| 2025 08 13 123/ШШ2025/0070 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Нэхэмжлэгч: ***ХХК, Хариуцагч: *** аймгийн Засаг дарга нарын хоорондын түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхтэй холбогдох маргааныг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баасанхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Доржпүрэв, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: 1.1. Нэхэмжлэгч ***ХХК нь *** аймгийн Засаг даргад холбогдуулан Түгээмэл тархацтай ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр тус шүүхэд гаргасан. 1.2. Нэхэмжлэгчээс, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан, тухайн шаардлагаа шүүх хуралдаанд ***ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд татгалзсан *** аймгийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01/472 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох, ***ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах" хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлжээ. Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын нэхэмжлэлийн шаардлага, хариу тайлбар, түүний үндэслэл: 2.1. Нэхэмжлэгч ***ХХК, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баасанхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлд, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компаниас 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр *** аймгийн Засаг даргад түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүргүүлсэн. Уг бичигт аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 7/90 тоот албан бичгээр танай хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай гэсэн хариуг Бүс орон нутгийн хөрөнгө оруулалт бодлого, төлөвлөлтийн хэлтэст ирүүлсэн тул тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэж татгалзсан хариуг манай компанид ирүүлсэн. Энэ нь хууль бус гэж бид үзэж байна. Аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газраас бид орон нутгийн тусгай хэрэгцээнд ямар зориулалттай авсныг лавлахад Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр Саалийн бүсийн зориулалтаар авсан гэсэн. Энэ нь Газрын тухай хуулийн 16.1.1, 16.1.6, 16.1.7, 16.2-т заасныг зөрчсөн байна. Засгийн газрын 2017 оны 287 дугаар тогтоолын хавсралт, Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ заагийг тогтоох, ашиглах журамд сумын Засаг дарга, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, газрыг тусгай хэрэгцээнд авах талаар эрх мэдэл алга байна. ... Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 9 дугаартай тогтоолд Ашигт малтмалын тухай хууль, бусад хуулиар ашигт малтмалыг эрэх хайхыг хориглосон, хязгаарласан түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайд холбогдох хуулийн дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэн болгон хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгч болно гэсэн. Манайх цахим нээлттэй мэдээллийн сангаас хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн газар орны давхцалыг шалгуулахад давхцалгүй байсан. Манай компани барилгын үйл ажиллагаа, барилгын материал үйлдвэрлэдэг. Элс хайрга олдохгүй үнэ нэмэгдсэн, олдсон нь чанар муу байна. Иймээс чанартай түүхий эд хийх, элс хайрга олборлох зорилгоор Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заагдсан эрхийнхээ дагуу Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүсэлтэд хууль бусаар саад учруулж байгаа нь бидний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, хуулийн этгээдийн тодорхойлолт, улсын бүртгэлийн гэрчилгээ, уул уурхайн кадастрын зураг гэм мэт баримтуудаа бүрдүүлээд улсын тэмдэгтийн хураамж төлөөд 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр аймгийн Засаг даргад хүсэлт гаргасан. Хүсэлтийн хариуг манайд 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр өгсөн. Аймгийн Засаг даргад 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гомдол гаргасан....Хариуцагчтай эвлэрэх боломжгүй.... Хариуцагч манай өргөдөл хүсэлтэд татгалзсан хариу өгсөн учраас шүүхэд түгээмэл тархацтай түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэл гаргаж байгаа. ***ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд татгалзсан *** аймгийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01/472 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох, ***ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ. 2.2. Хариуцагч *** аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Доржпүрэв нар шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ***ХХК 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 01/06-01 дүгээр албан бичгээр *** аймаг Алтанбулаг сумын 147.6 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл ирүүлсэн. Үүний дагуу *** аймгийн Засаг даргаас Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т заасны дагуу өргөдлийг хүлээн авсан байдаг. *** аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 07/130 тоот албан бичгээр хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь *** аймгийн Алтанбулаг сумын газрын тусгай хэрэгцээнд авсан талбайтай бүхэлдээ давхцалтай гэсэн хариу ирүүлсэн. Үүний дагуу тус аж ахуй нэгжид өргөдлийг шийдвэрлэх боломжгүй талаар 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 07/203 тоот албан бичгээр хариуг хүргүүлсэн. Засаг дарга хуульд заасан үүргийнхээ хүрээнд анхан шатны шүүлт хийсэн, хуулийн дагуу явсан. ***ХХК нь Засаг даргад 2025 оны 03/12 дугаар албан бичгээр хандан гомдол гаргахад *** аймгийн Засаг даргаас 2025 оны 03 сарын 24-ний 01/472 албан бичгээр аж ахуй нэгжид хариу хүргүүлсэн...