөлбөрөөр магистрт суралцан төгссөн А.АS16E0хх кодтой W-н бичиг баримтад хийсэн хяналт, үнэлгээний тайлан: “...МУ...ИС-ын сургалтын журмын 6.4.1-д магистрын сургалтын ердийн хугацаа өдрөөр суралцахад улирал, эчнээгээр суралцахад 4 улирал байна. СХБХА-ны зөвшөөрлөөр магистрын хугацааг 1 улирлаар богиносгож болно гэж заасан байдаг. W нь 2017.07.05-ны  өдөр зуны сургалтын магистрын хөтөлбөрт элсэн орж, журмын дагуу 4 улирал суралцах атал 2017-2018 оны хичээлийн жилийн намар болон өвлийн улирал гэсэн 2 улирал суралцсан ба хэт богино хугацаанд суралцан магистрын хөтөлбөр хамгаалсан байна. Мөн СХБХА-нд сургалтын хугацааг 1 улирлаар богиносгох хүсэлт болон эрх бүхий албан тушаалтны зөвшөөрсөн хуудас байхгүй болно. ... W нь хичээл сонголт хийгээгүй. ... ерөнхий суурь хичээлүүдээс бусад хичээлүүдийг багш өөрийн эрхээр оруулаагүй бөгөөд СХБХА-аар дамжуулан системд оруулсан байна. Мэргэжлийн хичээлүүдийн 6 дүн нь ирц, бие даан гйүцэтгэх ажил, шалгалт хэсгийг дүгнээгүй ерөнхий үнэлгээг шууд тавьсан нь оюутан танхимд хичээл судлаагүй, оюутны бүтээлийг үндэслэн үнэлсэн нь харагдаж байна.  ... W нь 2017.07.05-ны өдөр магистрын эчнээ ангид элсэн 2 улирал суралцан 2018 оны 1 сард гэсэн 6 сарын хугацаанд суралцаж магистрын ажлаа бичиж, хамгаалж диплом авсан нь МУ...ИС-ийн “Сургалтын журам”-ыг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна. ...” /1-р хх-ийн 190-196/,

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн В /W/-н 2017-2018 оны намар, өвлийн улирлын шалгалтын тогтоолууд, магистрын дипломын хуулбар /2-р хх-ийн 8-14/,

Монгол Улсын ..... их сургуулийн магистрантурт суралцаж, төгссөн гэх 6 сарын хугацаанд Монгол Улсад 1 сар 24 хоногийн хугацаанд байсан болохыг нотолж буй Хил хамгаалах ерөнхий газрын 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2-4в/2712  дугаартай албан бичиг, хавсралт: “...“Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн W /ПД:ЕА0902ХХХ/ 2017/08/10-орж ирээд 2017/08/22 гарсан (12 хоног Монгол Улсад байсан), 2017/10/07-д орж ирээд 2017/10/19-д гарсан (12 хоног), 2018/01/01 орж ирээд 2018/02/01 гарсан (1 сар)…” /2-р хх-ийн 113-114/,

Монгол Улсын ..... Их сургуулийн .... сургуулийн захирлын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/11 дугаар “Гадаад магистрантуудын хичээл сонголтыг баталгаажуулах тухай” тушаал, хавсралт /3-р хх-ийн 225-226/,

Монгол Улсын ..... Их сургуулийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/19 дугаар “Магистрын зэрэг олгох тухай” тушаал, хавсралтын хамт /3-р хх-ийн 227-237/,

Монгол Улсын ..... Их сургуулийн .... сургуулийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/03 дугаар “Нэрс батлах тухай” тушаалын хавсралтаар 2017-2018 оны хичээлийн жилийн өвөл төгссөн магистрантуудын нэрсэд иргэн В /W/-н нэрийг оруулсан тухай баримтууд /3-р хх-ийн 238-239/,

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн В /W/-н 2017-2018 оны хичээлийн жилийн намар, өвлийн улирлын дүнгийн хуудас, шалгалтын тогтоол, хичээлийн ирц бүхий баримт /3-р хх-ийн 240-249, 4-р хх-ийн 1-10/,

