Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 123/ШШ2025/0108

 

 2025         12         11                                        123/ШШ2025/0108

 

                        Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

                                           болгох тухай

 

*** аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн би, *** аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.Оийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаар дүгнэлттэй *** аймгийн *** сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Мт холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

*** аймгийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Х.О шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “...*** аймгийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Х.О би, тус аймгийн *** сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.М нь “зөвшөөрөлгүйгээр дайрга шороо ачсан гэх бүртгэлийн 25/30-02/65 дугаартай зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг шалгаж, холбогдогч Н.Ад Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 200 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан 0613971 дугаартай шийтгэлийн хуудсыг шалгалтын хүрээнд хянав.

Эрх бүхий албан тушаалтан Б.М нь *** аймгийн *** сумын *** 1 дүгээр багийн нутаг тахианы үйлдвэрийн дээд талын карьераас 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 18 цаг 45 минутын орчимд Н.А нь *** дугаартай УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр зөвшөөрөлгүйгээр дайрга шороо тээвэрлэсэн гэх үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, материалд цугларсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдогч Н.Аын зөрчлөө хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар Н.А нь тусгай зөвшөөрөлгүйгээр түгээмэл тархацтай ашигт малтмал буюу дайрга шороо ачиж зөөвөрлөсөн болох нь тогтоогдсон байна.

Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Тусгай зөвшөөрөлгүй хүн, хуулийн этгээд, 1.1 түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийсэн, 1.2 түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон, эсхүл борлуулсан, 1,3 ашигт малтмалын орд ашигласан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Мөн түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д түгээмэл тархацтай ашигт малтмал гэж зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, дайрганы зориулалттай барилгын чулууны хуримтлалыг 4.1.2-т түгээмэл тархацтай ашигт малтмал хайх гэж түгээмэл тархацтай ашигт малтмалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, нөөц, баялагийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг, 4.1.3. “түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах” гэж түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу, хэвлийгээс ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг, 4.1.4 “түгээмэл тархацтай ашигт малтмалын орд гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд бүрэлдэн тогтож чанар, нөөц нь тодорхойлогдсон, үйлдвэрийн аргаар олборлоход эдийн засгийн хувьд ашигтай эрдсийн хуримтлалыг ойлгохоор тус тус тодорхойлсон байх тул холбогдогч Н.Аын үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар сарын 1 дэх хэсгийн 1.3-т заасан зөрчлийн шинжтэй байна.

Гэтэл эрх бүхий албан тушаалтан нь шийтгэлийн хуудаст холбогдогчид торгох шийтгэл оногдуулсан хуулийн зүйл, хэсгийг 7 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар гэж хуульд байхгүй зүйл, хэсэг бичиж шийдвэрлэсэн нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно гэх заалтыг зөрчсөн байна.

Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус удирдлага болгон эрх бүхий албан тушаалтан Б.Мын 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 0613971 дугаартай шийтгэлийн хуудаст дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулах үндэслэл байна. Үүнд: Шийтгэлийн хуудасны Олсон хэсэгт “...зөвшөөрөлгүйгээр түгээмэл тархацтай ашигт малтмалын орд ашигласан...” гэж нэмэх, Иймд холбогдогч Н.Аын үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 12.1-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул гэснийг, Иймд холбогдогч Н.Аын үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1.3-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул...” гэж, Шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтад Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасны дагуу... шийтгэл оногдуулсугай...” гэснийг, Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1.3-т заасны дагуу 200 нэгжээр торгох шийтгэл оногдуулсугай гэх нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулахаар болгон прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

*** аймгийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Х.Оээс 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “*** аймгийн *** сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Мын 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн №0613971 дугаартай шийтгэлийн хуудасны Шийтгэлийн хуудасны Олсон хэсэгт “...зөвшөөрөлгүйгээр түгээмэл тархацтай ашигт малтмалын орд ашигласан...” гэж нэмэх, Иймд холбогдогч Н.Аын үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 12.1-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул гэснийг, Иймд холбогдогч Н.Аын үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1.3-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул...” гэж, Шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтад Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасны дагуу... шийтгэл оногдуулсугай...” гэснийг, Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1.3-т заасны дагуу 200 нэгжээр торгох шийтгэл оногдуулсугай гэж өөрчлөлт оруулах тухай 175 дугаар дүгнэлтийг тус шүүхэд ирүүлсэн.

Хариуцагч *** аймгийн *** сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.М нь тус аймгийн Прокурорын газрын 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаар дүгнэлтэд зааснаар шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн.

Зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, хариуцагч нь дээрх зөрчлүүдийг гаргасан болох нь тогтоогдож байна.

Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах эрхтэй” гэж, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж, 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.” гэж тус тус зааснаар дагуу хариуцагч *** аймгийн *** сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Мын 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн №0613971 дугаартай шийтгэлийн хуудасны Шийтгэлийн хуудасны Олсон хэсэгт “...зөвшөөрөлгүйгээр түгээмэл тархацтай ашигт малтмалын орд ашигласан...” гэж нэмэх, Иймд холбогдогч Н.Аын үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 12.1-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул гэснийг, Иймд холбогдогч Н.Аын үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1.3-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул...” гэж, Шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтад Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасны дагуу... шийтгэл оногдуулсугай...” гэснийг, Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1.3-т заасны дагуу 200 нэгжээр торгох шийтгэл оногдуулсугай гэж тус тус өөрчлөлт оруулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхэд бусад этгээдийн  эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, захиргааны хэргийг хэрэгсэхгүй  болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүхээс хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрсөнтэй холбоотойгоор хэргийн оролцогчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс гарах үр дагаврыг танилцуулж, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, уг асуудлаар дахин гомдол гаргах эрхгүй талаар тайлбарласныг хэргийн оролцогчид хүлээн зөвшөөрсөн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан *** аймгийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Х.Оийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаартай тус аймгийн *** сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Мын 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн №0613971 дугаартай шийтгэлийн хуудасны Шийтгэлийн хуудасны Олсон хэсэгт “...зөвшөөрөлгүйгээр түгээмэл тархацтай ашигт малтмалын орд ашигласан...” гэж нэмэх, Иймд холбогдогч Н.Аын үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 12.1-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул гэснийг, Иймд холбогдогч Н.Аын үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1.3-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул...” гэж, Шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтад Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасны дагуу... шийтгэл оногдуулсугай...” гэснийг, Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1.3-т заасны дагуу 200 нэгжээр торгох шийтгэл оногдуулсугай гэж өөрчлөлт оруулах” тухай дүгнэлтийг хариуцагч *** аймгийн *** сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.М хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасны дагуу *** аймгийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч уг шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ                                Ч.ОДСҮРЭН