Нэхэмжлэгч талаас 2 дахь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаад эвлэрээд манайхаас ашигт малтмалын газар руу цахимаар нэхэмжлэгчийн өгсөн координатыг шивээд өгвөл эвлэрэх боломжтой. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх боломжгүй гэж байна. Тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийг хуульд зааснаар аймгийн Засаг дарга шууд гаргах боломжгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. ҮНДЭСЛЭХ нь: Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн ***ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд татгалзсан *** аймгийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01/472 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох, ***ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж дүгнэлээ. Нэг. Маргааны үйл баримтуудын талаар: 1.1. ***ХХК-иас 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01/06-01 дүгээр албан бичгээр *** аймгийн Засаг даргад хандан Алтанбулаг сумын нутаг Ганц худаг нэртэй газарт 147.6 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаж, холбогдох баримтыг хамт хүргүүлсэн 1.2. *** аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт хөрөнгө, оруулалтын хэлтсээс ...Алтанбулаг сумын нутагт "Ганц худаг" нэртэй газарт 147,6 га талбайд улсын тусгай хамгаалалт, орон нутгийн тусгай хэрэгцээ, суурьшлын болон ногоон бүсээс 1 км дотор, иргэдийн газар өмчлөл, эзэмшил, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бус, ойн сан бүхий газар, бусад төрлийн тусгай зөвшөөрөлтэй давхцалтай эсэхийг шалгаж ирүүлэх тухай 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 07/130 дугаар албан бичгийг *** аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүргүүлсэн 1.3. *** аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 07/90 дүгээр албан бичгээр ...түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайд газрын кадастрын мэдээллийн санд шүүлт хийж хүргүүлж байна...***ХХК-ийн 147.6 га талбай нь орон нутгийн тусгай хэрэгцээний 146,3 га талбайтай давхцалтай... гэсэн хариуг *** аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт хөрөнгө, оруулалтын хэлтсийн даргад хүргүүлсэн 1.4. Тус хэлтсээс 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 07/203 дугаар албан бичгээр ...Ганц худаг нэртэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйл 14.1.3-т заасны дагуу анхан шатны шүүлт хийхэд орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай талаар аймгийн Газрын харилцаа, Барилга, хот байгуулалтын газрын 2025 оны 07/90 дүгээр албан бичгийг ирүүлсэн. Иймд Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэх боломжгүй байна гэсэн хариуг ***ХХК-д өгсөн байна 1.5. ***ХХК-иас 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 6 тоот албан бичгээр *** аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт хөрөнгө, оруулалтын хэлтэст ...Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас лавлагаа авна гэсэн заалт алга байна. Иймд хуулийн 14.1.4-т зааснаар Ашигт малтмал газрын тосны газраас лавлагаа, давхцал дүгнэлт гаргуулахаар цахим албан бичиг явуулж, хариуг авч өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан Тухайн хүсэлтэд *** аймгийн Засаг дарга хариу өгөөгүй байна. 1.6. ***ХХК-иас *** аймгийн Засаг даргад 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 3/12, 3/13, 3/14 дугаартай албан бичгээр гомдол гаргасан. Уг гомдолдоо ...Ганц худаг нэртэй газарт ...Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14.1.4-т зааснаар Ашигт малтмал газрын тосны газарт лавлагаа дүгнэлт гаргуулахаар цахим албан бичиг явуулж хариуг авч өгнө үү гэсэн хүсэлтийг *** аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт хөрөнгө, оруулалтын хэлтэст 2025 оны 02 дугаар сарын 03-нд 6 тоот албан бичгээр гаргасан боловч хуулийн дагуу хүсэлтийг биелүүлэхгүй байгаа тул танд гомдол гаргаж байгааг хүлээн авна уу гэжээ 1.7. Дээр дурдсан гомдолд *** аймгийн Засаг даргаас 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01/472 дугаар албан бичгээр ..Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01/06-01 дугаар албан бичгээр ирүүлснийг...2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 07/203 дугаар албан бичгээр танай компанид хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг хүргүүлсэн байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т зааснаар энэ нь анхан шатны шүүлт, лавлагаа болж байгаа тул Ашигт малтмал, газрын тосны газарт лавлагаа, дүгнэлт гаргуулах албан бичиг хүргүүлэх шаардлагагүй болно гэсэн хариуг ***ХХК-д хүргүүлжээ Хоёр. