Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 123/ШШ2025/0104

 

 

   2025        12        01                                        123/ШШ2025/0104

 

                         Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

               хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

                                         болгох тухай

 

*** аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн би, *** аймгийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Х.О 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 163 дугаар дүгнэлттэй тус аймгийн Засаг даргын Тамгын газар, салбарын хяналт, зохицуулалтын хэлтсийн авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.Р холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

*** аймгийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Х.О тус шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “...*** аймгийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Х.О би, тус аймгийн Засаг даргын Тамгын газар, салбарын хяналт, зохицуулалтын хэлтсийн авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.Р нь бүртгэлийн 04-30-01/065-25-23 дугаартай зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг шалгаж, холбогдогч СХХК-д Зөрчлийн тухай хуулийн 146 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан №0748058 дугаартай шийтгэлийн хуудсыг шалгалтын хүрээнд хянав.

Эрх бүхий албан тушаалтан нь СХХК нь 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр *** аймгийн Сэргэлэн сумын нутагт тээвэрлэлт явуулахдаа Монгол улсын MNS 4598-2025 стандарт шаардлага 5.3 дахь заалтыг зөрчиж, жин тонн хэтрүүлсэн гэх үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, холбогдогч үйлдсэн зөрчлөө сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тул Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 3-д зааснаар 1500 нэгжийн торгох шийтгэл оногдуулж, 1.500.000 төгрөгийн хохирол, нөхөн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэжээ. Гэтэл Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Тээвэрлэгч нь ачаа, зорчигчийг тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлээгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан бөгөөд материалд авагдсан бичгийн нотлох баримтуудаар бусдад учирсан хохирол төлбөргүй, эрх бүхий албан тушаалтнаас хохирол, нөхөн төлбөр тогтоосон нөхцөл байдал тогтоогдохгүй байхад шийтгэлийн хуудаст хохирол, нөхөн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон эрх бүхий албан тушаалтан Б.Рын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 0748058 дугаартай шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх хэсгийн 2 дахь заалтад тусгасан хохирол, нөхөн төлбөрийн 1,500,000 төгрөгийг гэснийг хасах өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

*** аймгийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Х.Оээс 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн тус аймгийн Засаг даргын Тамгын газар, салбарын хяналт, зохицуулалтын хэлтсийн авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.Рын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 0748058 дугаартай шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх хэсгийн 2 дахь заалтад тусгасан хохирол, нөхөн төлбөрийн 1,500,000 төгрөгийг гэснийг хасах өөрчлөлт оруулах тухай 163 дугаар дүгнэлтийг тус шүүхэд ирүүлсэн.

Хариуцагч *** аймгийн Засаг даргын Тамгын газар, салбарын хяналт, зохицуулалтын хэлтсийн авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.Р нь тус аймгийн Прокурорын газрын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 163 дугаар дүгнэлтэд зааснаар шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн.

Зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, хариуцагч нь дээрх зөрчлүүдийг гаргасан болох нь тогтоогдож байна.

Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах эрхтэй” гэж, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж, 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.” гэж тус тус зааснаар дагуу хариуцагч *** аймгийн Засаг даргын Тамгын газар, салбарын хяналт, зохицуулалтын хэлтсийн авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.Рын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 0748058 дугаартай шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх хэсгийн 2 дахь заалтад тусгасан хохирол, нөхөн төлбөрийн 1,500,000 төгрөгийг гэснийг хасах өөрчлөлт оруулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхэд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагийн зөвшөөрлийг баталж, захиргааны хэргийг хэрэгсэхгүй  болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүхээс хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрсөнтэй холбоотойгоор хэргийн оролцогчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс гарах үр дагаврыг танилцуулж, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, уг асуудлаар дахин гомдол гаргах эрхгүй талаар тайлбарласныг хэргийн оролцогчид хүлээн зөвшөөрсөн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан *** аймгийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Х.О 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 163 дугаартай тус аймгийн Засаг даргын Тамгын газар, салбарын хяналт, зохицуулалтын хэлтсийн авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.Рын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 0748058 дугаартай шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх хэсгийн 2 дахь заалтад тусгасан хохирол, нөхөн төлбөрийн 1,500,000 төгрөгийг гэснийг хасах өөрчлөлт оруулах” тухай дүгнэлтийг хариуцагч *** аймгийн Засаг даргын Тамгын газар, салбарын хяналт, зохицуулалтын хэлтсийн авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.Р хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасны дагуу *** аймгийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч уг шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ                                Ч.ОДСҮРЭН