Монгол Улсын ..... Их сургуулийн дотоод журам /4-р хх-ийн 11-41/,

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн W /А.АS16E0хх/-тай холбоотой МУ...ИС-д хадгалагдаж буй баримт /4-р хх-ийн 134-220/,

Монгол Улсын ..... Их сургуулиас ирүүлсэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн В /W/ болон Монгол Улсын иргэн Б.Б нартай холбоотой баримтууд /6-р хх-ийн 129-177/,

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн В /W/ нь Монгол Улсын хилээр нэвтэрсэн бүртгэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл. “...Монгол Улсад байхгүй хугацаанд явагдсан үйл ажиллагаа буюу 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр магистрын зэрэг хамгаалах судалгааны ажлын урьдчилсан хамгаалалт болсон бөгөөд тэрээр биечлэн оролцсон баримтгүй. 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд магистрантурын судлах хичээлүүдэд суугаагүй. Хичээлүүдийн дүнг дүйцүүлсэн гэх тайлбартай, Англи хэлний шалгалт өгсөн баримтгүй...” /6-р хх-ийн 210-211/,

Статистик мэдээ, бүртгэл, шилжилт хөдөлгөөн, төгсөлт хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт /6-р хх-ийн 244-245/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдсон байна. 

Шүүгдэгч А.Э-гийн нийтийн албан тушаалтан буюу Монгол Улсын ..... Их сургуулийн .... сургуулийн захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус сургуулийн хөтөлбөрийн албаны мэргэжилтэн Ч.Ж-тай бүлэглэн, түүнийг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэн, гэмт хэргийн хатгагчаар хамтран оролцож,

Ж-ын Монгол Улсын ..... Их сургуулийн .... сургуулийн хөтөлбөрийн албаны мэргэжилтнээр ажиллаж байхдаа тус сургуулийн захирал А.Э-тай бүлэглэн, гэмт хэргийн гүйцэтгэгчээр хамтран оролцож:

 элсэн суралцах, шилжин суралцах зэрэг шалгуурыг хангаагүй А.Э-гийн хүү Б.Б-т өөрийн ажиллаж буй сургуульд суралцах, хичээлд суухгүйгээр хичээлийн дүнгүүд гаргуулах, сонгон шалгаруулалтгүйгээр Польш Улсын Вроцлавын нэрэмжит Урлаг, дизайны академиас ирүүлсэн “Егаmus +КА107” хөтөлбөрт суралцах зэрэг давуу байдлыг бий болгосон,

  Монгол Улсын ..... Их сургуулийн “Дүрслэх урлаг, зураг зүйн боловсрол”- ын магистрын сургалтын өдрийн ангийн төлөвлөгөөний дагуу хичээл сонголт хийгээгүй, төлөвлөгөөнд тусгагдсан хичээлүүдийг судалж зохих кредитийг цуглуулаагүй, сургалтын журамд заасан шалгуурыг хангаагүй БНХАУ-аас ирж суралцаж буй магистрантур В /W/-ийн нэрийг баталгаажуулан “Дүрслэх урлаг, зураг зүйн боловсрол”-ын магистрын сургалтын өдрийн ангийн төлөвлөгөөний дагуу заавал судлах ёстой хичээлийг судлаагүй байхад дүнг дүйцүүлж гарган, цахим санд оруулж, улмаар магистрантур В /W/-д магистрын зэрэг олгуулж түүнд давуу байдал бий болгосон үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ...бусдад давуу байдал бий болгосон...” гэсэн шинжийг агуулсан байна.  

