| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чирчинийн Одсүрэн |
| Хэргийн индекс | 123/2025/0122/З |
| Дугаар | 123/ШШ2025/0114 |
| Огноо | 2025-12-16 |
| Маргааны төрөл | Бусад, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 123/ШШ2025/0114
2025 12 16 123/ШШ2025/0114
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
*** аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн би, *** аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х-О-гийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 176 дугаар дүгнэлттэй *** аймгийн *** сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.М-т холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
*** аймгийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Х.О шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “...*** аймгийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Х.О би, тус аймгийн *** сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.М нь зөрчлийн 2534001454 дугаартай хэрэгт холбогдогч Х.Эд Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэл оногдуулсан №0047480 дугаартай шийтгэлийн хуудсыг шалгалтын хүрээнд хянав.
Эрх бүхий албан тушаалтан Б.М нь “*** аймгийн *** сумын Жаргалант 1 дүгээр багийн нутаг “Сүүжийн гол” гэх газраас 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Х.Э нь *** улсын дугаартай тээврийн хэрэгслээр түгээмэл тархацтай ашигт малтмал болох хайрга шороог зохих зөвшөөрөлгүйгээр авч тээвэрлэсэн” гэх үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, материалд цугларсан тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, холбогдогч Х.Эгийн зөрчлөө хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар Х.Э нь “тусгай зөвшөөрөлгүйгээр түгээмэл тархацтай ашигт малтмал буюу хайрга шороо ачиж зөөвөрлөсөн болох нь тогтоогдсон байна. Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.12 дугаар зүйлийн 1. Тусгай зөвшөөрөлгүй хүн, хуулийн этгээд 1.1. түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийсэн, 1.2. түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон, эсхүл борлуулсан, 1.3. ашигт малтмалын орд ашигласан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д “түгээмэл тархацтай ашигт малтмал” гэж зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, дайрганы зориулалттай барилгын чулууны хуримтлалыг”, 4.1.2-т “түгээмэл тархацтай ашигт малтмал хайх гэж түгээмэл тархацтай ашигт малтмалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг 4.1.3. “түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах” гэж түгээмэл тархацтай ашигт малтмалын орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу газрын гадаргуу, хэвлийгээс ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг, 4.1.4. “түгээмэл тархацтай ашигт малтмалын орд” гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд бүрэлдэн тогтож чанар, нөөц нь тодорхойлогдсон, үйлдвэрийн аргаар олборлоход эдийн засгийн хувьд ашигтай эрдсийн хуримтлалыг” ойлгохоор тус тус тодорхойлсон байх тул холбогдогч Х.Эгийн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар сарын 1 дэх хэсгийн 1.3-т заасан зөрчлийн шинжтэй байна.
Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус удирдлага болгон эрх бүхий албан тушаалтан Б.Мын 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 0047480 дугаартай шийтгэлийн хуудаст дараах өөрчлөлт оруулах үндэслэл байна. Үүнд: Шийтгэлийн хуудасны Олсон хэсэгт: “Холбогдогч Х.Эгийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1.2-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул...” гэснийг, Холбогдогч Х.Эгийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1.3-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул...” гэж. “Шийдвэрлэх” хэсгийн 1 дэх заалтад “... Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.12 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт заасны дагуу...” гэснийг, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.12 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу гэх нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулахаар болгон прокурорын дүгнэлт бичив” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
*** аймгийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Х.О-ээс 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “*** аймгийн *** сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Мын 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн №0047480 дугаартай шийтгэлийн хуудасны олсон хэсэгт “Холбогдогч Х.Эгийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1.2-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул...” гэснийг, холбогдогч Х.Эгийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1.3-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул...” гэж, “Шийдвэрлэх” хэсгийн 1 дэх заалтад “... Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.12 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт заасны дагуу...” гэснийг, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.12 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу гэж өөрчлөлт оруулах тухай 176 дугаар дүгнэлтийг тус шүүхэд ирүүлсэн.
Хариуцагч *** аймгийн *** сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.М нь тус аймгийн Прокурорын газрын 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 176 дугаар дүгнэлтэд зааснаар шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн.
Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах эрхтэй” гэж, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж, 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.” гэж тус тус зааснаар дагуу хариуцагч *** аймгийн *** сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Мын 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн №0047480 дугаартай шийтгэлийн хуудасны олсон хэсэгт “Холбогдогч Х.Эгийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1.2-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул...” гэснийг, холбогдогч Х.Эгийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1.3-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул...” гэж. “Шийдвэрлэх” хэсгийн 1 дэх заалтад “... Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.12 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт заасны дагуу...” гэснийг, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.12 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу гэж тус тус өөрчлөлт оруулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхэд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүхээс хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрсөнтэй холбоотойгоор хэргийн оролцогчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс гарах үр дагаврыг танилцуулж, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, уг асуудлаар дахин гомдол гаргах эрхгүй талаар тайлбарласныг хэргийн оролцогчид хүлээн зөвшөөрсөн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан *** аймгийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Х-О-гийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 176 дугаартай тус аймгийн *** сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.М-ын 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн №0047480 дугаартай шийтгэлийн хуудасны олсон хэсэгт “Холбогдогч Х.Эгийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1.2-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул...” гэснийг, Холбогдогч Х.Эгийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1.3-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул...” гэж. “Шийдвэрлэх” хэсгийн 1 дэх заалтад “... Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.12 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт заасны дагуу...” гэснийг, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.12 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу гэх нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулах” тухай дүгнэлтийг хариуцагч *** аймгийн *** сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.М хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасны дагуу *** аймгийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч уг шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН