Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 318/ШШ2025/00521

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,

Нэхэмжлэгч: У П нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.М-д холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У П итгэмжлэгдсэн төлөөлөгч, прокурор Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Увс аймгийн Бөхмөрөн сумын 3 дугаар багийн иргэн Д.М нь тус сумын Сум хөгжүүлэх сангаас 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр "Гэр ахуйн цахилгаан бараа засвар" зориулалтаар 5,000,000 төгрөгийг хөнгөлөлтэй нөхцөлөөр 3 хувийн хүүтэй зээл гэрээ байгуулан зээл авч, үндсэн зээл болон зээлийн хүүд 3,300,000 төгрөгийг төлсөн байна. Гэвч Д.М нь гэрээний эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу үлдэгдэл 2,000,000 төгрөгийн зээлээ төлөхгүйгээр гэрээний үүргээ зөрчиж, тус аймгийн Бөхмөрөн сумын Хоршоо хөгжүүлэх санд 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан байна. жээ. Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг даргаас прокурорт гаргасан хүсэлтэнд Д.М нь гэрээний дагуу төлөлтөө хийхгүй, гэрээний эргэн төлөлтийн хуваарьт заасан заалтаа зөрчиж 2025 оны 04 дүгээр сарын 11-ний байдлаар 2,000,000 төгрөгийн зээл төлөөгүй, зээл төлөх хугацаа дууссан байна. Иймд сум хөгжүүлэх зээл 2,000,000 төгрөгийг төлөөгүйн улмаас төрийн байгууллага хохирч байгаа тул төрийг хохиролгүй болгож өгнө үү" гэжээ. Сум хөнгжүүлэх сангаас олгож буй санхүүгийн зээлийг жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр бий болгох, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр олгодог бөгөөд зээл авсан иргэн нь гэрээний заасан хугацаанд эргэн төлөлтөө төлөөгүй нь бусад иргэдэд зээл олгож дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж байгаа тул төрийн болон нийтийн ашиг сонирхол зөрчиж байгаа үйлдэл юм. Иймд иргэн Д.М нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, гэрээний төлбөрийг бүрэн төлөлгүй, бусад иргэдэд зээл олгож, дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж, төрийн болон нийтийн аль алинийх нь ашиг сонирхолд хохирол учруулсан байх тул түүнээс 2,000,000 (хоёр сая) төгрөгийг гаргуулж, Увс аймгийн Бөхмөрөн сумын Төрийн сан дахь Хоршоо хөгжүүлэх сангийн 940090100150255401 тоот дансанд оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Д.М нь П газрын нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 2,000,000 хүлээн зөвшөөрч байна. Би энэ мөнгийг 2025 оны 12 Дугаар 31-ний өдөр гэхэд бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар ханан шийдвэрлэж өгнө үү. Би 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн төлнө. гэжээ.

Нэхэмжлэгч У П итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Д.М нь сум хөгжүүлэх сангаас авсан 2 сая төгрөгийн зээлээ 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн тайлбар гаргасан байх тул хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

2. Хариуцагч Д.М нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 2,000,000 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн төлж, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, бичгээр тайлбар үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт нийцсэн байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, У П нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Мд холбогдох, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 2,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгов.

3. Хариуцагч Д.М нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ.

4. Нэхэмжлэгч У П газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад заасан үндэслэлээр шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тавин хувиар бууруулж, нэхэмжлэлийн үнийн дүн болох 2,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 46,950 төгрөгийн тал хувь 23,475 төгрөгийг хариуцагч Д.М-эс гаргуулж, Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан Д.М нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн төлж, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тавин хувиар бууруулж, нэхэмжлэлийн үнийн дүн болох 2,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 46,950 төгрөгийн тал хувь 23,475 төгрөгийг хариуцагч Д.Мэс гаргуулж, Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь тохиролцсон хугацаанд энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ  Я.УРНАА