Шүүдэгч А.Э, Ч.Ж нарын хамтран Б.Б, В /W/ нарт тус тус давуу байдал болгосон 2 удаагийн гэм буруутай үйлдлүүдийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт  хэрэг үйлдсэнд тооцно. ...” гэж заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нэг гэмт хэргээр зүйлчилсэн нь,

тэдний хамтран үйлдсэн тус гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл “Гэмт хэрэгт хамтран оролцох”-ийн 3 дахь хэсэг “...Гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно. ...” гэж заасныг журамлан А.Э-гийн нийтийн албан тушаалтан буюу Монгол Улсын ..... Их сургуулийн .... сургуулийн захирлаар ажиллаж байхдаа тус сургуулийн хөтөлбөрийн албаны мэргэжилтэн Ч.Жыг хамтран Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйл “Гэмт хэргийн хатгагч”-ийн 1 дэх хэсэг “...Бусдыг санаатай гэмт хэрэгт зориуд хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагч гэнэ. ...” гэж заасныг, Ч.Ж-ын Монгол Улсын ..... Их сургуулийн .... сургуулийн хөтөлбөрийн албаны мэргэжилтнээр ажиллаж байхдаа тус сургуулийн захирал буюу нийтийн албан тушаалтан болох А.Э-тай бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг үйлдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйл “Гэмт хэргийн гүйцэтгэгч”-ийн 1 дэх хэсэг “...Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн ...үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ. ...” гэж заасныг тус тус журамласан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн шүүх тэдний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлсэн өөрчлөлтийг оруулсан 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхгүй гэж дүгнэж, тус хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөн байсан Эрүүгийн хуулийг хэрэглэж тэдэнд ял оногдуулсан нь үндэслэлтэй болжээ.

Шүүхээс шүүгдэгч А.Э, Ч.Ж нарын үйлдсэн “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн шинж чанар, нийтийн ашиг сонирхолд учруулсан хор уршиг, учирсан хохирлын хэр хэмжээнд тохируулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрлөөс А.Эд хорих ялыг, Ч.Ж-д торгох ялыг сонгон оногдуулсан нь, “нийтийн албанд томилогдох эрхийг хассан хугацаа зэрэг нь хуульд нийцсэн байх ба  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. ...” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ гэж давж заалдах шатны шүүх дүгнээд шүүгдэгч Ч.Ж, түүний өмгөөлөгч Э.Нарангарав, Н.Мандах нарын хамтран гаргасан “...Ч.Ж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг үйлдээгүй...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч А.Э, түүний өмгөөлөгч О.Батсүх, Б.Батжаргал нар “...оногдуулсан хорих ялыг торгох ял болгон өөрчилж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Шүүгдэгч А.Э-гийн ар гэрийн болон өөрийнх нь эрүүл мэндийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдлыг харгалзан хорих ялыг торгох ял болгон хөнгөрүүлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-гийн 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон нийт 51 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон А.Э-д оногдуулсан торгох ялаас хасч эдлэх ялыг тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч А.Э, Ч.Ж нар нь шийтгэх тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн 110,000 төгрөгийг төлсөн байна.

 А.Э, Ч.Ж нарыг шүүх гэм буруутайд тооцохдоо тэдний хамтран гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг орхигдуулсан байгааг зөвтгөсөн, шүүгдэгч А.Э-гийн ялыг хөнгөрүүлсэнтэй холбоотой өөрчлөлтүүдийг тус тус шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/311 дүгээр шийтгэх тогтоолын:

1.1. тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Шүүгдэгч А.Э, Ч.Ж нарыг нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцосугай...” гэснийг “...Шүүгдэгч А.Э, Ч.Ж нарыг тус тус хамтран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...шүүгдэгч А.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жил, 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар...” гэснийг “...шүүгдэгч А.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөг /арван сая төгрөг/-өөр торгох ялаар...” гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э, Ч.Ж нарт тус тус оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.” гэж,

тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э, Ч.Ж нарт тус тус оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

1.2. тогтоох хэсэгт: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан А.Э-гийн цагдан хоригдсон 51 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон 765,000 төгрөгийг эдлэх ялаас нь хасаж, түүний эдлэх торгох ялын хэмжээг 9,235,000 /есөн сая хоёр зуун гучин таван мянга/ төгрөгөөр тогтоосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

1.3. тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Ж, түүний өмгөөлөгч Э.Нарангарав, Н.Мандах нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч А.Э-г нэн даруй сулласугай.

4. Шүүгдэгч А.Э, Ч.Ж нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тус тус 55,000 төгрөгийг буюу нийт 110,000 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

            ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