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаар: 2.1. Нэхэмжлэгч ***ХХК-иас *** аймгийн Засаг даргад холбогдуулан 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Түгээмэл тархацтай ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлт, өргөдөлд татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан 2.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, өөрчилсөн бөгөөд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа дахин тодруулан, тухайн шаардлагаа шүүх хуралдаанд ***ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд татгалзсан *** аймгийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01/472 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох, ***ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах" хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлсон байна. 2.3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр *** аймгийн Засаг даргад түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүргүүлсэн, орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтайтусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэж татгалзсан хариуг манайд ирүүлсэн. Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр Саалийн бүсийн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан гэсэн. Энэ нь Газрын тухай хуулийн 16.1.1, 16.1.6, 16.1.7, 16.2-т заасныг зөрчсөн. Засгийн газрын 2017 оны 287 дугаар тогтоолоор Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ заагийг тогтоох, ашиглах журамд сумын Засаг дарга, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, газрыг тусгай хэрэгцээнд авах талаар эрх мэдэл байхгүй. Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 9 дүгээр тогтоолд Ашигт малтмалын тухай хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэрэг үндэслэлээр татгалзсан хариу өгч болно гэсэн. Цахим нээлттэй мэдээллийн сангаас хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн газар орны давхцалыг шалгуулахад давхцалгүй байсан. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заагдсан эрхийнхээ дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд хууль бусаар саад учруулж байгаа нь бидний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна. ... гэж тайлбарлажээ. Гурав. 1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т Энэ хуулийн 13.1-д заасан хуулийн этгээд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг аймаг, нийслэлийн Засаг даргын баталсан маягтын дагуу аймаг, нийслэлийн Засаг даргад гаргах бөгөөд түүнд доор дурдсан баримт бичгийг хавсаргана: 13.2.1.тухайн хуулийн этгээдийн нэр, шуудангийн хаяг, утас, факсны дугаар, 13.2.2.тухайн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 13.2.3.энэ хуулийн 12.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зураг ба тухайн зураг дээр тэмдэглэсэн уг талбай байрших аймаг, сум, дүүргийн нэр, 13.2.4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 25.1.5-д заасан үйлчилгээний хөлс төлсөн баримт, 13.2.5.тухайн хуулийн этгээд энэ хуулийн 6.1-д заасан шаардлагыг хангаж байгааг нотлох баримт гэж заажээ. 3.2. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар, нэхэмжлэгч нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан журмаар өргөдлөө гаргаж, холбогдох баримтыг бүрдүүлсэн болох нь тогтоогдож байх бөгөөд хариуцагч энэ талаар маргаагүй байна. 3.3. Нэхэмжлэгчийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь *** аймгийн Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор саалийн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан 147.6 га талбайтай давхцалтай бөгөөд тус сумаас тухайн тогтоолоо Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтэст 2017 онд 05/330 дугаартай албан бичгээр хүргүүлсэн, уг тогтоол кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. 3.4. Харин, нэхэмжлэгчээс *** аймгийн Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 04 дүгээр тогтоолыг хууль бус гэж тайлбарласан ч уг тогтоолтой холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж маргаагүй, тухайн тогтоол хүчин төгөлдөр байх тул шүүхээс уг тогтоолыг хууль зөрчсөн эсэх талаар дүгнэлт хийх, нэхэмжлэгчийн Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр Саалийн бүсийн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан нь Газрын тухай хуулийн 16.1.1, 16.1.6, 16.1.7, 16.2-т заасныг, Засгийн газрын 2017 оны 287 дугаар тогтоолыг зөрчсөн гэсэн тайлбарыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. 3.5. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 13.2-т заасан өргөдлийг хүлээн авч, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 2-т зааснаас гадна дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ: 14.1.3. өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 12.1, 12.2, 13.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд бүртгэсэн даруйд нь анхан шатны шүүлт хийж, шаардлагыг хангаагүй бол өргөдлийг хүлээн авахаас татгалзаж, татгалзсан шалтгаан, үндэслэлийг дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр хүргүүлнэ" гэж заажээ. 3.6. Дээр дурдсанаар, ***ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан Алтанбулаг сумын нутаг Ганц худаг нэртэй газарт 147.6 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл-д[1][10], *** аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт хөрөнгө, оруулалтын хэлтсээс 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 07/203 дугаар албан бичгээр ...түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэх боломжгүй байна гэсэн хариуг өгсөн байна. Үүнээс үзвэл, хариуцагчийг 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 07/203 дугаар албан бичгээр, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг үндэслэн ***ХХК-ийн өргөдлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна. 3.7. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан төрийн байгууллага, албан тушаалтны үйлдэл, эс үйлдэхүйн талаар холбогдох дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүхэд гомдол гаргаж болно. гэж, Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана, гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана гэж тус тус заажээ. 3.8. Нэхэмжлэгч нь ...Ганц худаг нэртэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахаас татгалзсан *** аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт хөрөнгө, оруулалтын хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 07/203 дугаар албан бичгийг хүлээн авсан ч уг шийдвэртэй холбогдуулан, дээр дурдсан хуульд заасан журмаар *** аймгийн Засаг даргад болон шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргаагүй. Харин, нэхэмжлэгч нь ...Ашигт малтмал газрын тосны газраас лавлагаа, давхцал дүгнэлт гаргуулахаар цахим албан бичиг явуулж, хариуг авч өгнө үү гэсэн хүсэлтийг *** аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт хөрөнгө, оруулалтын хэлтэст гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар зэргээр тогтоогдлоо. 3.9. Дээр тогтоогдсон нөхцөл байдлуудаар, нэхэмжлэгч нь ...Ганц худаг нэртэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахаас татгалзсан *** аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 07/203 дугаар шийдвэр хүчин төгөлдөр байгаа болох тогтоогдож байна. 3.10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж заасан тул, нэхэмжлэгчийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахаас татгалзсан хариуцагчийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 07/203 дугаар шийдвэрт шүүхээс хууль зөрчсөн эсэх талаар дүгнэлт хийж, шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлгүй байна. Дөрөв. Нэхэмжлэгчийн ***ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд татгалзсан *** аймгийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01/472 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар: 4.1. ***ХХК-иас 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 6 тоот албан бичгээр *** аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт хөрөнгө, оруулалтын хэлтэст хандан ***ХХК нь Алтанбулаг сумын Ганц худаг нэртэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг *** аймгийн Засаг даргад 2025 оны 01-р сарын 09-нд шуудангаар хүргүүлсэн... Иймд хуулийн 14.1.4-т зааснаар Ашигт малтмал газрын тосны газраас лавлагаа, давхцал дүгнэлт гаргуулахаар цахим албан бичиг явуулж, хариуг авч өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан. Тухайн хүсэлтэд *** аймгийн Засаг дарга хариу өгөөгүй нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон. 4.2. ***ХХК-иас *** аймгийн Засаг даргад хандан 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 3/12, 3/13, 3/14 дугаартай албан бичгээр ...Ганц худаг нэртэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуульд зааснаар Ашигт малтмал газрын тосны газарт лавлагаа дүгнэлт гаргуулахаар цахим албан бичиг явуулж хариуг авч өгнө үү гэсэн хүсэлтийг 2025 оны 02 дугаар сарын 03-нд 6 тоот албан бичгээр гаргасан боловч хүсэлтийг биелүүлэхгүй байгаа... гэсэн гомдлыг гаргасан. 4.3. Тухайн гомдолд, хариуцагчаас 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01/472 дугаар албан бичгээр ... Ашигт малтмал, газрын тосны газарт лавлагаа, дүгнэлт гаргуулах албан бичиг хүргүүлэх шаардлагагүй гэсэн хариуг өгсөн. Уг албан бичгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч нь тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. 4.4. Дээр тогтоогдсон нөхцөл байдлуудаар, хариуцагч нь 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 07/203 дугаар албан бичгээр, нэхэмжлэгчийн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг гаргасан. Харин, нэхэмжлэгчийн Ашигт малтмал газрын тосны газарт лавлагаа дүгнэлт гаргуулахаар цахим албан бичиг явуулж хариуг авах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй тухай гомдолд хариуцагчаас 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01/472 дугаар албан бичгээр ...лавлагаа, дүгнэлт гаргуулах шаардлагагүй... гэх хариуг өгчээ. Үүнээс үзвэл, хариуцагч нь нэхэмжлэгчийн ...хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01/472 дугаар албан бичгээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлээгүй байна. 4.5. Нэхэмжлэгч нь ***ХХК-ийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахаас татгалзсан хариуцагчийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 07/203 дугаар шийдвэртэй холбогдуулан маргаагүй байна. 4.6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж заасан. Иймд, шүүхээс *** аймгийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01/472 тоот албан бичгийг түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гэж тодорхойлох боломжгүй байна. 4.7. Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар, хариуцагч нь ***ХХК-ийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн аваад Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т заасан журмын дагуу ... өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгох өргөдлийг холбогдох материалын хамт төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байх боловч нэхэмжлэгч энэ үндэслэлээр маргаагүй. 4.8. Харин, нэхэмжлэгч нь Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр Саалийн бүсийн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан нь Газрын тухай хуулийн 16.1.1, 16.1.6, 16.1.7, 16.2-т заасныг зөрчсөн. Засгийн газрын 2017 оны 287 дугаар тогтоолоор сумын Засаг дарга, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, газрыг тусгай хэрэгцээнд авах талаар эрх мэдэл байхгүй... Цахим нээлттэй мэдээллийн сангаас хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн газар орны давхцалыг шалгуулахад давхцалгүй байсан... гэсэн үндэслэлээр маргасан. Иймд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний маргаж буй үндэслэлийн хүрээнд нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ***ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд татгалзсан *** аймгийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01/472 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ. Тав. Нэхэмжлэгчийн ***ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 5.1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 13.2-т заасан өргөдлийг хүлээн авч, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 2-т зааснаас гадна дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ: 4.1.3.өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 12.1, 12.2, 13.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд бүртгэсэн даруйд нь анхан шатны шүүлт хийж..., 14.1.4.энэ хуулийн 14.1.3-т заасны дагуу анхан шатны шүүлт хийсний дараа өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгох өргөдлийг холбогдох материалын хамт төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх гэж, 14.2-т төрийн захиргааны байгууллага аймаг, нийслэлийн Засаг даргын хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан энэ хуулийн 14.1.4-т заасан магадлан шалгах ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр холбогдох дүгнэлтийг цахимаар хүргүүлнэ. гэж, 14.4-т Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 14.2-т заасан дүгнэлтийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэнэ. гэж заажээ. Хуулийн эдгээр заалтуудаар, тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авсан аймгийн Засаг дарга нь өргөдлийг холбогдох баримтын хамт төрийн захиргааны байгууллагад хүргүүлж, тухайн байгууллагаас хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талаарх дүгнэлт гаргасан бол уг дүгнэлтийг тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус хүргүүлж, холбогдох саналыг авсны дараа түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох асуудлыг шийдвэрлэх зохицуулалттай байна. 5.2. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар, хариуцагч нь тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг төрийн захиргааны байгууллагад хүргүүлээгүй, төрийн захиргааны байгууллагаас холбогдох дүгнэлт гараагүй, хүсэлт гаргасан талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тусгай зөвшөөрөл олгох талаар саналыг нь аваагүй байна. Иймд төрийн захиргааны болон орон нутгийн байгууллагуудын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэгдээгүй байгаа асуудлыг шүүх шууд шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болно. 5.3. Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн өргөдлийг Ашигт малтмалын газар хүргүүлж, лавлагаа гаргуулахаар нэхэмжлэгчтэй эвлэрэх тухай санал гаргасан ч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг саналыг зөвшөөрөхгүй тухай тайлбар гаргасан болохыг дурдаж байна. Иймээс, нэхэмжлэгчийн ***ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ. Дээр тогтоогдсон нөхцөл байдлыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1,3, 14.2 дах хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч ***ХХК-ийн ***ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд татгалзсан *** аймгийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01/472 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох, ***ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН |