Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 318/ШШ2025/00527

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ш ф ББСБ ХХК-ийн,

Хариуцагч: Б.Б-д холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 2,099,233.71 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сумъяабазар оролцов.

Нэхэмлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт ирүүлсэн, хариуцагч Б.Бд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3 дахь хэсэгт заасныг баримтлан зохигчдын эзгүйд хэргийг хянан шийвэрлэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч Ш фББСБ ХХК нь хариуцагч Б.Баас 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 230223031011 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 1,858,825.64 төгрөг, зээлийн хүү 190,294.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35,113.32 төгрөг, нотариатын хураамж 15,000 төгрөг, нийт 2,099,233.71 төгрөг шаарджээ.

3. Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, шүүхийн мэдэгдэх хуудсыг хариуцагчийн оршин суудаг гэх Увс аймгийн Зүүнхангай сумын 3 дугаар баг Жаргалант хаягаар хүргүүлэхэд Увс аймгийн Зүүнхангай сумын Жаргалант багийн Засаг даргын 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 38 дугаартай тодорхойлолтоор Б овогтой Б нь тус багт бүртгэлтэй боловч энд оршин суудаггүй нь үнэн болно гэж тодорхойлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75дүгээр зүйлийн 754.1 дэх хэсэгт Шүүх энэ хуулийн 77.2-т заасны дагуу мэдэгдэх хуудсыг баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлсэн боловч хариуцагч тухайн хаягт оршин суудаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй бол хариуцагч иргэний болон хуулийн этгээдийн бүртгэлийн дугаарыг, эсхүл регистрийн дугаарыг мэдээлсэн нэхэмжлэлийн тухайд албан ёсны хаягийг улсын бүртгэлийн байгууллагаас тодруулах ажиллагааг шүүх санаачилгаараа хийнэ, 754.2 дахь хэсэгт Энэ хуулийн 754.1-д заасны дагуу улсын бүртгэлийн байгууллагаас тодруулж ирүүлсэн хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч хариуцагч тухайн хаягт оршин суудаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй бол иргэн, хуулийн этгээдтэй төрийн байгууллагаас харилцах төрийн мэдээллийн нэгдсэн системийн иргэний, эсхүл хуулийн этгээдийн хувьд түүнийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээдийн бүртгэлийн дугаар бүхий үндэсний цахим шуудангийн хаягаар , өмгөөлөгчийн Монголын Өмгөөлөгчдийн холбооны цахим системд бүртгүүлж холбогдсон цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудсыг илгээнэ гэж заажээ.

Шүүхээс хариуцагч Б.Бын албан ёсны хаягийг Улсын бүртгэлийн хэлтсээс одруулахад 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 28/597 дугаартай албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар Б.Б нь Увс аймгийн Зүүнхангай сумын Жаргалант багт оршин суух бүртгэлтэй болох нь тогтоогдож байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Бы үндэсний цахим шуудангийн **************@e-mongolia.mn хаягаар мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувь, хэргийн оролцогчийн эрх, үүргийн тайлбарын хамт 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүргүүлсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753.2 дахь хэсэгт Энэ хуулийн 754 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагчид мэдэгдэх хуудсыг хүргүүлэхдээ нэхэмжлэлийн хувийг хэргийн оролцогчийн эрх, үүргийн тайлбарын хамт илгээнэ. Хэрэв мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувь, эрх, үүргийн тайлбарыг баталгаат шуудангаар илгээсэн, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлснийг энэ хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч хүлээн авсан бол ийнхүү хүлээн авсан өдрөөр, энэ хуулийн 754.4-т заасны дагуу хүргүүлсэн бол мөн зүйлд заасан мэдэгдэх хуудас хүлээн авсанд тооцох өдрийг нэхэмжлэлийн хувийг гардаж авсан өдөр гэж үзнэ гэж заасан.

Хариуцагч Б.Бд шүүхийн мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувь, тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн эрх, үүргийн тайлбарыг хүргүүлсэн 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 7 хоногийн дараа буюу 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийг хариуцагч Б.Б нэхэмжлэлийн хувийг гардаж авсан өдөр гэж үзнэ.

Хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн хувийг өөрийн үндэсний цахим шуудангийн хаягаар хүлээн авсан боловч шүүхэд хүрэлцэн ирээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 755.4-т заасан хугацаанд шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болно.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигчид 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 230223031011 дугаартай зээлийн гэрээг бичгээр байгуулж, 4,949,910 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүг зээлийн хүүг 20 хувиар тооцохоор тохиролцожээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 451.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж заажээ.

Иймд зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй ба талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ мөн хуулийн 451.2-т заасан хэлбэрийн шаардлагыг хангасан байна.

Хариуцагч Б.Б нь 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 230223031011 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 3,091,084.36 төгрөг, хүү 2,228,174.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33,640.75 төгрөг төлсөн боловч 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс хойш төлөлт хийгээгүй байх тул нэхэмжлэгч нь үндсэн зээлийн үлдэгдэл 1,858,825.64 төгрөг, зээлийн хүү 190,294.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35,113.32 төгрөг, нотариатын хураамж 15,000 төгрөг, нийт 2,099,233.71 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

5. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,538 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баас 48,538 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш ф ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Баас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 2,099,233.71 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш фББСБ ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,538 /дөчин найман мянга таван зуун гучин найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баас 48,538 /дөчин найман мянга таван зуун гучин найм/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш фББСБ ХХК-д олгосугай.

Зохигч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА